Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас "Наршилтын эсрэг - Бүрх малгайтай - Өвөрхангайчууд" 2 сарын аянг аймгийн хэмжээнд 2017 оны 07-р сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгуулж төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг уг аянд нэгдэхийг уриалан ажиллаж байна.
Энэхүү аянд нэгдэж буй хүн бүр:
- Хэт халалттай, нартай өдрүүдэд наршилт, харшил, даралт ихсэлт, цус харвалт, зүрх судасны бусад хүндрэл үүсэх эрсдэлүүд ихэсдэг учраас өөрөө болон гэр бүл, найз нөхөд, хамт олноо нарны малгай өмсөхийг уриалж, эрүүл зан үйл, дадлыг дэлгэрүүлэх юм.