Өмнийн цэнхэр говиор аялсан тэмдэглэл

2017 оны 07 сарын 21

Манай аяллын баг 18 хүний хүний бүрэлдэхүүнтэй ажлын хамт олноос бүрдэнэ. Миний бие Өмнөговь аймаг руу анх удаа явж буй нь энэ. Тасралтгүй үргэлжлэх элсэн манхан, төөнөсөн халуун нар, тэмээн сүрэг төдийхнөөр говийн талаарх төсөөлөл минь хязгаарлагдана. Бидний хэсэг нөхдийн аяллын багт нутгийн их найрагч Э.Хархүү, сэтгүүлзүйн лухгаруудын нэг Б.Цогзаяабаатар гуай нар багтсан нь аяллыг илүү “амттай” болгож байв. Зам зуур говь нутгийн сонин хачин яриа дэлгэсээр нэг мэдэхнээ Мандалговь хотод иржээ. Тэнд түр амсхийж, үдлээд цааш яаран хөдөлцгөөлөө. Маргааш баярын өдөр. Эртхэн дөрөө мулталж, аян замын тоосоо гөвж, баярын гоёлоо базаах гэснийх.  

Бид нар жаргахтай уралдан Даланзадгадад ирлээ. Зэсэн улаан наран говийн намхан уулсын цаагуур гудайх нь дуун дээрээ гардаг шигээ үзэсгэлэнтэй ажээ. Хаашаа л харна хараа бэлчээх их уудам тал. Энд тэндгүй бэлчих тэмээн сүргийн эс тооцвол төсөөллөөс минь хол зөрлөө.

Төвөө тойроод уяачдын гал үдэлжээ. Говь шанхын хурдан хүлгүүд уян дээрээ тогтож ядна. Унаач, уяач хоёр цээжин дотроо багтаж ядан байгаа нь гарцаагүй. Өнөө шөнө ч тэд нойргүй хононо доо. Энэ зураглал аавтайгаа наадмаас наадам руу явсан тэртээх он жилүүдийг өнгө будагтай нь нүдний өмнө авчрах шиг.   

-Говийн наадам- 

Аяллын маршрутад наадам үзэх багтсан тул дор бүрнээ гоёлоо зэхжээ. Наадмын нээлт ч яг л цагтаа эхэллээ. Өмнөговь аймаг 63661 хүн амтай. Он гарсаар 3.4 хувь буюу 2121 хүнээр өссөн байна. Уул уурхайгаа даган сүүлийн жилүүдэд  тасралтгүй өсөх болжээ. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг шиг аймаг орон нутгийн хөгжил ч, хүн зоны амьдрал ч эрс өөрчлөгдсөн тухай хижээл насны нутгийн хүн хуучиллаа. Бид хоёр наадмын нээлт үзэх зуур нэлээд хөөрөлдөв. “Манай аймагт машингүй айл бараг ховор доо. Ихэнх нь хоёр машинтай, голдуу жип, бараг хамгийн олон жиптэй аймаг байх” гэж аархав. Аймаг орон нутагтаа ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдарч байгаа хүн аархахаас өөр яах билээ. Наадмын талбайд нэлээд хэдэн том гэрүүд эгнэжээ. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг томоохон уул уурхайн компаниудын наадамчин олноо ингэж дайлж, цайлдаг уламжлалтай гэнэ. Бид “Таван толгой” ХХК гэрт саатаж, дайлуулсан юм. Мөн наадмын талбайн хэд хэдэн хэсэгт хүйтэн айргаар наадамчдын цангааг тайлж байгаа нь олны сэтгэлд ихэд нийцэж байгаа харагдав. Түүхт 86 жилийн ойгоо Өмнөговьчууд нижгэр нээлээ. Аяллын хоног ахархан тул наадмын нээлтээ үзээд дараагийн маршрутдаа оров.

 

-Тэхийн зогсоол- 

Даланзадгад хотоос баруун хойш 30 гаруй км давхисаар зорьсон газраа дөхөв. Тэнд машинаа орхин цааш 2.5 км газар явж байж хүрэх газраа хүрнэ. Алхах, мориор явах хүрэх гэсэн хоёр сонголттой ажээ. Мориор явах нь 10-15 мянга юм байна.

Зүүн сайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан нарийхан голыг даган хавцал руу алхлаа. Гадна дотнын жуулчид тасралтгүй хөврөх ажээ. Нэг км гаруй яваад хадан хавцал дээр цэх зогсох янгирыг олж  харцгаалаа. Дор бүрнээ зургийг нь дарж, хамт сэлфийдэцгээв. Зарим нь дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Тэхийн зогсоол” шүлгийг уншив. Бишрэм сайхан. Явах тусам хавцал нарийсч бүр зарим хэсгээрээ 200 метр хэртээ элгэн эгц болов. Уг нь өдийд мөстэй байдаг боловч сүүлийн жилүүдэд эрт хайлдаг болжээ. Хур элбэгтэй жил хавцлын дээрээс дөрвөн хүрхрээ урсдаг гэнэ.

Ёлын амны хадан хавцалаас нийт зургаан янгирыг олж үзэв. Тэр бүр харагдаад байдаггүй “тэнгэрийн амьтныг” тэгэхдээ бүр  олноор олж харсандаа бид омогшицгоолоо. Ёлын ам руу гуч гаруй удаа ирэхдээ анх удаа янгирыг харж байгаа аялагч манай багт байсан нь биднийг ийн баярлаж, хөөрхөд хүргэсэн юм. Байгаль эхийн төгөлдөр сайхныг биширсээр үдийн наран хэвийж  бидний аяллыг хоёр дахь өдөр шувтрав.


 

-Мухар шивэрт- 

Аяллын сүүлийн өдрийн маршрут Мухар шивэртийн амыг үзээд замдаа гарах шахуу хуваарьтай. Өглөө эртлэн босч аялалдаа гарав. Хагас цаг хэртээ яваад Мухар шивэртийн аманд ирлээ. Ёлын амтай мөн ижил машинаа орхиод алхах ажээ. Гэхдээ нэг км хэртээ газар. Энд харин алхахаас өөр сонголт байсангүй. Гол өгсөж явсаар ирлээ. Ойролцоогоор 30 метр өндөр хаднаас урсах горхи яг л хүрхрээ гэмээр. Энэ горхи  хаанаас эх авч урсдагийг олж мэдэх хүсэл ундарна. Даанч харах боломжгүй юм. Нар тусахгүй учир дээрээс урссан горхи мөс болон хуримтлагдана. Өдийд  мөсөө зүсч урссаар газарт шингэх ажээ. Харин найман сарын сүүл гэхэд мөсөө бүрэн хайлуулж дуусдаг байна.  

Зургийн тайлбар: Мухар шивэрт- Хаднаас урсах горхи



Бидний аялалд хөг нэмж өвгөн найрагч “Говь гурван сайхан” шүлгээ уншиж аялагчдын сонорыг мялаав. Тэнд байсан аялагчид ч мөн шимтэн сонсож байлаа.

Зундаа сэрүүхэн өвөлдөө нөмөртэй Мухар шивэртийн амнаас анхилам арцны үнэр салахгүй. Уул, хадгүй ширдэг шиг ургажээ.  Анхил тошлой, үхрийн нүд гээд бутлаг ургамлууд ч мөн энд ургадаг байна.

Өмнийн цэнхэр говьд үзэх зүйл их. Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зуун мод, Зулганай, Наран даац, Ноён богд,  Толь хад, Саран хөндий, Гурван түшмэл гээд.  Энэ бүгдийг үзэж, тухтай сайхан аялах бол бидэнд  дор хаяж долоо хоног шаардагдах учир энд хүрээд аялалаа өндөрлөж, ажилдаа яарцгаалаа. Говь Гурван сайхан уул уудам талаа эмжин хүрээлж тэртээ алсад үлдэв. Бидий аялагчид “Тэртээ алсын үзүүр гурван сайхан хэмээн” хоолой нийлүүлсээр аян замдаа гарлаа.

Зургийн тайлбар: Ёлын ам

Зургийн тайлбар: Ёлын амны тунгалаг горхи

Зургийн тайлбар: Мухар шивэрт-"Ачаатай тэмээ" хад

"Тэхийн зогсоол"


Үүнээс цааш Ёлын амны аялал эхэлнэ

Зургийн тайлбар: Ёлын амны хавцал

Image may contain: mountain, outdoor and nature

Image may contain: mountain, sky, outdoor and nature

Д.Амартүвшин

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
суга писда (202.9.46.168) 2021 оны 11 сарын 30

fake comments

1  |  0
ИРгэн(202.72.242.177) 2021 оны 11 сарын 30

Дорнын цэнхэр говь Өмнийн шаргал говь гэдэг юм ш дээ. Зөв ялгаж сураарай.

0  |  1
ИРГЭН(103.26.195.197) 2019 оны 02 сарын 12

БИ ОДОО ГАРЧ БАЙНА.ЭНЭ САЙХАН ЗУРГИЙГ ҮЗЭЭД ШУУД ГАРЛАА.БАЯРАЛЛАА.ҮЗЭХ ЁСТОЙ ГАЗАР БАЙНАА.ЗАМДАА АРХАНГАЙГААР ДАЙРДАГ БИЛ ҮҮ? БАС БУЛГАН АЙМГААР ЯМАР Ч БАЙСАН БАРУУН ТОВЧООГООР ГАРААД ХҮЙ ДОЛООН ХУДГИЙН УРДУУР ГАРААД ШААЖ ӨГЛӨӨДӨӨ.ХАЖУУД ЯВАА ХҮҮХЭН ЗАМ ЗААГААД БООВ ТЭМТРЭЭД ХА ХА ХА ЗУГААТАЙ АЯЛАЛ БОЛОХНЭЭ

0  |  1
Bayar(109.12.70.53) 2019 оны 02 сарын 12

saihan xovor gazar uzuulsend bayarlalaa

0  |  1
nomio(202.179.31.56) 2017 оны 07 сарын 21

goy bichsen bn shuu minii nutag uneheer gaihaltai shuu

0  |  0
andre(202.9.41.29) 2017 оны 07 сарын 21

saihan bichsen bna shuu ywj uzmeer sanagdchlaa

0  |  0
Зочин(202.70.46.224) 2017 оны 07 сарын 21

Гайхалтай

0  |  0
од(202.70.34.98) 2021 оны 11 сарын 30

яг энэ газруудаар аялсан, мөн хонгорын элс үнэхээр гайхалтай. Ёлын ам зуны цагт сэрүүхэн сайхан байсан. заавал аялж үзэх газар шүү.

1  |  1
Zochin(202.70.46.230) 2017 оны 07 сарын 21

Yamar goy yum be govior yavj ayalal hiimeer sanagdchihlaa.

0  |  0
b(103.9.90.66) 2017 оны 07 сарын 21

bayarlalaa, saihan zurguud bn

0  |  0
Top