Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн санаачилгаар аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан баг Даланзадгадад хүлэмжийн аж ахуй эрхэлж буй иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо.
Өргөст хэмх, улаан лооль, тарвас, эмчилгээний ургамлуудыг тариалахаас гадна гадаа талбайд тарвас, эрдэнэ шиш, чацарганыг тариалж байна. Говийн эрс тэрс уур амьсгал, хөрсөнд хүнсний төрөл бүрийн ногоог хэрхэн сайн ургуулах, иргэдийн хүнсний ногооны хэрэглээний 50-аас доошгүй хувийг орон нутагтаа тариалдаг болоход аймгийн удирдлагууд газар тариалан эрхэлж буй иргэдээ сонсож уялдаа холбоотой хамтран ажиллана.
Сэтгэгдэл ( 0 )