Өвөрхангайн Уянгын уурхайд гурван хүн нурангид дарагджээ

Админ | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

 Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь алтны уурхайд осол болж гурван хүн нас барсан мэдээлэл байна. “Баярс гоулд” бичил уурхайд өнгөрсөн шөнө гар аргаар алт олборлож байсан хүмүүс шороонд дарагдаснаас амиа алджээ. Алтны цооног нүхэнд хэдэн хүн байсныг эцэслэн тогтоогоогүй байна.

 Аймгийн Онцгой байдлын алба хаагчид дөрвөн хүнийг аварч, гурван хүний цогцос гаргаж авчээ. Ослын газарт байгаа албан бус эх сурвалжийн мэдээлснээр уурхайн арав гаруй хүн байсан гэх мэдээлэл байгаа аж. Онцгой байдлын алба хаагчид нурангийг ухах ажлыг шуурхай явуулж, нэмэлт хүч дуудсан байна.

Т.Түвшин 

 

Top