Каспийн тэнгисийн Иранд хамаарах хэсгээс байгалийн хийн арвин их нөөцтөй орд илрүүлжээ. Ираны Эрчим хүчний яамны албан ёсны вебсайтад энэ талаар мэдлээлсэн байна. Орд 700 метрийн гүнд байгаа гэж мэдээлжээ. Нөөцийн хувьд одоогоор 311 тэрбум кубметр гэж тогтоогоод байгаа бөгөөд цаашид өөрчлөгдөх боломжтой аж.
Ордыг олон жилийн судалгааны үр дүнд илрүүлсэн байна. Эхний оролдлого 1979 оны лалын хувьсгалын дараа хийгдэж байсан гэнэ. Хайгуулын багт ажилласан эрдэмтдийн тайланд ордын нөөц цаашид 1.4 триллион шоо метр болж нэмэгдэх магадлалтай хэмээн дурджээ.
Иран нь байгалийн хий олборлолтоор дэлхийд ОХУ-ын дараа хоёрдугаарт ордог бөгөөд ихэнхийг нь дотоодын хэрэглээндээ зарцуулдаг юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
монголд юу ч илэрсэн алтан уул ч байлаа гээд монголчуудад хүртээлгүй шүү монгол хөгжин дэвших хүчирхэгжин зэвсэглээд өндөр технологи бүтээгээд эхэлвэл дэлхийн одоогийн хувиарлалт задрах магадлалтай учраас тэдэнд юу байгааг нь ямарч аргаар хамаагүй булаан авч бай гэж
gadnii bajlag jah ve....Mongold ilersen baigaliin hiin ordoo jah gej bna
kazkastand ih hemjeenii ord ilersen