Ази Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид Өмнөговь аймгийн 15 сумын ЕБС-ийн нийт 257 хүүхэд оролцохоор өнөөдөр аян замдаа гарлаа.
Тэднийг мэргэжлийн багш, зөвлөх багш, цагдаа, эмч гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй баг хариуцан явж байна.
Жемборид гадаадын 2000 гаруй хүүхэд, монголын 4000 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлснээс тус аймаг хамгийн олон хүүхдийг хамруулж буйгаараа онцлог юм. Жемборид оролцсоноор “Адал явдалт цогцолбор”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор”, “Браунси арал цогцолбор”, “Нийгмийн хөгжлийн хотхон цогцолбор”, “Нүүдэлчдийн соёл цогцолбор”, “Чөлөөт цагийн цогцолбор” төвүүдээр зочилж өөрийгөө сорьж, хөгжүүлж, шинэ мэдлэг олж авах болно. Үүнээс гадна хэлний мэдлэгээ дээшлүүлж, өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх олон давуу талтай юм.
Сэтгэгдэл ( 0 )