11 настай эмэгтэй хүүхдийг живж байхад нь аварчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан, иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж байгаа.

Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 1-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо "Вива сити" хорооллын харалдаа Туул голд хүүхэд усанд живж байхтай таарсан байна. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ. Биеийн байдал хэвийн болсны дараа 11 настай эмэгтэй хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Top