Өмнөговь: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ төлөө эцэг, эхчүүд нэгдлээ

2017 оны 05 сарын 30

“Өмнөговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаж өнөөдөр анхдугаар чуулганаа хийлээ. Аймгийнхаа 15 сумын төлөөллийг хамруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж буй асуудал, тэдэнд чиглэсэн олон ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Засаг дарга Н.Наранбаатар болон түүний Тамгын газрын дэмжлэгтэйгээр энэхүү чуулганаа хийж байгаагаа ХБХЭЭХ төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Баяржаргал онцлон талархаж буйгаа хэлсэн юм. Аймгийн Засаг даргын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ЗӨВЛӨЛ-ийг байгуулсан. Харин энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төрийн бус байгууллага байгуулагдаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө төр-иргэн хамтарч зорилго нэгдэн ажиллахаар болж байгаа нь талархалтай юм.

2017 он гарсаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын аймгийн салбар комиссыг Засаг даргын захирамжаар шинэчлэн баталж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Түүнчлэн хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг хангах зорилгоор тусгайлсан багш нарыг бэлтгэж, сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги гаргаж ирэх 9 сараас үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллээр хангах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах байдлыг чухалчилж “Эх хүүхдийн эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн эх хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч буйгаа аймгийн удирдлагууд анхдугаар чуулганд тэмдэглэн хэллээ.

Хөгжлийн бэрхшээл үүсэх шалтгааныг осол гэмтэл, өвчин эмгэг, удамшил, хоол тэжээлийн дутагдлаас болдог гэж тодорхойлж байна. Урьдчилан сэргийлэх олон ажил арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ бүгдэд төр, эцэг эхчүүдийн оролцоо хамгийн чухал.

Image may contain: 16 people, people sitting

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top