Б.Буджаргал: Хатуужил тэвчээрийн модноос хамгийн амттай жимс ургадаг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 12

“Хүнээр бол монголчууд бид чинь удам сайтай айлын хүүхдүүд. Дэлхийн түүхнээ хамгийн том Эзэнт гүрнийг байгуулж чадсан Чингисийн үр сад. Миний цусаар Чингис хааны цус урсаж байгаа болохоор би чадах ёстой. Түрүүлэх ёстой... гэж өөрийнхөө сэтгэлийг хурцлаад л гүйсэн... “ хэмээн ярих эл эрхэм бол хэт холын зайн гүйлтийн энэ  оны ДЭЛХИЙН АВАРГА Бямбаагийн Буджаргал юм. 

"Миний амжилт бол монгол хүний, тэр тусмаа говийн хүний чадвартай шууд холбоотой"

-Манай сайтын урилгыг авч, уншигчидтай маань уулзах боломжийг нээж өгсөнд тань талархаж байгаагаа илэрхийлье. Танаар монгол түмэн бахархаж байна. Дэлхийд хэт холын гүйлтээр монгол хүн номер нэг гэдгийг та батлан харуулж чадлаа шүү дээ?

-Баярлалаа. Америкаас ирээд хамгийн эхлээд танай сайтад ярилцлага өгч байна. Миний хувьд 2014 оноос хойш “Ультра марафон” буюу хэт холын зайн гүйлтийн дэлхийн аваргын тэмцээнд оролцож, өнөө жил АВАРГА болсондоо үнэхээр их сэтгэл хангалуун байна.

-Та арван өдрийн турш 1189 км замыг туулж, аварга болжээ. Гайхалтай...

-Тиймээ. Энэ жилийн хувьд 1189 км гүйсэн. Өөрөөр хэлбэл, өдөр болгон ойролцоогоор хамгийн багадаа 100, хамгийн ихдээ 170 гаруй км гүйж байна гэсэн үг л дээ. Байгалийн хүчин зүйлээс хамаарч /бороо орох, салхи шуурах зэрэг.../ тухайн өдрийн туулах зам харилцан адилгүй л дээ.

-Өдөрт 170 км. Үнэхээр хүний санаанд багтамгүй санагдаж байна. Гэвч та тэр санаанд буумгүй гайхамшгийг  биеэрээ харуулж чадлаа...

- Тиймээ, энэ тэмцээний нэр “Өөрийгөө ялах”. Өөрийгөө ялна гэдэг маань хамгийн энгийнээр тайлбарлавал, хэр баргын хүний хийж чадахааргүй тийм ер бусын гайхамшгийн төлөө зүтгэж, түүндээ хүрэхийг л хэлэх юм. Магадгүй  миний гаргасан амжилтыг орчин үеийн анагаахын шинжлэх ухаанаар тайлбарлах гээд үз. Хариуд нь “Энэ хүний бие организм  арван өдөр, арван шөнийн туршид ингэж гүйж чадахгүй” гэж хэлнэ. Гэвч би чадсан. Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл  “Сэтгэлийн тэнхээ" гэдэг ийм аугаа гэдгийг харуулж байгаа  юм.  Хүмүүс ярьдаг даа, хэзээ ч бүтэшгүй зүйл гэж. Тэгвэл тэр хэзээ ч бүтэшгүй гэх зүйлийг хүн сэтгэлийн хүч, сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн чадлаараа бүтээдэг гэдгийг харуулсан  спорт бол “Хэт холын гүйлт” буюу “Ультра марафон” юм.

Энэ гүйлтийн төрөлд гүйж байгаа хүн өдөрт 80 км буюу 10 өдөрт 800 км-ээс дээш гүйх ёстой гэсэн зарчимтай. Тэгсэн тохиолдолд “Та өөрийгөө ялсан”, тэмцээний босго оноонд хүрч байна гэж дүгнэдэг. Мэдээж 800 км-ээс дээш тухайн тамирчин хэдэн км замыг ч туулж болно. Рекорд эвдэхийн төлөө л бүгд тэмцэнэ шүү дээ.

-Таны хувьд энэ тэмцээнд дөрвөн жил дарааллаж оржээ. Энэ хугацаанд ямар, ямар амжилт гаргаж байв. Монголд “Хэт холын гүйлт”-ийн тэмцээн уралдаан болдог уу?

-Монголд хамгийн холын зайн гүйлт 24 цагийнх гэж болдог. Миний хувьд тэр  гүйлтийн Монгол Улсын дөрвөн удаагийн аварга. Энэ гүйлтийнхээ төрөлд би 2013 онд улсынхаа рекордыг тогтоож байсан. Би Монголынхоо рекорд тогтоочихсон болохоор дэлхийд “Хүчээ үзье” гэж бодож эхэлсэн. Ингээд гүйлтийн энэ төрлөөрөө 2014 оноос “Дэлхийн аварга”-д оролцож эхэлсэн. Дэлхийн хэт холын гүйлт бол Монголоос арав дахин илүү буюу 240 цагийн гүйлт байдаг. Миний хувьд гүйлтийн энэ төрөлдөө “Дэлхий аварга болъё” гэсэн зорилготойгоор 2014 оноос хойш орж эхэлсэн. Эхний жилдээ буюу 2014 онд тавдугаар байранд орлоо, 2015 онд 10 дугаар байранд, 2016 онд 960 км буюу өдөр болгон 96 км, 2017 онд 1189 км гүйж “Дэлхийн аварга” боллоо.

Budjargal Byambaa-н зураг.

- Хэт холын гүйлтийн дэлхийн рекорд хэдэн км гүйсэн байдаг вэ?

 - Дэлхийн рекорд нь 1551 км гүйсэн байдаг. Энэ тэмцээн 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ хугацаанд 22 аварга төрсөн байгаа юм. Тэр аваргуудаас би чансаагаараа тавд бичигдэж эхэлсэн. Тэгэхээр надаас илүү гүйсэн дэлхийд дөрвөн хүн байна гэсэн үг. Одоо би дэлхийн рекордыг тогтооё гэж бодож байна. Өөрийнхөө рекордыг  “Гиннесийн ном”-д бичүүлье. Тэгэхийн тулд би өөрийнхөө амжилтыг багадаа 1560 км болгочих юм бол дэлхийн рекордыг эвдэж, гүйлтийн спортын хэт холын зайн төрөлд МОНГОЛ ХҮН дэлхий дээр номер нэг болж, чансаагаараа тэргүүлнэ гэсэн үг.

-Монголчууд гүйлтийн спортын төрлөөр дэлхийд танигдаад бүр тодроод гараад ирлээ. Гүйлтийн энэ төрөл Олимпод байдаг байсан бол бид чинь “Босоо аварга”-тай болчихлоо шүү дээ...

-/Инээв/. Баярлалаа.

 “Хэт холын зайн гүйлт” бусад гүйлтийн төрлөөсөө юугаараа онцлогтой вэ?

-Энэ тэмцээнд жил болгон 30-40 орны дэлхийд хамгийн чансаа өндөр гэсэн 100 тамирчинг л оруулдаг. Гүйдэг хүн болгон энд орж чадахгүй. Марафон гүйлт л гэхэд хамгийн холын зай нь 42 км байдаг. Олимпод оролцдог тамирчдын хамгийн холын зай нь л 42 км шүү дээ. Тийм болохоор ч дэлхий дээр марафоноор хичээллэдэг маш олон хүн бий. Харин “Ультра марафон” буюу “Хэт холын зайн гүйлт”-ээр  хичээллэдэг хүмүүс харьцангуй ховор. Учир нь .хичээллэхэд хэцүү. Маш их тэвчээр шаарддаг.

-Таны хувьд өдөр болгон бэлтгэл хийнэ биз. Өдөрт хэчнээн км гүйдэг вэ?

-Би өдөр болгон 40-50 км гүйж бэлтгэл хийдэг. Тогтмол бэлтгэлтэй байж л амжилт гаргана. Гэхдээ энэ тэмцээний онцлог бол бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл маш чухал. Бараг сэтгэлзүйн бэлтгэл нь 60 хувь, биеийн бэлтгэл нь 40 хувь. Гол онцлог нь тэр. Жишээ нь, 100 метрийн ойрын зайн гүйлтэд булчин шөрмөс сайтай тамирчид бярдаад л гүйчихдэг. Харин энэ гүйлтийн төрөл тийм биш. Цэвэр сэтгэлзүйгээрээ уралддаг. Манай Чингис хааны сургаальд,

 “Биеийн хүчээр нэгийг дийлнэ

 Сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ” гэсэн үг байдаг даа. Энэ сургаалийн утга энэ гүйлтийн мөн чанарыг харуулаад өгчихөж байгаа юм.

-Сэтгэл гэдэг аугаа зүйл. Хүн сэтгэлээрээ юуг ч хийж, ямар ч амжилтад хүрч чадаж болдог л юм байна. Ялангуяа МОНГОЛ ХҮН юуг ч бүтээж, юуг ч хийж,  дэлхийд цойлж гарч ирж чадахын нотолгоо бол та болж чадлаа. Та энэ амжилтад хүрсэн тэр их тэвчээр, зориг, сэтгэлийн хатуужлаа чухам юунаас олж авдаг вэ?

-Монголоо гэсэн чин үнэн сэтгэлээс л миний энэ эрч хүч ундардаг даа.

 Та Монгол хүн, тэртусмаа говь нутгийн хүү. Өсөж төрсөн нутгийн тань ген, язгуурын тэр нэг чадвар чансаа таны амжилтад нөлөөлдөг байх?

-Яг  зөв. Чи маш сайхан асуулт асуулаа. Тиймээ, миний энэ гаргаж буй амжилт, түүндээ хүрч байгаа чадвар бол яах аргагүй монгол хүний цус, тэр тусмаа говь нутгийн хүний чанартай шууд холбоотой. Үнэхээр би энэ амжилтандаа гайхсан л даа. Би яаж энэ оргилд хүрч чадаваа гэж. Тэгэхэд намайг Монголын эрдэмтэд

“Чамд нэг л юм байна. Чи говьд өссөн. Өмнөговийн хүүхэд. Энэ чинь л чамайг амжилтад хүргэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би асуусан, “Яагаад говь гэж байгаа юм бэ” гэж. Гэтэл хариуд нь “Говь гэдэг бол маш онцлогтой газар. Хатуу ширүүн уур амьсгалтай, хүн амьдрахад хэцүү газарт өсөж төрнө гэдэг бол язгуураасаа л шандастай болох шалгуур юм шүү” гэсэн. Жишээ нь, говийн ургамлууд гэхэд хур бороо ороогүй байхад өөрөө байгалийн шалгарлаараа ургадаг. Говийн малын мах нь хүртэл цаанаа нэг нүнжигтэй амттай. Махны шөл нь гэхэд шорвог, тос даасан, хурц байдаг. Мал нь өөр, мах нь өөр, ургамал нь өөр байх жишээтэй. Ямар сайндаа л социализмын үед эсэргүү нөхдийг говь руу цөллөгөнд явуулдаг байсан байх вэ дээ. Мөн “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төр” гэх үг хүртэл гарсан байдаг. Эндээс дүгнэхэд, говь нутгийн байгалийн тийм хүнд хэцүү уур амьсгалд байгальтайгаа зохицон амьдарч, байгалийн шалгуурыг даван туулж өссөн нь говь нутгийн хүмүүс яснаасаа  хүчтэй, тамиртай, шөрмөс сайтай болоход нөлөөлдөг байх л даа.

-Тэгэхээр тэсвэр тэвчээр хамгийн их шаарддаг спорт болох уул, гүйлтийн спортын төрөлд говийн хүмүүс манлайлдаг нь газар нутагтай нь холбоотой байх нь ээ?

-Тийм. Монголын марафон гүйлтийн хоёр тамирчин л гэхэд хоёулаа говийн хүмүүс байдаг. Нэг нь Өмнөговийн Отгонбаяр гэдэг эмэгтэй, нөгөө нь Говь-Алтайн Сэр-Од. Энэ бүхэн бол зүгээр нэг санаандгүй тохиол биш. Мэдээж монголчууд бол тэсвэр тэвчээр сайтай л гэдэг. Гэхдээ тэр дундаа говийн хүмүүс тэсвэр тэвчээрийн спортод илүү сайн юм гэж харж байна. Уулын спортын төрөлд гэхэд  Монгол хүн анх Эверестэд гарсан түүхийг манай Өсөхбаяр гавъяат бичиж чадсан. Цанын спортын ах, дүү гурван мастер л гэхэд мөн л Өмнөговийнх. Тэгэхээр эдгээр тамирчин говь нутгаасаа л энэ их тэсвэр тэвчээрийн үндсийг авсан байгаа юм л даа.

-Уулын спорт гэснээс та уулын спортоор мөн чамгүй амжилт гаргасан байх аа?

-Би 2005 оноос уулын спортоор хичээллэж эхэлсэн. Өсөхбаяр маань тэр жил Эверестэд гарч, түүнээс хойш найзыгаа дагаж,  Монголын ихэнх өндөр ууланд гарсан. Энэтхэг, Түвдийн өнпдөрлөг уулын оргилд гарлаа. 2011 онд “Уулын спортын мастер” болсон. Сая энэ тэмцээн дээр гүйж явахад нэг хүн надад хэлсэн л дээ. Энэ тэмцээнийг уулын спорттой дүйцүүлж хэлбэл,  Гималайн ууланд 8850 метр алхаад ноён оргилд нь гардагтай адил газар дээр бид хэдэн мянган км гүйж байна гэж хэлсэн. Тэгэж хэлэхэд, бас л сайхан санагдсан шүү.

“Чингисийн цус чиний цусаар гүйж байгаа болохоор чи чадна” гэсэн

Budjargal Byambaa-н зураг.

Хэт холын зайн гүйлтийн Дэлхий аварга болж буй мөч...

-“Хэт холын гүйлт”-ийн тамирчинд сэтгэлзүй хамгийн чухал гэж нэлээн ярилаа. Та сэтгэлзүйгээ яаж бэлддэг вэ. Мэргэжлийн багш ч гэх юм уу тийм хүн бий юу?

-Би чинь өөрөө их үндсэрхэг үзэлтэй хүн.  Монгол хүн юм чинь чадах ёстой гэсэн зорилгыг л өөртөө тавьсан. Монгол бол аугаа түүхтэй улс. Монгол шиг түүхтэй улс  дэлхий дээр хаана ч байхгүй. Монголчууд бол эрэлхэг баатарлаг хүмүүсээрээ алдартай. Эндээс чинь л би “Цэнэг”-ээ авч байгаа юм. Чингис хаан бол та бидний өвөг эцэг, аав л гэсэн үг шүү дээ. Бидний өвөг дээдэс маань дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, гайхамшгийг бүтээж чадсан.  Бид үр хойч нь учраас тэр л гайхамшгийг нь бүтээх ёстой. Мэдээж өнөө цагт морио унаад сэлмээ бариад явахгүй нь ойлгомжтой. Энэ эрин зуунд юу хийж чадаж байна, тэр салбартаа дэлхийд гайхагдах амжилтыг гаргах ёстой. Жишээ нь, спортод тамирчид нь Олимп, Дэлхийн аварга болдог, бизнесменүүд нь дэлхийн тэргүүлэх тэрбумтнууд болдог, эрдэмтэд нь шинжлэх ухааны  нобелийн шагналыг нь авдаг, урлагийнхан нь дэлхийн тайзан дээр гялалздаг байх хэрэгтэй. Бүгд л салбар, салбартаа дэлхийд цойлох хэрэгтэй. Бид ийм л чадварлаг ард түмэн байх ёстой.

Хүнээр ярих юм бол монголчууд чинь удам сайтай хүний үр байхгүй юу.  Ийм ард түмний үр сад чинь аливаа юмны манлайд нь байх учиртай гэж би боддог. Би Америк, Герман, Израйль, Канад гээд дэлхийн олон орны тамирчидтай уралдаад явж байхдаа “Би эднээс илүү л байх ёстой. Би чинь Монгол шүү дээ. Удам судар, генээ бодсон ч эднээс дутах ёсгүй. Хэчнээн тэд надаас илүү байнгын бэлтгэлтай, илүү хувцас хунартай, хангамжтай байсан ч МОНГОЛ ХҮН-ий төрөлхийн чадварыг  гүйцэхгүй гэж бодоод л омогшоод гүйдэг.  

“Би чинь Чингис хааны удам шүү дээ. Монгол эр хүнийг гүйцэх эр хүн дэлхий дээр байхгүй” гэж хүртэл эх орон, өвөг дээдсээрээ омогшиж, өөрийгөө хурцалж  явдаг. Түүнээсээ л эрч хүч авч, тэгэж л амжилтад хүрч байгаа юм шүү дээ.

-Үнэхээр гайхалтай...

-14 дүгээр зууны үед Торгуудын То Ван Оросын элчинтэй уулзахдаа ингэж хэлсэн байгаа юм.  “Тэнгэрийн дор газар байна. Газрын эзэн гагцхүү МОНГОЛ ХҮН” гэж хэлсэн байдаг. Бахархахгүй байхын аргагүй.  

Намайг түрүү жил тэмцээнд орж байхад Нью-Йоркийн их сургуулийн доктор, анатомийн багш хүн “Чингисийн цус чиний цусаар урсаж байгаа болохоор чи чадна. Чингис бол дэлхийн түүхнээ тодорсон хамгийн баатар эр. Тэр баатар эрийн цус чиний цусаар урсаж байгааг сана” гэж хэлж байсан. Гадаад хүн өвөг дээдсийн маань талаар тэгэж хэлж байхад урам ороод л ирдэг юм билээ.

Мөн БНСУ-д бэлтгэл хийж байхад Сөүлийн их сургуулийн багш “Дээр үед манай солонгосчууд хүүхдээ буруу юм хийхэд нь “Чамайг Монголд өгнө шүү. Монголчууд ирж явна шүү” гэж айлгадаг байсан” гэж ярьж байсан. Биднийг жаахан байхад “Мангас” гэдэг шиг. Тэгэхээр дэлхийн маш олон улсад монголчуудын байлдан дагуулал зүрхэнд нь орчихсон байгаа юм. Тэгээд тэр багш мөн “Монгол бол дэлхий дээр хамгийн баатарлаг улс байсан. Харин одоо бол Монголоос айдаг амьтан байхгүй болсон. Чингис хэрвээ тэнгэрээс улсаа харж байгаа бол уйлж байгаа байх. Монгол Улс ямар ч хүчгүй байна. Бүх талаараа сул байна. Тэгэхээр чи залуу хүн. Та бүхэн одоо Монголоо босгож ир. Чингис хаанаа баярлуул. Чингис хаанаа инээлгээч” гэж хэлж байсан. Тэр үед би бодож байсан л даа. “Тэгэх юмсан. Өнөөдөр би Монголоо өөрчлөөд босгоод ирэх боломж алга. Гэхдээ ядаж өөрийнхөө хийж чадах  зүйлээрээ Монголоо дэлхийд  номер нэг гээд гаргах юмсан” гэж хүссэн. Тэгээд л би энэ гүйлтээрээ “Дэлхийн аварга” болно гэж зорьсон.

-Та өнөөдөр өөрийгөө ялж чадлаа. Хэт холын зайн гүйлтийн Дэлхийн аварга болчихлоо. Өчигдрийн тэр хүсэл тэмүүлэл, өнөөдрийн энэ амжилт. Эргэцүүлээд нэг дүгнээд яриач?

- “Өөрийгөө ялна” гэдэг ойлголт бол өөрөө асар аугаа зүйл л дээ. Гэхдээ өөрийгөө  ялна гэдгийг тамхинаас гарахтай ч юмуу, жингээ хасахтай ч юмуу зүйрлэж болохгүй. Тэр бол жижиг асуудал. Жинхэнэ өөрийгөө ялна гэдэг бол хүний санаанд оромгүй гайхамшгийг өөрийн биеэр харуулж чадахыг л хэлээд байгаа юм. Хэний ч хийж чадахгүй, магадгүй шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй зүйлийг бодит амьдрал дээр хийж үзүүлэхийг л жинхэнэ ЯЛАЛТ гэж би хэлнэ. Жишээ нь, бидний эргэн тойронд хорт хавдраа ялан дийллээ, сэтгэлийн тэнхээгээр эдгээлээ гэсэн яриа гардаг. Бие нь хүрэхгүй байсан ч, ямар ч зүйлийг хүн сэтгэлээрээ даваад гардаг л байхгүй юу. Хүн болгон сэтгэлзүйн боловсрол сайтай байж гэмээ нь “Долоо дордож, найм сэхнэ” гэгчээр босоод л ирнэ. Бурхан багш, Инжиннаш, Христ, Күнз, Аристотель, Платон, Далай лам гэдэг ч юмуу дэлхийн суут филисофичид, номлогчид  “Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хүн өөрийгөө ялах” гэдэг дээр санал нийлдэг шүү дээ.

"Би гүйхдээ жаргаж гүйдэг"

Budjargal Byambaa-н зураг.

 Дэлхийн рекорд, Гиннесийн амжилтыг нь тогтоогоод өгье...

-Миний ойлгож байгаагаар та энэ яриад байгаа “Сэтгэлзүйн боловсрол”-ыг төгс эзэмшсэн гэж ойлгож болох уу. Нэгэнт ийм боловсролыг эзэмшчихсэн байхад энэ чадвараа бусад салбарт ч ашиглах боломжтой биз дээ?.

- Сэтгэлзүйн хувьд өөрийгөө ялчихсан хүн дараа нь бүх салбарт амжилт гаргахад амархан санагдаж байгаа юм. Жишээ нь, одоо миний хувьд  бизнес хийхэд амархан санагдаж байна. Дэлхийн хэмжээний тэрбумтан болох бол надад хялбархан байна. Одоо бол би гүйлтийн салбарт өөрийгөө ялаад “Дэлхийн аварга” болж чадлаа. Энэ амжилтаас олж авсан тэр хүч, тэсвэр тэвчээр оюун ухааны чадлаа бизнесийн салбарт гаргая гэж бодож байгаа. Би энэ тэмцээнд орохын тулд бэлтгэл, мандатын зардал зэргээ тооцоод үзэхээр дөрвөн жилийн хугацаанд 50 орчим сая төгрөгөө зарцуулчихсан байгаа юм. Гэхдээ энэ мөнгөөр би өөрийгөө ялах маш том сэтгэлзүйн хөрөнгө оруулалтыг  хийсэндээ баяртай байгаа. Цаашид мэдээж Монголын маань төр, томоохон хувийн аж ахуй нэгжээс  намайг дэмжээд зардал мөнгийг нь даагаад энэ тэмцээнд оруулах юм бол би дургүйцэх шалтгаан  байхгүй.

Дэлхийн рекорд, Гиннесийн рекордыг нь тогтооё, хамаа алга. Надад гүйх бол асуудал биш. Монголоо гүйлтийн энэ төрөлд дэлхийд тамгалаад өгвөл эргээд энэ улс эх орны маань нэр хүндэд асар том эерэг нөлөөг үзүүлж байгаа юм шүү дээ. Жишээ нь, Би сая аварга болоод ирсэн чинь над руу Вашингтоноос нэг залуу залгаж байгаа юм. Тэр “Чамайг сая аварга болоод ирэхэд гадаадууд “Монгол хүн түрүүлсэн юм уу” гээд итгэхгүй гайхаад байсан. Тэгэхээр нь би “Тиймээ, манай монгол залуу” гэж хэлсэн. Тэгэхэд “Хөөх монгол хүмүүс гэдэг чинь ийм мундаг хүмүүс байсан юм уу” гээд миний ойр хавийн гадаадууд намайг “Маш ихээр хүндэлж байна. Би аварга болчихсон юм шиг л манай энэ хамт олон намайг хүндэтгэж, баяр хүргэж байна” гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний энэ ялалт монгол хүний үнэ цэнэ, монгол хүний үнэлэмжийг дэлхийд өсгөж байгаа сайхан жишээ л дээ.

-Тийм шүү. Хоёулаа нэлээн удаан хүний сэтгэл зүй, түүний хүчээр юу хийж болдог талаар ярилаа. Эргээд гүйлт болон тэмцээний талаар яръя гэж бодож байна. Өдөрт 100 гаруй, зарим өдөр 170 гаруй км гүйдэг гэж байсан. Та нэг өдрийн гүйлтийнхээ үйл явцаас ярьж өгөөч?

-Энэ гүйлтийн талаар ярихын тулд хүний сэтгэлзүйг давхар ярихгүй байхын аргагүй л дээ. Тэгэхээр гүйлт бол нэг төрлийн бясалгал юм л даа. Би гүйхдээ жаргаж гүйдэг. Өдөр болгон уйлна. Өөрөөрөө бахархаж уйлна. Гүйхэд тулгардаг бүх л өвчин зовиураа мартаад гүйнэ. Хамгийн гол нь урагшаа л тэмүүлнэ.

Budjargal Byambaa-н зураг.

Тэмцээний үеэр...

Тэмцээний тухайд гэвэл, тэмцээний гүйлтийн нэг тойрог 1 км 600 метр байдаг. Тэр тойргоо тойроод л гүйгээд байна. Тойроод гүйж байхад постууд дээр хоол, ус ундаа, ширээ, ор, ариун цэврийн өрөө, шүршүүр гээд бүх зүйл байна.  Хоолоо идэж болно. Усанд орж болно. Хэдэн км яваад амармаар байна. Тэр бол хүний эрхийн л асуудал. Гэхдээ мэдээж энэ тэмцээнд орж байгаа хүмүүс бүгд амжилт гаргахыг хүсдэг учраас идээд, унтаад амраад байдаггүй л дээ. Учиргүй бие нь өвдөхгүй л бол шүү дээ. Хамгийн гол нь 240 цагт хэн их хол гүйж байна гэдгээр хэмжигдэх учир хором бүхэн үнэ цэнэтэй. Цаг хороогоод гүйж  л байх ёстой. Зарим тамирчид бол ширээн дээр суугаад хоол иддэг л дээ. Би бол энэ тэмцээн дээр нэг ч удаа ширээн дээр сууж хоол идээгүй. Мэдээж ширээн дээр сууж хоол идэх боломж байсан. Гэхдээ би хоолоо ширээн дээрээс аваад л алхах замдаа л идчихдэг. Хоол идэх 15 минутад чинь бараг нэг тойрог явчихаж байгаа юм.

-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байв?

-Мьянмар, Украйн  улсын тамирчин хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан.  Англи, Герман, Канадчууд их сайн тамирчидтай. Тэмцээн Монголын цагаар үдийн 12, Америкийн цагаар үдшийн 12 цаг болж байхад эхэлдэг. Ингээд тэмцээн эхэлснээс 12 цагийн дараа би нэгдүгээр байранд ороод ирсэн. Эхний өдөртөө л 172 км гүйсэн, дараагийн өдөр 150 орчим км явсан. Тэрнээс хойш 10 өдрийн турш  нэгдүгээр байраа алдаагүй байсаар байгаад түрүүлсэн. Зугтааж гүйх чинь хэцүү л юм билээ. Гэхдээ би  “Муу амьдарснаас сайн үх” гэдэг шиг бүх л хүчээ шавхаж гүйж байгаа юм. Надад “Аварга, аль эсвэл үхчихсэн дээр” гэсэн хоёрхон сонголт л байсан.  Тэгэж ихээр өөртөө хатуу шаардлага тавьж гүйсэн дээ.

-Араас тань нэхэж гүйсэн хүнд бол бүр ч хэцүү байсан байх даа?

-Инээв.

"Манайхан нийтийн биеийн тамираа орхигдуулчихаад байна"

-Тэмцээний шагналын талаар?

-Энэ бол “Өөрийгөө ялах” гэдэг нэртэй тэмцээн. Мөнгөний төлөө биш. Хамгийн том шагнал нь л өөрийгөө ялж байгаа явдал юм даа.

-Ямар ч мөнгөн урамшуулал өгдөггүй хэрэг үү?

-Тийм. Мэдээж батламж, цом гардуулна.

-Тэмцээнд явах зардлаас эхлүүлээд их мөнгө орно биз дээ. Тэгээд мөнгөн шагналгүй байна гэдэг сонин л санагдаж байна. Та хувийнхаа зардлаар оролцох уу?

-Мэдээж санхүүгийн асуудал хүнд л дээ. Би хувийнхаа зардлаар л явдаг.  Дөрвөн жил оролцохдоо би төрөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Яахав манай төрийнхөн уулзахаараа “Баяр хүргэе” л гэдэг юм. Түүнээс цааш юм байхгүй. Манайх чинь нийтийн биеийн тамираа орхигдуулчихсан шүү дээ. Мэргэжлийн спорт, зөвхөн олимпод ордог тамирчдаа л боддог. Тэднийгээ л бөөцийлөөд дэмждэг. Уг нь нийтийн биеийн тамир хөгжчихвөл өдийд эмнэлгүүд ингэтлээ дүүрч, өвчин эмгэгийн төрөл олшрохгүй шүү дээ. Ард түмнээ эрүүл байлгахын төлөө, нийтийн биеийн тамирын төрөлд төр засаг анхаармаар л байгаа юм. Даанч тэгэхгүй юм. Манай төр засаг, монголчууд маань миний энэ амжилтыг яаж хүлээж авч байгаа нь ч ойлгомжгүй.

-Таныг “Дэлхийн аварга” боллоо гээд төр засгаас албан ёсоор хүлээж авсан зүйл бий юу?

 -Спорт ойлгодог,  мэдээлэл сайтай Монголын ард түмэн, ойр дотныхон, найз нөхөд, ар гэрийнхэн маань намайг үнэхээр сайхан хүлээж авсан. Харин төр засгаас алга. Уг нь дэлхийд энэ төрөлдөө аваргалаад ирж байгаа ч хүлээж, хүндэтгээд авах мэдлэггүй, мэдрэмжгүй л байна.  Зөвхөн Олимп гэдгээр л туйлширдаг улс чинь. Уг нь энэ чинь олимпийн амжилт гаргадаг спортоос ч илүү их тэсвэр тэвчээрийг гаргаад дэлхийд аваргалаад ирж байгаа хэрэг шүү дээ.

-Хүн гэдэг сэтгэлийн амьтан хойно урам авмаар санагдах, гаргасан амжилтдаа “Алга ташуулмаар” бодогдох нь зүйн хэрэг л дээ...

-Гэхдээ яахавээ, зүгээр. “Чингисийн монгол, тэр баатарлаг ард түмний үргэлжлэл одоо  ч гэсэн баатарлагаараа байгаа юм байна” гэж дэлхийн сая, сая хүн харж байгаа нь сайхан. Би чинь барианд гүйж орохдоо “Баатрын хувцас” өмсөөд орсон. Монголоос явахдаа л түрүүлнэ гэсэн зорилготой, бас итгэлтэй байсан болохоор Чингисийн үеийн баатрын хувцас захиалгаар хийлгэж, төрийн далбаагаа аваад явсан л даа. Түрүүлэхдээ хүртэл “Монголоо яаж суртачлах вэ” гэж бодож, хуяг дуулгатай хувцсаа өмсөөд барианд ороход хүмүүс чинь “Моиголиа, Чингис хаан” гээд л уухайлаад ирж байгаа нь үнэхээр бахархам байсан.. Энэ л үед “Чингис хаан маань тэнгэрээс хараад баярласан байх” гэдэгт итгэж, бүр их омогшсон.

-Тиймээ, Таны энэ амжилт дэлхийд МОНГОЛ ХҮН-ий нэр хүнд, үнэлэмжийг өргөж өгсөн. Та өөрөөрөө бахархах хэрэгтэй?

-Баярлалаа. Миний амжилтыг эх орон маань үнэлээгүй ч, дэлхий нийт аль хэдийнэ үнэлээд эхэлсэн. Одоо надад энэ гүйлтийн төрөлд Англи, АНУ, Канад, БНХАУ гээд дэлхийн аль ч улсын нэр дээрээс оролцох үүд хаалга нээлттэй байна. Дээр үед “Богдын нэр дээрээс босдог бөх” гэдэг шиг л /Инээв/. 

АНУ намайг дуртай авъя гэж байна. Дасгал сургуулилтаар чинь хангаад өгье гэж байна. Budjargal Byambaa-н зураг.

АНУ-ийн Линкольны нэрэмжит их сургуулийн номын санд...

Мөн “Дэлхийн аварга” болсны дараахан АНУ-ын Линкольны нэрэмжит их сургуулиас урьж, суралцах санал тавьсан. Би  сая Монголдоо ирэхээсээ өмнө сургуультайгаа уулзчихаад ирлээ.  Манайхаар бол нэг том сумын төв шиг газар нутаг дээр маш гайхалтай сургуулийн кэмптэй. Сургуулийн спорт заал нь гэхэд манай “Буянт-Ухаа” спорт цогцолбороос ч том. Орчин нөхцөл үнэхээр сайтай тийм сургуулиас намайг урьж, үнэ төлбөргүй сурахыг хүссэн. Гадныхан намайг ингэж хүлээж авдаг л юм байна.  Монгол нь хүлээж авахгүй байгаа юм чинь  аль нэг улсын дэмжлэг туслалцаа хэрэгтэй л байна. Хүний амьдрал л шүү дээ.

-Тэгэхээр та дараа, дараагийн жилээс өөр улсын нэр дээр оролцох бодолтой байгаа гэж ойлгож болох уу?

- Монголын маань төр засгаас “Чи наад гүйлтийн төрөлдөө Гиннесийн рекорд тогтоо. Бид дэмжье” гээд даалгавар өгвөл хамаагүй би гүйчихье. Харин  улс орон нь тоохгүй болохоор утгагүй байна шүү дээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Трампын нэг хэлсэн үг байна. “Би ялагдах дургүй. Ялалтаасаа багадсан алга ташилтад ч дургүй” гэж. Түүн шиг Б.Буджаргал би ч ялгаагүй ялагдах дургүй, байнга л ялах ёстой. Би ялсан. Би ялчихлаа. Ялалтад минь тохирсон “Алга ташилт” надад хэрэгтэй байна. Монголынхоо нэрийг дэлхийд гаргаад яваад байхад улс орон, ард түмэн тоохгүй бол урам алга байна шүү дээ.

-Та бид хоёр нэлээдгүй удаан ярилцлаа. Таны хэлсэн ярьсан болгоноос манай уншигчид МОНГОЛ ХҮН-ий тэсвэр хатуужил, МОНГОЛ ХҮН байхын утга учрын талаар багагүй зүйлийг ухаж ойлгосон байх гэдэгт итгэлтэй байна...

- Хүмүүст захиж хэлэхэд, бид аугаа том түүхтэй, аугаа үндэстний үр сад юм чинь салбар бүртээ дэлхийд манлайлж, номер нэг байгаачээ л гэж хэлмээр байна. Монголчууд минь  дэлхийд амжилт гаргацаая.  Би ч мөн адил та нар шиг оюутан болоод л,  Монголдоо болсон болоогүй бизнес хийх гээд л унаж босож л явсан. Гэхдээ надад байсан ганцхан зүйл нь “Аугаа их хүсэл мөрөөдөл”. Тэр мөрөөдлийнхөө төлөө би зүтгэж чадсан. Хүрч чадсан. Гэхдээ хүн хүсэл мөрөөдөл, амжилтандаа ханаж болохгүй. Байнга томыг сэтгэж, түүндээ хүрэхийн тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Одоо би "Монголоо дэлхийд таниулах дэлхийн хэмжээний тэрбумтан болно" гэсэн зорилготой байгаа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд сүүлийн хоёр жил маш чармайлттай ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө Нью-Йорк хотод өөрийнхөө компанийг байгуулаад ирлээ. Хийх зүйл маш их байна...

Эрч хүчээр дүүрэн, хийж бүтээх хүсэл тэмүүллээр оргилсон Б.Буджаргал хэмээх эрхэмтэй ярих сэдэв асар их ч энэ хүрээд өндөрлье. Монгол залуу хүн бүр түүн шиг өөрийн гэсэн зорилготой, зорилгодоо хүрэхийн тулд асар их сэтгэлийн хаттай байвал бүхнийг бүтээж чадна гэсэн бат итгэл төрснийг нуух юун...Тиймээ, Буджаргал аа! Та хийж чадсан. Таны ЯЛАЛТ монгол хүний үнэ цэнэ, монгол хүний үнэлэмжийг дэлхийд өсгөж чадлаа. 

"Хатуужил тэвчээрийн модноос Хамгийн амттай жимс ургадаг" гэсэн өөрийн тань хэлсэн эшлэлээр энэ удаагийн ярилцлагаа жаргаая.

Ярилцсан: С.Өлзийбаяр

WWW.ZINDAA.MN

Budjargal Byambaa-н зураг.

Budjargal Byambaa-н зураг.

Budjargal Byambaa-н зураг.

Budjargal Byambaa-н зураг.

Сэтгэгдэл ( 56 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганбат(27.123.214.123) 2017 оны 06 сарын 19

Баяр хүргэе! Монголчуудын бахархал шүү!!!

0  |  0
зочин(103.11.193.170) 2017 оны 06 сарын 14

Баяр хүргэе

0  |  0
Цогт(66.181.177.50) 2017 оны 06 сарын 14

үнэхээр гайхамшиг Монголчууд Чингис хаан бид чамаар бахархаж байна олон Монголчууд дэлхийд нэрээ цуурайтуулах болтугай

0  |  0
Отгоо(122.201.24.97) 2017 оны 06 сарын 14

Ямар их тэсвэр тэвчээр бэ? Яасан их хүч чадал бэ? Чи бол Монгол үндэстний бахархал. Чи бол Монгол гайхамшиг. Монголын маань манлайлагч танд баяр хүргэе.

0  |  0
?(202.9.41.130) 2017 оны 06 сарын 13

Сайн байна тэхдээ яасан ч нутгархаг юм бэ? Юм л бол Өмнөговь Өмнөговь гээд байхын наана чинь Яг Өмнөговийн хүмүүс цөөхөөн соц үед явуулын хүмүүсийн хүүхдүүд дийлэнхи нь байдаг байсан бол одоо бүүр хуяацо бас янкуудын гээд учраа алдаад байгааг чи өөрөө мэднэ дээ.

0  |  0
Tamirchin(66.181.179.139) 2017 оны 06 сарын 13

Yasan ch ongiroo zolig be?Jab ch tamirchin xvnii aranshin bish bna.Ter gadaad oron chin tooj baibal tendeesee urald.Mongol yls cham shig tamirchinaar dytaxgvi.Medeelliin ex syrbaljaa sain tabiach.Ymar web site deer baigaa,Jamr nerteu xaana bolson gex met.Bvdeg badag xydlaa um xiigeed bna uu?Tamirchin xvn bolgon terbumtan boldoggvi um.Tarxindaa umtai xvn boldog um

0  |  0
Өи(103.57.92.96) 2017 оны 06 сарын 13

Гадныхан тариа эм их хэрэглэдэг юм байна лээ шүү, бие бодоорой

0  |  0
Өи(103.57.92.96) 2017 оны 06 сарын 13

Гадныхан тариа эм их хэрэглэдэг юм байна лээ шүү, бие бодоорой

0  |  0
Чингисийн Монгол(66.181.179.162) 2017 оны 06 сарын 13

тиймээ дуу минь бид цоохуулээ ч дэлхийд Чингисийн Монгол гэж хэлуулэх эрхтэй билээ. чамаар унэхээр бахархаж бна шуу дуу минь.хаана ч явсан чи ургэлж Монголоороо дуудуулж, гоёж яваарай!!! амжилт амжилт амжилт!!!!

0  |  0
туяа(202.70.46.232) 2017 оны 06 сарын 13

Баяр хүргье.Үнэхээр том амжилт гаргасан байна.Мундаг байнаа.Уулнд авирдаг байх үеэс нь мэднэ.Амжилт эртний найз минь уулзалгүй уджээ.

0  |  0
Монгол хүн(122.201.17.186) 2017 оны 06 сарын 13

Үнэхээр бахархмаар байна. Огшоод нулимс гараад байна. Монголынхоо төлөө цохилох зүрх, сэтгэлтэй, чадалтай сайхан залуу байна.

0  |  0
зочин. (49.0.216.18) 2017 оны 06 сарын 13

мундаг залуу минь санаа зоволтгүй. Одоо бид спорт ойлгодог ерөнхийлөгчтэй болно. .тэр хүн чамайг 100% ойлгоно. Геннисийн номонд МОНГОЛ гэдэг нэрээр орно гэдэгт итгэлтэй байна.

0  |  0
Ганболд(27.123.214.121) 2017 оны 06 сарын 13

Энэ бол гайхамшиг өөр хэлэх үг алга

0  |  0
Сүхбаатар(103.242.47.42) 2017 оны 06 сарын 13

Бүх дэлхийн холын гүйлтийн аврага их говийн зоригтонгуудын нэг Чингисийн монголын бахархалт хүүдээ баяр хүргэж эрүүл энх их амар амгалан.спортын дээд амжилт хүсэн ерөөе. Монголчууд. Өмнөговьчууд Номгончууд бүх Монголчуудын итгэл сэтгэлийг тээж 10 хоногт 1189 км гүйн гэдэг агуу амжилт байсанаас та дэлхийн аврага болсон шүү.Дэлхийн аврага хүүгээ Монгол төр. Монгол улс. Ерөнхийлөгч.Ерөнхий сайд халуун дотноор хүлээн авна гэдэгт найдаж итгэж хүсэн хүлээж байгаад баяртай байна. Баярлуулах нь бахархалын эхлэл Монгол аархал болой.

0  |  0
odgerel(27.123.214.103) 2017 оны 06 сарын 13

Iim saihan medee oird unshaagui yum bna, bayar hurgie, terbumtan bolooroi!

0  |  0
zochin(103.10.21.45) 2017 оны 06 сарын 13

Mongol hunii tesver hatuujil, setgeliin tenheeg delhii dahind manduulsan duudee ulam undur amjilt husie. Chamaaraa baharhaj bi uuruu temtseend turuulsen met mash ih bayartai bna. Tur zasgaas yalanguya Bolovsrol soyol sport shinjleh uhaani said ene hund anhaarch turiin odon medalid todorhoilj gaviyag ni uneleh heregtei shuu. Dahin amjilt husie. Mongol zaluu hun bur ene zaluu shig zuv setgelgeetei bol uls oron maani mun hurdan hugjih yum shuu.

0  |  0
сараа(202.179.25.61) 2017 оны 06 сарын 12

энэ ч яахав нэг их нэр сүртэи тэмцээн биш сонирхогчдын нөгөө улаанбаатарт гүидэг иг л марафон штээ,гүилтиин тамирчид ордоггүи зүгээр шөрмөстэи өвгөд идэж уугууд л унтаж амраад л гүидгиин баилээ

0  |  0
Ах Мэндээ(211.36.159.174) 2017 оны 06 сарын 12

Буджаргалдаа баяр хүргий. Сөүлээс....

0  |  0
Нутгийн хүн(182.165.10.49) 2017 оны 06 сарын 12

Ёоонзтой! Баяр хүргэе!

0  |  0
Ари(27.123.214.85) 2017 оны 06 сарын 12

Монгол Улсаа мандуулсанд их баярлалаа. Ажил амьдралын ендер амжилт хусье. Сансан бодсон болгон чинь биелэх болно. Азтай хун юм байна! Баяр хургэе. Дахиад олон том амжилт олоорой!

0  |  0
танил(43.242.243.10) 2017 оны 06 сарын 12

Баяр хүргэе.Олимпийн төрөлөөс ангид гэж бусад спортыг ялгадагаа болих хэрэгтэй.Яг үнэндээ ингэж ялгаснаас болж их олон хүний амжилт дарагдаж байгаа.Баяр хүргэе гэхээс өөр төр засаг юу ч хийхгүй юм байна лээ Дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргаж байгаа тамирчдыг сайн дэмжээчээ.

0  |  0
mgl(103.10.21.52) 2017 оны 06 сарын 12

aguu aguuu.chin setgeleesee bayr hvrgie

0  |  0
МОНГОЛ (202.179.27.83) 2017 оны 06 сарын 12

Чингисийн Монголчууд нэг нэгээрээ сэрж байна шүү!!!!

0  |  0
МОНГОЛ (202.179.27.83) 2017 оны 06 сарын 12

Чингисийн Монголчууд нэг нэгээрээ сэрж байна шүү!!!!

0  |  0
ЗОЧИН(103.14.36.6) 2017 оны 06 сарын 12

Ямар гоё, урам зориг өгсөн үйл явдал, амьдрал тэмцэл, ярилцлага вэ? Баяр хүргье! Улам их амжилт хүсье!

0  |  0
МОНГОЛ(203.91.115.37) 2017 оны 06 сарын 12

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 3 САЯ ЧИНГИСИЙН НЭГ НЬ СЭРЧИХЭЭД БАЙНА ТА СЭРЭЭГЭЭ БИЗ ДЭЭ УУЛЗААЧ

0  |  0
МОНГОЛ(203.91.115.37) 2017 оны 06 сарын 12

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 3 САЯ ЧИНГИСИЙН НЭГ НЬ СЭРЧИХЭЭД БАЙНА ТА СЭРЭЭГЭЭ БИЗ ДЭЭ УУЛЗААЧ

0  |  0
МОНГОЛ(203.91.115.37) 2017 оны 06 сарын 12

ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 3 САЯ ЧИНГИСИЙН НЭГ НЬ СЭРЧИХЭЭД БАЙНА ТА СЭРЭЭГЭЭ БИЗ ДЭЭ УУЛЗААЧ

0  |  0
Монгол(202.126.89.199) 2017 оны 06 сарын 12

Санаанд багтамгүй амжилт гаргасан байна Үнэхээр монголчуудын цус нь халуун буцалж байдаг шүү, Гадны хүмүүсийн нүдийг харахад унтамхай уйтгартай харагддаг Монгол хүний нүд галын дөл шиг асаж гэрэлтэж байдаг нь анзаарагддаг Монголын хүү дэлхийд эх орныхоо нэрийг мандуулсанд маш их баярлаж байна, Энэ бол монголчуудын бахархал, гайхамшиг баярлалаа

0  |  0
ulzii(119.40.99.2) 2017 оны 06 сарын 12

Erkhem shavidaa BAYAR HYRGIE!! MONGOL khynii tesver, tevcheer hatyyjiliig UUriin bier yzyylsen ba Yyneees uuruur yah um ve/ GAIKHAMSHIGTAI !!. Jaakhan huleetstei harj ba TUR zasag yneleh bolnoo. GOOD LUCK!! BUDKA

0  |  0
Unshigch(93.91.80.6) 2017 оны 06 сарын 12

Budjargalaa, amjilt husie! Uneheer baharhaj baina, yamar gaihamshigtai yum be

0  |  0
Монгол(172.58.144.20) 2017 оны 06 сарын 12

Санаанд багтамгүй юм. Үнэхээр гайхалтай. Амжилт!

0  |  0
зочин(103.10.20.58) 2017 оны 06 сарын 12

Баяр хүргье. Амьжилт бүхнийг ерөөе, монгол хүн иймэл байх ёстой.

0  |  0
ард(202.179.27.183) 2017 оны 06 сарын 12

баяр хүргэе.МГЛ-н төр засаг үл тоомсорлож байхад өөрийгөө бодож гадаадад байсан нь дээр шүү

0  |  0
Монгол ээж(139.59.250.189) 2017 оны 06 сарын 12

Баярлалаа. Ямар их тэвчээр хатуужил сэтгэлийн их хүч вэ?олон олно залуус үлгэр аваасай . Төр засаг нь үнэлээсэй . Бид чинь цөөхүүлээ шүүдээ

0  |  0
zochin(139.59.225.74) 2017 оны 06 сарын 12

Монголоо гэсэн чин үнэн сэтгэлээс л миний энэ эрч хүч ундардаг даа... Saihan yariltslaga boljeee

0  |  0
АС(182.160.4.35) 2017 оны 06 сарын 12

МОЛОР-ЭРДЭНЭЭ МОНГОЛ ХҮН ГЭЖ ИЙМ Л БАЙНАШ.

0  |  0
Зочин(103.206.195.166) 2017 оны 06 сарын 12

Сайн байна. Баяр хүргэе. Улам их амжилт хүсэн ерөөе.

0  |  0
Hangai(66.181.177.153) 2017 оны 06 сарын 12

Chi Enkhbayriig dagaj guigeed bl suhrunu sh uu.Uls turuus hol zugeer l gui

0  |  0
Аниа(124.158.107.8) 2017 оны 06 сарын 12

Үнэхээр гайхалтай мундаг дүүдээ баяр хүргэе Олон залууст өөрийгөө ялахад нь үлгэр дууриал боллоо Дэлхийн рекордыг эвдэхийн тулд өөрийгөө илүү ихээр хайрлаж байхыг хүсье Танд эрүүл энх, аз жаргалыг өөрийнхөө болон мянга мянга шавь нарынхаа өмнөөс хүсьэн ерөөе

0  |  0
Монгол(103.57.94.142) 2017 оны 06 сарын 12

1 [ 103.87.255.42 ] шиг ТЭГЭЭД ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ гэж бүгдийг нь том үсгээр бичихээс эхлээд хэл, соёлоо огт мэдэхгүй эрлийз сэтгэлтнүүдййг бүү тоо. Чи билиг танхай жинхэнэ монгол.Жингэр нохой хуцаж л байг,жингийн цуваа явдгаараа явж, ЖИНХЭНЭ МОНГОЛ ЗОРЬСОНДОО ХҮРНЭ

0  |  0
Зочин(202.179.31.93) 2017 оны 06 сарын 12

Баяр хүргэе. Мундаг залуу байна шүү. Амжилт хүсье. Төр засаг маань хүлээж авах байлгүй дээ.

0  |  0
Дондог(202.179.11.10) 2017 оны 06 сарын 12

Агуу тэсвэр тэвчээр бахархаж байнаБаяр хүргэе Зорьсон зорилгодоо хүрээрэй

0  |  0
eee(202.70.34.70) 2017 оны 06 сарын 12

mundag zaluu bn bayar hurgie gehdee ene temtsen chin delhiin avargyn temtseen bish, shri chinmoy marathon l gej oilgogdoj bn le web ruu n orohoor

0  |  0
Монгол(103.57.94.142) 2017 оны 06 сарын 12

Миний дүү монголын бахархал. Таян хааны хүү Хүчлэгийгбарихын тулд Тэнгэр уулын 5000 м өндөрлөгийг давсан Зэв жанжны хэдэн мянган морин цэрэг,Чингис хаанаа дагаж 500-д км Каракумын цөлийг усгүй газраар нууцаар туулсан 30000 монгол цэрэг шиг ахин давтагдахгүй рекорд тогтоох сэтгэл зүй, удам, авъяас, хамгийн гол нь монгол тэмүүлэл чамд байна. Чи хэний ч нэр дээр уралдсан монгол хэвээрээ. Одоогийн эрх баригчдад эх оронч үзэл байхгүй.Харамсалтай нь хамгийн зөв уриилгыг хүлээн авахаас өөр арга алга.Залуу насны Авъяасаа яг одоо гаргахгүй бол хожимдоно.Монголынхоо төлөө ннэийг хийгээрэй

0  |  0
MGL(27.123.214.119) 2017 оны 06 сарын 12

Bayar hurgie

0  |  0
1(103.87.255.42) 2017 оны 06 сарын 12

ТЭГЭЭД ҮХЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ

0  |  0
Top