Дундговийн өнөө зуны нэгэн сайн үйлс энэ юм. Дэлгэрийн чойрын хийдэд Зава Дамдин ринбүчийн бүтээсэн шинэ дуганы нээлт болов. Түүний дараа Судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, соён гэгээрүүлэгч их бандида Шагдарын Дамдин буюу Зава Дамдин Лувсандаяан ламын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн ёслол боллоо.
Сэтгэгдэл ( 0 )