Сүхбаатарчууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Сонгогчийн ирцээрээ улсад тэргүүлдэг Сүхбаатар аймаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуульд тун ч идэвхтэй оролцож байна.Тус аймгийн сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 39208 хүн бүртгэгджээ. Өнгөрсөн зургадугаар сарын 26-ны өдөр нийт 28 133 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчийн 71.3 хувь байсан ба улсад сонгуулийн ирцээрээ тэргүүлсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сарын 26-нд орон нутгийн хэмжээнд сонгуулийн ирц 66, нийслэлийн хэмжээнд 69 хувьтай байв. Өнөөдөр өглөө 07.00 цагт эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн дахин санал хураалтад Сүхбаатарчууд идэвхтэй оролцож мөн л сонгуулийн ирцээрээ улсад тэргүүлэх магадлал өндөр байна.

Top