Говийнхны бэлэг , Эрдэнэтийн чимэг

2017 оны 07 сарын 04

Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Гурвансайхан ууланд буга нутагшуулсан. Тэрхүү содон үйлсийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэсэн. Хангайн сүрлэг сайхан амьтнаар нутгийн уулсыг нь чимсэн явдалд говьчууд баярласан билээ. Түүнчлэн Өмнөговийнхны сэтгэлийн бэлэг болгон Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд тэмээн сүргээсээ өгсөн. Говь нутгаасаа хангайг зорьсон тэмээний тоо энэ жил нэмэгджээ. Эрдэнэтийн гэх тодотголтой болсон тэдний ингэ нь ботголсон аж. Энгийн биш түүхтэй Эрдэнэт үйлдвэрийн тэмээн тоо өсч гэмээнэ бас нэгэн баялаг арвижиж байна л гэсэн үг.

                                                                   Б.Цогзаяа

                                                           www.zindaa.mn

 

Top