Өмнөговь: “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтын оролцоо” зөвлөгөөн боллоо

2017 оны 05 сарын 22

Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, тэдэнд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахтай холбоотой байгууллагуудын хамтын ажиллагааг нягт уялдаа холбоотой болгох зорилгын дор аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтын оролцоо” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг Нутгийн удирдлагын ордоны “Сүлд” танхимд зохион байгуулж байна. 15 сумын Засаг дарга, сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн, Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл 130 гаруй хүн хамрагдаж байна.

-Эх хүүхдийн эндэгдэл гарах шалтгаан, түүнийг бууруулах арга зам
-Эрүүл мэндийн чанар хүртээмж, үйлчилгээг нэмэгдүүлэх
-Эх хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
-Жирэмсний хяналтыг сайжруулах
-Гэр бүлийн үнэ цэнэ, гишүүдийн үүрэг оролцоо зэрэг чухал сэдвүүдээр илтгэл танилцуулахын зэрэгцээ Өмнөговь аймагт хэрэгжүүлэх төр засгийн бодлого, хөтөлбөр болоод “Эх хүүхдийн эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч байна. 

“Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад хамтын оролцоо” сэдэвт зөвлөгөөн хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, сайжруулах арга зам, аймгийн Засаг даргын гаргасан албан даалгаврын хүрээнд хийгдсэн ажлууд, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр хийж байгаа ажил, бага насны хүүхдийн хяналт тусламжийн чанар үр дүн гэсэн чухал сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

Зөвлөгөөний үр дүнд эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах шилдэг арга замыг нэгтгэсэн ЗӨВЛӨМЖ-тэй болж, эх хүүхдийн эндэгдлийг тэгэлж, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмж, эмч мэргэжилтнүүдийн ёс зүйг сайжруулна.

Image may contain: 1 person, suit

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 15 people, people sitting and indoor

Image may contain: 7 people, people sitting and indoor

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top