Горлебений цөмийн хаягдал булшлах газар дахин ажиллаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 13

Цацраг идэвхит хаягдал ачсан ачааны машинууд Германы Горлебен хотод орж ирсээр байна. Хаягдал нь Францын La Hague үйлдвэрийнх бөгөөд Горлебен хотод байх цөмийн хог хаягдал булшлах газрыг зорьж ирсэн нь энэ аж. Уг газрыг сүүлийн үед ашиглаагүй байсан юм. Хаягдлыг Францаас Герман хүртэл галт тэргээр 1200 км зам туулан авчирдаг бөгөөд дараа нь ачааны машинаар булшлах газар хүргэдэг байна.   

Хаягдлыг Герман руу авч явааг мэдсэн байгаль орчныг хамгаалах байгууллагын идэвхитнүүд Франц, Германы нутагт эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байсан гэнэ. Тиймээс галт тэргийг явах замыг Франц, Германы 20000 гаруй цагдаа хамгаалж байсан аж. 

Горлебений цөмийн хаягдлыг булшлах газар нь 1970-аад оны сүүлээр байгуулагдсан бөгөөд урсгал зардалд жилд 1,6 тэрбум ам.доллар зарцуулдаг юм байна. Энэ газрыг 2012 онд ашиглахаа болих тухай шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл цөмийн хаягдал булшлах ажил үргэлжилсээр байгаад нутгийн ард иргэд дургүйцэл илэрхийлэх болжээ.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top