Төмөртэйн ордтой холбоотой Арбитрын маргаанд ЗГ ялалт байгуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

 Монгол Улсын Засгийн газар Төмөртэй хүдэр компанийн Хятадын хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаан удаан хугацаанд үргэлжилсэн юм. Маргаан нт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас цуцалсантай холбогдон үүссэн. 

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-нд Гаагийн олон улсын Арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.  Төмөртэйн орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй стратегийн томоохон орд юм.  

Т.Түвшин

 

 

Top