Эдүгээ 84 жилийн ойтойгоо золгож буй Хил хамгаалах байгууллагын 5 удаагийн аварга, Хилийн цэргийн 0131-р анги 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон болон 200 гаруй хил зөрчигчийг барьж саатуулсан түүхэн амжилтаараа “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН” хүртлээ.
Тэртээ 1933 оноос өнөөг хүртэл дархан хилээ манах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж, өнөөгийн хилийн алба хил хамгаалах байгууллагыг цогцлоож, туурга тусгаар улсынхаа торгон хилийг аньсага үл цавчин хамгаалж ирсэн үе үеийн эрхэм хүндэт хилчид дайчиддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ДАРХАН ХИЛ АМГАЛАН БАЙЖ,
ХИЛЧИН ДАЙЧДЫН ХИЙМОРЬ ЗОЛБОО МАНДАН БАДАРЧ БАЙХ БОЛТУГАЙ