Говь-Алтай: БСШУСЯ-аас аймгийн боловсрол, соёлын байгууллагуудад 2.4 тэмбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ

2017 оны 06 сарын 08

БСШУСЯ-аас Говь-Алтай аймгийн боловсрол, соёлын салбарын байгууллагуудад 2.4 тэмбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ хөрөнгө оруулалтын хүрээнд бүх сумдын Соёлын төв тус бүрт 1,0 сая төгрөгийн ном худалдан авах эрх, ерөнхий боловсролын сургуулиудад Мэдээлэл зүй лингофон, робот сургалтын төв, цахим номын сан, онлайн шалгалтын төв бүхий “Ухаалаг боловсрол” төсөл, 1-5-р ангийн хүүхдүүдэд зориулсан STEM сургалтын хэрэглэгдэхүүн, сурагчдын ойлгох чадварыг хөгжүүлэх төсөл, хүүхэд хөгжүүлэх төслүүд, байгалийн ухааны кабинетууд шийдвэрлэгдлээ. Мөн аймгийн Орон нутаг судлах музейд иж бүрэн зургийн аппарат, Төв номын санд 3,0  сая төгрөгийн ном худалдан авах эрх болон 3 хэл дээр бичигдсэн Жангар туулийг гардуулан өглөө.

Эдгээр томоохон хөрөнгө оруулалтын батламжийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм тэргүүтэй аймгийн удирдлагууд гардууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top