Өвөрхангай аймаг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй орчинг хөгжүүлнэ

2017 оны 07 сарын 24

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний соёлыг сайжруулах, ээлтэй орчинг хөгжүүлэх зорилгоор "Есөн зөвийг эрхэмлэе" уриатай, 9 зөвийн зарчмыг томъёолж үйлчилгээндээ мөрдүүлэхээр боллоо.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн газрын А/26 тоот тушаал батлагдаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлж эхэллээ. 
 

9 зөвийн үйлчилгээнд: 
            хандлага
            угталт
            үйлчилгээ 
            оношилгоо
            эмчилгээ 
            сувилгаа 
            үдэлт
            зөвлөгөө
            хяналтыг зөв гүйцэтгэх үйлчилгээний журмыг мөрдүүлж эхэлсэнээр эмч, мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ээлтэй байдал сайжирч, иргэдийн сэтгэлд нийцтэл ажиллах ёстой болж байгаа юм. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top