Өвөрхангай аймгийн Арвайхээр хот байгуулагдсаны 290 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, Цэцэрлэг мандал уулын аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд Сайн ноён Шамбын 2-дугаар хүү Цэрэндашид нутаг эзэмшүүлэн өгч байгуулжээ. Улмаар 1726-1727 онд Үйзэн гүний хүрээ Арвайхээрт анх байгуулагдсанаар одоогийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан гэж үздэг байна.
Арвайхээрчүүд хот байгуулагдсаны түүхт 290 жилийн ойгоо 28, 29-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )