Беларусь зам ашиглалтын татвараа нэмлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Беларусь улс ОХУ-аас дамжин өнгөрүүлж буй нефть бүтээгдэхүүнд ногдуулах зам ашиглалтын татвараа 12.1 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Беларусийн Эдийн засгийн яам ОХУ-тай зөвшилцсөний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ жил ОХУ-ын 80 сая тонн нефть Беларусийн нутгаар дамжин барууны орнууд руу гарна гэсэн тооцоог тус яамныхан хийсэн байна. Хоёр улс дамжин өнгөрүүлэх татварын асуудлаас болж олон жилийн турш зөрчилдөж байгаа бөгөөд Казахстан, ОХУ-тай хамт  багтдаг байсан Гаалийн татварын зөвлөлөөс өнгөрсөн онд шахагдсанаас хойш улам хурцадсан юм. Тиймээс Беларусь үнээ нэмсэн юм чинь ОХУ ямар хариу арга хэмжээ авах нь гарцаагүй гэж эдийн засагчид таамаглаж байна. Минск зөвхөн ОХУ-ын нефть бүтээгдэхүүнийг дамжин өнгөрүүлснийхээ татварт тэрбум ам.доллар олдог аж.   

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top