Насанд хүрээгүй хүүхдэд газ худалдаалахгүй байх талаар сэрэмжлүүлэх яриа хийв

2017 оны 07 сарын 03

Сүүлийн үед өсвөр насныхан төдийгүй багачууд ахуйн хэрэглээний "Газ” үнэрлэж мансууран эрүүл мэндээрээ хохирох явдал ихэсч байгаатай холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газраас сэрэмжлүүлэг гарын авлага гарган худалдаа үйлчилгээний газруудад тараах, иргэдэд яриа таниулага хийх ажлыг зохион байгуулж байна. 

Энэ ажлын хүрээнд Улаанбаатар Төмөр замын Сүлжээ дэлгүүр болох "Ган зам” худалдааны байгууллагын Замын-Үүдээс Говьсүмбэр аймаг хүртлэх 20 гаруй дэлгүүр, үйлчилгээний байгууллагын ажилтан албан хаагчдад яриа хийж, гарын авлага материал тараажээ. Мөн тухайн албан хаагч нарт Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, шинээр батлагдсан эрүүгийн хуулийн талаар холбогдох мэдээлэл хийсэн байна.

Top