Анх хэдэн оноос реп хийж эхэлсэн бэ?
- Үг бичиж эхлэхдээ 2005, 2006 оноос л эхэлсэн. Анхныхаа дууг 2008 онд бичүүлж байсан.
Ямар дуу байсан бэ?
- “Цагаан солио” гэдэг дуу байлаа. Тухайн үед миний хувьд одоогоос арай өөр хочтой байсан.
Ямар?
- “Реклам” гэдэг хочтой байсан.
Яагаад ийм хочтой байсан бэ?
- Энэ бол манай Толгойтын найзуудын өгсөн хоч.
Толгойтоос төрсөн репперүүд гэвэл хамгийн түрүүнд реппер Gee санаанд орж байна. Та хоёр хэр холбоотой байсан бэ, мэдээж нэг газрын сонирхол нэгтэй хүмүүс шүү дээ...
- Намайг хип хоп-т хамгийн их дэмжсэн хүн бол реппер Gee. Миний хуурай ах байсан. Одоо өмнөх шигээ дотно байхаа больсон ч гэсэн ах дүүгийн харилцаатай байдаг.
Та хоёр юунаас болж хөндийрсөн юм бол?
- Өө тэгээд олон хүмүүсийн хэл ам барагдахгүй шүү дээ.
Хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргасан бэ?
- Хамгийн сүүлд "MAF976" гэдэг дуу гаргасан
Өөрийн хэдэн дуутай вэ?
-Ер нь тэгээд тэд, эд гэсэн тоо байхгүй дээ. Тоолж үзээгүй юм байна.
Хэзээнээс та “Mekh ZakhQ” нэртэй болсон бэ?
-2013 оноос хойш болсон. Энэ нэрийг өөрөө бодож олсон. Хэн нэгнээс авсан нэр биш. Дээр үед “Дайн ба Энх” гэдэг хамтлаг байсан. Хип хопын анхдагчуудын нэг хамтлаг шүү дээ, тэдний Д.Энхтайван буюу MCIT ах миний хуурай ах байсан юм. Тэр хүний шинэ тайзны нэр нь “Хурц харан хүү” байлаа. Бичиглэл нь “Kurtz KaranQ” байсан. Ахтайгаа маш дотно байсан учраас нэрнээс нь санаа авч “Mekh ZakhQ” болсон юм. Ах минь 2012 онд нас барсан. Ахыгаа тэнгэрт хальснаас хойш 2013 он гараад л “Mekh ZakhQ” гэдэг шинэ тайзны нэрээр явж эхэлсэн дээ.
Нэрээ сольсноос хойш гаргасан хамгийн анхны дуу юу байсан бэ?
- “Хувийн амьдрал” гэдэг дуу хийсэн. Түүний дараа Ичинноров, Жингүйдэл гэх мэт дуунуудаа гаргасан. Түүнээс хойш төдийлөн идэвхтэй ажиллаж чадахгүй л байна. Одооноос л хийж эхэлэх гэж байна даа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 9 )
www
qwe
we
we
we
wqe
qwe
wqe