Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах болсноор 2035 он гэхэд тэтгэврийн насыг 65 болгох шийдвэр гарсан. Энэ нь иргэдийн бухимдлыг төрүүлж, МҮЭ-ийн зүгээс ч багагүй эсэргүүцэлтэй тулсан билээ. Монгол хүний дундаж наслалт 69 байхад тэтгэврийн насыг 65 болгох нь буруу гэсэн асуудал ч олны анхаарлын төвд байж хүчтэй яригдсан.
Ийнхүү гурван сар гаруйн өмнө уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тэтгэврийн даатгалын сан хоосорсон юм биш. Байгаа. Монгол хүний дундаж наслалт өсч байна. Энэ хэрээр тэтгэвэр авагчийн тоо нэмэгдэж байна. Тэтгэврийн даатгалын санд төлж байгаа хураамж нэмэгдэхгүй мөртлөө ахмадад очиж байгаа тэтгэвэр нэмэгдсээр ирсэн нь алдагдлыг нэмсээр байгаа. Гурван жилийн дараа 3 их наядад хүрэхээр болоод байна” хэмээн мэдэгдэж байлаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэн ч “ОУВС-гаас тавьсан нөхцөлтэй холбогдуулан татварыг нэмэхээс зайлшгүй шаардлага үүссэн. Тэтгэврийн насны хувьд дэлхий нийтийн чиг хандлагыг баримтлах хэрэгтэй” гэж байв.
Гэтэл тэр өдрөөс хойш хоёр сар ч өнгөрөөгүй байхад, тэд энэ үгнээсээ буцаж “тэтгэврийн нас хуучин хэвээрээ” хэмээн барин тавин мэдэгдэж эхэлсэн юм. Гэтэл энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд ахмадуудын саналыг татах гэсэн башир арга төдий байсан нь өнөөдөр илүү тодорхой болж байна. Сонгуульд саналаа өгдөг хүмүүсийн дийлэнх нь ахмадууд, тэгээд ч залуусын идэвх оролцоо сул гэдгийг тэд тооцоолсон учраас л сонгуулийн санал хураалтын өмнөхөн элдэв амлалтуудаар булах болсон нь тэр аж. Ахмадууд хэдий болтол улстөрчдийн шоглоом болж, сонгуулиас сонгуулийн хооронд цонхны цаанаас чихэр долоож амьдрах ёстой юм бэ?
БОДИТ БАЙДАЛ ЯМАР БАЙГАА ВЭ?
Бодит байдлыг илүү тодорхой танилцуулахын тулд www.egulecapital.mn-д нийтлэгдсэн “Салбаруудын нэгдсэн судалгаа”-ны мэдээллээс тоймлон хүргэе.
1. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, үүсээд буй нөхцөл байдал
Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн зардлын зохистой харьцаа алдагдсанаас тэтгэврийн даатгалын сангийн орлого нь зарлагаа бүрэн санхүүжүүлж чадахгүйд хүрч улсын төсвөөс авч байгаа татаас нэмэгдэх хандлагатай байна. Дараах хүснэгтээс харахад сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын сангийн алдагдал эрс нэмэгдсэн байна.
Хүснэгт 1: Нийгмийн даатгалын сангийн орлого,зарлага Эх сурвалж: Үндэсний статистикийн газар |
Тэтгэврийн сангийн ДНБ-нд эзлэх хэмжээ нь 2020-2030 онд 5-7 хувь, 2040-50 онд 8-10 хувьд, цаашид урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, ойрын 4-5 жилд тэтгэврийн сангийн дээрх хэмжээний алдагдлыг нөхөх болон төр хариуцах иргэдийн тэтгэврийн зардалд төсвөөс 3.6-4.0 их наяд төгрөгийн татаас олгох, үүнээс тэтгэврийн сангийн алдагдалд 2.5 их наяд орчим төгрөг зарцуулах шаардлагатай байна.
Тэтгэврийн сангийн урт хугацааны төсөөллөөр одоогийн тогтолцоог хэвээр үргэлжлүүлбэл ойрын 10 жилд тус сангийн алдагдлыг нөхөхөд хамгийн бага хувилбараар тооцоход 7.2 их наяд төгрөг төсвөөс зарцуулах шаардлагатай гэсэн урьдчилсан төсөөлөл гараад байгаа.
2.Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх шийдэл, төрийн бодлого
Тэтгэврийн насыг нэмэгдүүлэх: Манай улсын хувьд бусад улстай харьцуулахад дундаж наслалт нэлээд бага, тэтгэвэр тогтоолгосноос хойш амьдрах хугацаа богино байна. Иймд зөвхөн тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг нөхөх зорилгоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь учир дутагдалтай юм.
Хүснэгт 2: Дундаж наслалт 2015 он
Эх сурвалж: Үндэсний статистикийн газар
“Тэтгэвэр тогтоолгох насыг оновчтой болгох эдийн засгийн зарим асуудал” сэдэвт судалгаагаар манай улсын хувьд дундаж нас нэгээр нэмэгдэхэд эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 0.2674-р, эмэгтэйчүүдийнх 0.3977-р нэмэгдэх зүй тогтол ажиглагджээ.
Хүснэгт 3: Биологийн насанд тулгуурлан тооцсон тэтгэвэр тогтоох нас
Эх сурвалж: Х.Бумдэлгэр, (2013) ХАА-н Шинжлэх ухаан сэтгүүл №10 (01):195-199
(Судалгааны эх сурвалж: http://www.egulecapital.mn/2017/04/blog-post_42.html?m=0)
Дээрх судалгаанаас үзвэл тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хангалттай үндэслэл биш ажээ.
2015 оны 06 сарын 16-ны өдөр батлагдсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 53 дугаар тогтоолоор 2015-2030 онд баримтлах бодлого тодорхойлогдсон байдаг.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын зорилго нь хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр зайлшгүй өсөн нэмэгдэх тэтгэврийн зардлыг төр, иргэн, ажил олгогч санхүүгийн чадавхаа үндэслэн хамтран хариуцаж, ахмад настны амьжиргаанд хүрэлцэхүйц зохистой хэмжээний тэтгэвэр олгох тогтолцоог бүрдүүлэхэд оршиж буй.
(Эх сурвалж: http://legalinfo.mn/annex/details/6790?lawid=11108)
Иймд уг бодлогын хүрээнд илүү бодитой хүчин зүйлсийг гарган ирж, иргэддээ ойлгуулснаар манай улс ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатайг эрх баригчид хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Улсынхаа эрх ашгийн төлөө шинэ гарц боломжуудыг хайж, нийтээрээ урагшлах хатуу шалгуурын өмнө байгаагаа тэд мэдэх л ёстой доо.
ЯМАР ГАРЦ, БОЛОМЖ БАЙЖ БОЛОХ ВЭ?
Манайхтай ижил тэтгэврийн насны шинэтгэл хийсэн гадаад орнууд, тухайлбал Япон улс тэтгэврийн насны шинэчлэлийг иргэддээ ойлгуулж, хуулиа хэрэгжүүлэхэд одоогийн байдлаар 20 жилийг зарцуулаад байгаа аж. Дахиад 10 жил дутуу гэж байгаа. Тэгвэл тэтгэврийн насны шинэчлэл хийхэд манай улс хэдэн жилийг зарцуулах бол?
Тухайлбал, Нийслэлийн нийтийн тээвэрт картын систем нэвтрүүлэхэд ердөө хоёр сарын хугацаа шаардагдсан нь төслийн гадаад мэргэжилтнүүдийг алмайруулсан гэдэг. Монголчууд ямар smart /ухаалаг/ юм бэ? гэдэг үг тэдний амнаас өөрийн эрхгүй унасан гэхээр, манайхан аливаа өөрчлөлтөд дасан зохицох чадвар сайтай нь харагдана. Магадгүй тэтгэврийн насны шинэчлэлийг хийхэд Монгол Улс бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага хугацаа зарцуулж ч болох юм.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо, төрлөөр
(Хэмжих нэгж: мян.хүн)
/Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар, 2017-07-18/
Яг үнэндээ, одоо тэтгэвэрт гарах хүмүүс бол baby boom-ынхан буюу төрөлтийг дэмжих төрийн бодлого хэрэгжсэний дараах 50, 60-аад оныхон голдуу байгаа. Энэ үеийнхний хувьд боловсрол эзэмшсэн, залуу сэтгэлгээтэй, нийгмийн хөгжилтэйгээ хөл нийлүүлж яваа хүмүүс дийлэнх хувийг нь эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Нийгмийн хөгжлөө дагаад ч тэрүү “40 наснаас амьдрал эхэлнэ” гэдэг үг өнөөдөр “50 наснаас амьдрал эхэлдэг” хэмээн өөрчлөгдсөн байгаа. Магадгүй 60-70 наснаас амьдрал эхэлнэ гэж ярих цаг ойрхон байхыг үгүйсгэх аргагүй.
Иймд тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд эн тэргүүнд нийгмийн сэтгэлгээнд далайцтай өөрчлөлт хийх шаардлагатай юм. Нэн ялангуяа ажлын байран дээрх насаар ялгаварлан гадуурхах үзэл, хандлагыг өөрчилж байж тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бодлогыг хэрэгжүүлэх ёстой болж байна. Эс тэгвэл УИХ-аас ямар ч “супер” хууль батлаад, Засгийн газар нь яаж ч “хүчлээд” энэ бодлого хэрэгжих боломжгүй байж мэднэ. Яагаад гэвэл өнөөгийн ажлын байрны заруудаас үзвэл, хөдөлмөрийн зах зээлд 40+, 50+ насныхан огт хэрэгцээгүй мэт харагдаж байгаа. Тийм учраас тэд тэтгэвэрт гарах хүртлээ хэрхэн ажил хөдөлмөр эрхлэх вэ гэдгийг төрийн бодлогоор сайтар зохицуулах шаардлага гарч байна.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд түгээмэл ажиглагддаг “насаар ялгаварлан гадуурхах хандлага”-ын улмаас 40+, 50+ насныхан хэнд ч хэрэггүй гэх ойлголт нийгэмд давамгайлж байна. Ид хөдөлмөрлөж бүтээх чадвартай, мэдлэг туршлага хуримтлуулсан, ажилдаа хангалттай олон цаг зарцуулан ажиллаж чадах хүмүүс ийнхүү гэрийн мухар сахихад хүрч байгаа нь улс орны эдийн засгийн бүтээмжид ч сөргөөр нөлөөлж байгааг анхаарах цаг нэгэнт болжээ. Тэгээд ч аливаа байгууллагад үе үеийн төлөөлөл болсон хүмүүс хамт ажиллаж гэмээнэ нэг нь нөгөөгөөсөө суралцан уламжлал, шинэчлэлээ бүрэн хуваалцаж чаддаг онцлогтойг умартаж болохгүй билээ.
Үүний зэрэгцээ онцгой анхаарууштай бас нэгэн зүйл гэвэл 40+, 50+ насны ажил орлогогүй хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн намар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 40-60 насны эмэгтэйчүүдтэй ярилцаж байхад, ач зээгээ өсгөж гэр орны хамаг ажлыг нь хийчихээд “Юу ч хийхгүй зүгээр сууж байж...” гээд хүүхдэдээ загнуулан амьдрах шиг хэцүү юм алга. Хүүхэд хардаггүй бол өөрөө чадах ажлаа хийгээд чөлөөтэй амьдармаар байх юм. Тэгж хэлэхээр “Хөгширч үхэх гэж байж таны ажил хийнэ гэж юу байсан юм” гэж загнаад ажил ч хийлгэдэггүй хэмээн ярьцгааж байсан юм. Мөн хорооны нэгэн эмэгтэй /60 настай/ “Найман ач зээгээ өсгөсөн. Одоо би өөрийнхөөрөө л амьдармаар байна” гэж байсан нь санаанд тод үлджээ.
Дээр дурдсан тохиолдлуудыг өнөөгийн хүмүүсийн “зоосны нүхээр харах” сэтгэлгээгээр авч үзэх юм бол, ээж аав нь хүүхдийг нь өсгөж өгсөн тэр хугацаанд хүүхэд асрагчид мөнгө төлөөд хүүхдээ харуулсан бол хэдэн төгрөг зарцуулах байснаа залуус маань өөрсдөө нэг удаа боловч тооцож үзэхэд илүүдэмгүй санагдана.
“Үхтэл үр харам” гэгчээр өөрсдийг нь төрүүлж өсгөчихөөд, ач зээгээ ч бас өсгөнө гэдэг нэг талаас сайхан. Гэвч нөгөөтэйгүүр, ялангуяа хот суурин газар амьдарч буй бол өөрийн гэсэн эрх чөлөөгүй, орлогогүй байснаас чадах ажлаа хийж хүссэнээрээ амь зуух боломжтой байвал ийм эмгэнэлтэй дүр зураг бий болохгүй юм. Тэр өдрүүдэд би залууст хандаж “Чиний эцэг эх чамайг төрүүлж өсгөсөн. Энэ нь бүрэн хангалттай. Одоо та нар өөрсдийнхөө хүүхдийг өөрсдөө өсгөцгөө” гэж хэлмээр санагдсанаа фэйсбүүкт нийтлэхэд тааламжтай хүлээж авах хүн цөөн байсан юм.
Тэгэхээр 40+, 50+ насныхны нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, тэдэнд хандах нийгмийн сэтгэлгээнд өөрчлөлт хийхгүйгээр тэтгэврийн насны шинэчлэлтийг бүрэн төгс хэрэгжүүлнэ гэдэг төсөөлснөөс хавьгүй хэцүү байхаар байна. Ийм нөхцөлд өнөөгийн Засгийн газар хуулиа хэрэгжүүлэхийн тулд хий дэмий дороо дэвхцэн үнэн худал нь үл ойлгогдох мэдээллээр аргацаахаас хэтрэхгүй, үр дүнд нь ард иргэдийн бухимдал улам нэмэгдэж хуулиа дахин дахин өөрчлөх шаардлага гарвал яах вэ? Тэгээд ч засаг солигдох бүрт бодлогоо солиод, хуулиа өөрчлөөд байвал юу болж дуусах юм бэ?
(“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай Монгол Улсын хууль” бүрэн эхээрээ: http://www.legalinfo.mn/law/details/383)
2018 ОНООС ЭМЭГТЭЙ 60, ЭРЭГТЭЙ 65 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРЧ, НДШ НЭМЭГДЭНЭ
Эрх баригчид “тэтгэвэрт гарах насаа иргэд өөрсдөө сонгоно” хэмээн ам уралдан ярьцгааж байгаа. Энэ үнэн үү? Эсвэл сонгуульд санал авахын тулд ярьж эхэлсэнээ зогсоож чадахгүй үргэлжлүүлсээр л байна уу? Эрх баригчдын ам, ажлын зөрүүг дараах баримтуудаас харцгаая.
Баримт 1.
УИХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-иар эрэгтэй “60 нас” гэснийг “65 нас” гэж, эмэгтэй “55 нас” гэснийг “60 нас” гэж өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд энэ заалт 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
(Эх сурвалж: http://www.legalinfo.mn/additional/details/3068?lawid=383)
PS: Ирэх 2018 оноос эхлэн эрэгтэй 65, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарна гэж ойлгогдож байна.
Баримт 2.
“Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 29-р тогтоолыг мөн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталжээ. Уг тогтоолын 12 дахь заалтад “өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмсэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүүхдийн тоог бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд хэрхэн нөлөөлж байгаад хяналт, үнэлгээ хийж үр дүнг жил бүр Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд танилцуулж байх;” гэж цагаан дээр хараар бичсэн байна.
(Эх сурвалж: http://www.burtgel.gov.mn/index.php/laws/togtool-item/1747-2017-29)
Баримт 3.
Түүнчлэн НДШ дэх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ 2007 оноос өмнө 19 хувь /ажил олгогч 9,5 хувь, даатгуулагч 9,5 хувь/ байсныг 2007 онд 14 хувь /ажил олгогч 7,0 хувь, даатгуулагч 7,0 хувь/ болгон бууруулсан нь өнөөдөр ч мөрдөгдөж буй. Тэгвэл 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн буцаад 19 хувь /ажил олгогч 9,5 хувь, даатгуулагч 9,5 хувь/ болно гэдгийг та анзаарсан уу?
Үүнтэй хамт НДШ-ийн дүн: Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ “10.0” гэснийг “12.7” гэж, Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ “10.0” гэснийг “12.5” гэж өөрчлөлт оруулсан байна. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын хуулийг мөн л 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр баталсан бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэгэн адил хэрэгжих юм.
(Эх сурвалж: http://www.legalinfo.mn/additional/details/3071?lawid=390)
PS: 2018 оноос эхлэн ажил олгогч болон хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн төлөх НДШ нэмэгдэнэ гэж ойлгогдож байна.
Баримт 4.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай Монгол Улсын хууль /2017-04-14/
Он |
Эрэгтэй |
Эмэгтэй |
Эмэгтэй /4 ба түүнээс дээш хүүхэдтэй/ |
2017 |
60 нас |
55 нас |
50 нас |
2018 |
60 нас 6 сар |
55 нас 6 сар |
50 нас 6 сар |
2019 |
61 нас |
56 нас |
51 нас |
2020 |
61 нас 6 сар |
56 нас 6 сар |
51 нас 6 сар |
2021 |
62 нас |
57 нас |
52 нас |
2022 |
62 нас 6 сар |
57 нас 6 сар |
52 нас 6 сар |
2023 |
63 нас |
58 нас |
53 нас |
2024 |
63 нас 6 сар |
58 нас 6 сар |
53 нас 6 сар |
2025 |
64 нас |
59 нас |
54 нас |
2026 |
64 нас 6 сар |
59 нас 6 сар |
54 нас 6 сар |
2027 |
65 нас |
60 нас |
55 нас |
2028 |
- |
60 нас 6 сар |
- |
2029 |
- |
61 нас |
- |
2030 |
- |
61 нас 6 сар |
- |
2031 |
- |
62 нас |
- |
2032 |
- |
62 нас 6 сар |
- |
2033 |
- |
63 нас |
- |
2034 |
- |
63 нас 6 сар |
- |
2035 |
- |
64 нас |
- |
2036 |
- |
64 нас 6 сар |
- |
2037 |
- |
65 нас |
- |
(Эх сурвалж: http://www.legalinfo.mn/law/details/12597)
PS: Ирэх оноос эхлэн тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж ойлгогдож байна.
Энэ бол 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн нас нэмэгдэж, тэтгэврийн даатгалын шимтгэл 9,5 хувь болсон нь үнэн гэдгийг нотлоход хангалттай хөдөлшгүй баримтууд юм. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол учраас бид үүнийг хэрэгжүүлж л таарна.
Гэвч яг аль заалтыг нь амьдралд хэрэгжүүлэх юм бэ? Хуулиа мөрдөх үү? Журмаа хэрэгжүүлэх үү? Эсвэл хоорондоо авцалдаагүй янз бүрийн заалтуудыг бүгдийг нь хэрэгжүүлэх гэж оролдох уу? Хөдөөгийн олон салаа замын алинаар нь явахаа мэддэггүй шиг, олон салаа ойлголт төрүүлсэн заалтуудыг цэгцтэй болгож амьдралд бодитойгоор хэрэгжүүлэх арга зам байна уу, Ерөнхий сайд аа?
“Сүх далайтал үхэр амар” гэдэгчлэн одоохондоо нам жим байна. Тэгээд ч амралтын үе учраас иргэд анзаарч эхлээгүй байгаа. Яг хууль хэрэгжээд эхлэвэл юу болох бол гэдгийг тааварлахад ч бэрх!
Ц.Оюунчимэг
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 39 )
Novshiin MAN
2016 оны 4 сард үйлдвэрлэгдсэн хар өнгөтэй, шар салонтой, V8 бензин хөдөлгүүртэй, fulloption, 20000км явсан ямар ч асуудалгүй цэмбэгэр 200 яаралтай зарна. 88145555
Тэтгэвэрийн нас нэмдэг буруу ш дээ дээрх нийтлэлд маш зүйтэй олон талаас нь дэлгэрэнгүй амьдралд үнэн талаас нь хөндөж бичсэн байна холбогдох улс нь уншиж ухаараасай одоо төр засгийн эрх баригчид өөрсдийгөө биш гадны орныг дуурайх биш жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэлээр монгол орны эрс тэс уур амьсгал нөхцөлд тулгарлаж ажилламаар юм тэтгэвэрийн нас нэмэх арай болоогүй байхаа
Eroosoo l MAN-tai hatuu temzehgui bol bolohgui baina
Ard irged odoo oorsdoo shaardlaga tavih zag bolson shdee,,,,eroosoo ih , baga hemjeenii tetgeveriin yalgaa tertee tergui hir olon jil ajillasnaar ni togtoogood nas bol huuchnaaraa baih estoi, baisan huuchin dyrem , huuliaraa l yavahiig shaardaj baina ,,,,ard tymend ajillah bolomj olgohgui baij gadniihnii , hogjson ornuudiin umiig huuldag teneg toriinhontei temzehgui bol ard tymneer togloj guizej baina, ,,,harin eryyl mend ni sain, chadvartai hymyys zaashaa sain duraaraa ajillah sonirholtoi ni ajilladag l um baigaa biz,,,,,,,,,,!!!!!!!!!!!!
Ard irged odoo oorsdoo shaardlaga tavih zag bolson shdee,,,,eroosoo ih , baga hemjeenii tetgeveriin yalgaa tertee tergui hir olon jil ajillasnaar ni togtoogood nas bol huuchnaaraa baih estoi, baisan huuchin dyrem , huuliaraa l yavahiig shaardaj baina ,,,,ard tymend ajillah bolomj olgohgui baij gadniihnii , hogjson ornuudiin umiig huuldag teneg toriinhontei temzehgui bol ard tymneer togloj guizej baina, ,,,harin eryyl mend ni sain, chadvartai hymyys zaashaa sain duraaraa ajillah sonirholtoi ni ajilladag l um baigaa biz,,,,,,,,,,!!!!!!!!!!!!
Bi l lav 60 aas tsaash ajil hj chadahgui uchir n 2-3 jil ur huuhedteigee ysaa amraaj bgaad nuguu gerluugee yvah sanaatai
HARIN BID TETGEVERIIN ULS TURCHDIIN TOGLOOM BOLSOOR BHUU!!! ENHBAYAR LUNDEJANTSAN BYAMBASUREN GUAI METIIN!!!
УГ НЬ ХУУЧИН ЭМЭГТЭЙ 55 НАС, ЭРЭГТЭЙ 60 НАС, 4 БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ БОЛ 50 НАС ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ, ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ТОГТООСОН НАС БАЙСИЙМШ ДЭ, ОДОО ТЭГЭЭД УХААНТАЙ ХҮН НЬ ОЛОН БОЛЧИХСОН БОЛХООР ЮМ ЮМААР ОРОЛДООД АЛЬ Ч ГҮЙ БОЛГООД БАЙХИЙМДА
oorsondoo zoriulj tetgeveriin nasiig nemeed bga yum bish u tegeegui yum bol emegtei ni neg bol 30 jil ajillasan bol oor neg huvilbar ni 55 nas hursen bol shuud tetgevert ni oruuldag bolgooch ene ni zaluuchuud ajiltai bolno hogshchuul ni uheheesee omno hesegch gesn amarval deer bishu u, yamd agentleguudaar 55 nas hursen humuus bh yum tetgevertee orj zaluuchuuddaa ajliin bair gargaj ogvol yasin
Мөн ч олон жил ажил хийж шимтгэл төлөөд тэтвэртээ гарч чадаагүй бурханы оронд очсон олон зуун мянган хүмүүсийн мөнгөн хуримтлал хаачив.энэ сан чинь арвижиж үр өгөөжөө энэ ахмад настануудад хүрэх хангалттай мөнгөн хуримлалтай сан шүү дээ.өөрөөр хэлбэл бидний аав ээжүүдын төлсөн мөнгөн хуримтлал бгаа шүү.ЗГ арилжааны банкуудад энэ сангаас мөнгө авч байршуулж хүүгийн бодож өсгөж авч бгаа.тэтгэврийн нас нэмэх бүү хэл 30-40жил ажил хийсэн бол нас харгалзахгүй сайн дураар тэтгэвэр тогтоолгох эрхтэй болгох юм биш үү.төрд бгаа урт гартанууд энэ санг хоосруулж бгаа юм.энэ сан дуусах дундрах тухай
ЕР НЬ МАН-ЫГ ИЙМ БОДЛОГО ЯВУУЛЖ ЭХЛЭХ СУУРИЙГ Э.БАТ-ҮҮЛ ТАВЬСАН Ш ДЭЭ... ХУУЧИН СОЦИАЛИСТ ОРНУУД БҮХ КОММУНИСТ НАМУУДАА ХААЖ УСТГАСАН. НЭГ ИХ ЭНЭРЭНГҮЙ ҮЗЭЛ ГАРГАЖ БАЙНА ГЭЭД Э.БАТ-ҮҮЛ МАН-ЫГ ЯАЖ ЯАЖ, ЯМАР ЯМАР НӨХЦӨЛД ХААЦАЙЛЖ БАЙЛАА. ЭРГЭН САНААРАЙ МОНГОЛЧУУДАА. МАН-ЫГ ИНГЭЖ МОНГОЛЫНХОО АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ХУУЛЬ ДҮРЭМ БАТЛАХ БОЛОМЖИЙГ Э.БАТ-ҮҮЛ Л ГАРГАСАН БАЙНА ГЭДЭГ НЬ УЛАМ БҮР БАТЛАГДАЖ БАЙНА.
МОНГОЛЧУУДАА... МАН-ЫН ЭНЭ ТЭТГЭВЭРИЙН ХУУЛИЙГ ХЭРХЭВЧ ЗӨВШӨӨРЧ БОЛОМГҮЙ МЭТ... УХААРААЧ АРД ТҮМЭЭН. ТӨР ЗАЙДЛАХЫН ТУЛД ЗАРСАН МӨНГИЙГ НЬ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД ЛУЙВАРДУУЛАХ Л БОЛЖ...ЭНЭ ХУУЛЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ БОДСОН ХУУЛЬ БИШ. МОНГОЛ УЛСЫГ ГАДААД, ХӨГЖИЛТЭЙ ОРОНТОЙ ЖИШИЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙГ ОЙЛГООРОЙ, МОНГОЛЧУУДАА. ТЭР ЖИШЭЭД БАЙГАА ГАДААД ОРНУУД ЧИНЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯМАР ИХ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУД БИЛЭЭ...
ЕР НЬ МОНГОЛ УЛСАД ЭРЭГТЭЙ НЬ 60 НАС, ЭМЭГТЭЙ НЬ 55 НАС, 4 ХҮРТЭЛ ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 50 НАСАНДАА ТЭТГЭВЭРТ ГАРАХ НЬ МАШ ИХ ТОХИРСОН ҮЗҮҮЛЭЛТ. 2016 ОНЫ СОНГУУЛИАР ИХ ХУРАЛД ГАРЧ ИРСЭН МАН-ЫН БАЯЧУУД МӨНГӨТЭЙ Л ЮМ БАЙГАА БИЗ... ГИШҮҮН БОЛОХ ГЭЖ ЗАРЦУУЛСАН МӨНГӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨНӨӨС ЛУЙВАР ХИЙЖ АВАХ ГЭСЭН САНАА ГЭДЭГ НЬ ИЛ БАЙНА. МОНГОЛД АЖИЛГҮЙ БАЙГАА ЗАЛУУС ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ? ТЭДЭНД АЖЛЫН БАЙР ЯАЖ БИЙ БОЛГОХ ВЭ? МОНГОЛ УЛСАА ЯАЖ ЗАЛУУ СЭТГЭЛГЭЭГЭЭР ХӨГЖҮҮЛЭХ ВЭ? БОДООД БАЙХАД МАН-ЫН АРД ТҮМНЭЭ ШУЛАХ ГЭСЭН ДАЛД БОДЛОГО, АРД ТҮМНЭЭ ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ЦАГААН ЦААС БАЙЛГАХ САНАА
ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ НЭМЭХЭД УЧИР БИЙ. ЯМАР ГЭЭЧ... МОНГОЛ УЛС ШИГ 4-Н УЛИРАЛТАЙ ОРОНД ЭНЭ НЬ ХЭРЭГЖИХ ҮҮ? ЯАГААД ГЭВЭЛ ХОТ СУУРИН ГАЗАР АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭН, ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АМЬДАРЧ БАЙГАА НАС ЧАЦУУ ИРГЭДИЙН ГАДААД ТӨРХИЙГ ХАРЬЦУУЛЖ ҮЗЭЭРЭЙ. ДАРААГИЙН НЭГ ЗҮЙЛ НЬ МОНГОЛ УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ХЭР НАЙДВАРТАЙ БЭ? ЯПОНТОЙ АДИЛ ХЭМЖЭЭНД САЙН УУ? ДАРААГИЙН БОДОЖ ҮЗЭХ ЗҮЙЛ НЬ МОНГОЛЧУУДЫН НАСЖИЛТ ХЭД ВЭ? НДШ ТӨЛЖ ТӨЛЧИХӨӨД ТЭТГЭВЭРЭЭ АВЧ ЧАДАЛГҮЙ БУРХАН БОЛЖ БАЙГАА НЬ ХЭД ВЭ? ЭНЭ БАЙДЛЫГ ТАТВАРЫН ДЭЭРЭМ ГЭЖ НЭРЛЭЖ БОЛОХ МЭТ. ЦААШЛААД АЖИЛГҮЙ ЗАЛУУСТ АЖЛЫН БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ХҮН ГАРАХ
Дээрхи биологийн насанд тургуурласан тэтгэврийн нас их зүгээр юм шиг бн АН үүнийг 20оны сонгуульд удирдлага болговол АН-дэмжицгээе.
Би 55настай 20 оны сонгуульд АН тэтгэврийн насыг арай өөрөөр шийдвэл АН-аа дэмжинээ.
тэтгэврийн насыг нэмж байж сая МАН сонгуульд шангаа хүртсэн цаашлаад 20 онд шангаа хүртэнэ .яагаад гэвэл энэ 59 наснаас өмнөх хүн бүрт хамааралтай учраас л тэр шүү дээ.Дундаж наслалт ийм бага байхад ядаж 2жилд 6сараар нэмсэн бол арай гайгүй байх байлаа даа .Чойжилсүрэн сангийн яамны мэргэжилтнүүдийн үгээр Миеэ Чойжилсүрэнгийн үгээр явж байж АН-д цэвэр тавиулсан даа.Сангийн сайдаар Улаан,Даваасүрэн,Хүрэлбаатар 3-ын аль нэг нь бн бол ийм зүйлийг хэзээ ч хийлгэхгүй байлаа .Одоо яана гэхэв Миеэ мөнгөтэй хүн сайн гэж бодсон нь эндүүрэл болсныг ойлгоо байлгүй дээ.
ene baidlaar bol eregteichuud bid tetgevertee orj chadahgui yavaad ogoh yum bna l da hoorhii
2018 оны 1-р сарын 1-нээс ахмадын тэтгэвэрийг 40 000-50 000 төгрөгөөр нэмнэ гэж амалсан амлалтаа МАН нам минь заавал л биелүүлж өгөөрэй дэ тэгвэл 2020 ондман намдаа саналаа өгнө дө
япон улс бол маш хөгжилтэй орон тэгээд ч хүнийхээ асуудлыг нэг номерт анхаардаг, хөгшчүүл нь тэтгэвэрт орсон ч тэдэн рүүгээ чиглэсэн бодлого маш сайн байдаг нийгмийн халамж тэтгэвэр энэ тэр нь өндөр, хүн ардынх нь амьдарлын түвшин сайн ийм л улс орон шүү дэ. Ийм өндөр хөгжилтэй орны баян тарган амьдралтай хүмүүсийг өнөөгийн монголын тэтгэвэрийн хүмүүс болон тэтгэвэрт орох насныхантэй адилтгаж үзэх нь учир дутагдалтай шүү дээ. Монгол хүний дундаж наслалт богино байгаа нь бодит үнэн. Арай нэг үр хүүхдээ өсгөөд нэг орох оронтой болгож өгөөд зарим нь ч амжихгүй бурхны оронд үүрд явад өгдөг.
япон улс бол маш хөгжилтэй орон тэгээд ч хүнийхээ асуудлыг нэг номерт анхаардаг, хөгшчүүл нь тэтгэвэрт орсон ч тэдэн рүүгээ чиглэсэн бодлого маш сайн байдаг нийгмийн халамж тэтгэвэр энэ тэр нь өндөр, хүн ардынх нь амьдарлын түвшин сайн ийм л улс орон шүү дэ. Ийм өндөр хөгжилтэй орны баян тарган амьдралтай хүмүүсийг өнөөгийн монголын тэтгэвэрийн хүмүүс болон тэтгэвэрт орох насныхантэй адилтгаж үзэх нь учир дутагдалтай шүү дээ. Монгол хүний дундаж наслалт богино байгаа нь бодит үнэн. Арай нэг үр хүүхдээ өсгөөд нэг орох оронтой болгож өгөөд зарим нь ч амжихгүй бурхны оронд үүрд явад өгдөг.
Тэтгэврийн нас нэмэх нь буруу монгол хүмүүсийн наслалт богино дунжаж наслалт нэмэгдэж өна гэдэг худлаа нас баралтын судалгааг харах хэрэгтэй нас/баралт залуужиж бгааг анхаарах ёстой одоо залуу хүмүүст ажлын байр олдохгүй бхад тархи толгойн нь юм хүлээж авах чадварггүй болсон хөншин местийг ньэзлээд үрбүүтээл гаргахгүй цагаа хүлээгээд хоног тоолоод сууж бх хэрэггүй шүүдээ /би өөрөө тэтгэврийн хүн / харин хувиараа хөдөомөр эрхлэх нөхцлийг бий болгож хөнгөлөлтэй урт хугацааны зэал олгох ажил үйлчилгэж явуулах ажлын байраар хангах зэрэг арга хэмжээ авсан нь зөв
Солонгост 3 сарын визтэй оччихоод зардлаа олох санаатай ажиллав аа. Нэг солонгос авгай(ажума) хэдэн настай вэ гэхээр нь 50 тай гээд хэлсэн чинь дуугарч чадахгүй болтлоо хөхөрсөн шүү. Дөнгөж 50 тай байж шүд ам нь онгойсон, хөл гар нь тахийж нүүр нь үрчийсэн хар юм байна гэж л шоолсон доо.
МАН Хүүхэд, Өвгөд хөгшидөөрөө дандаа л тоглож байдаг , Хүүхэд хөгшчүүлд ээлгүй Нам ш дээ,
Тэтгэвэрийн нас нэмдэг буруу ш дээ дээрх нийтлэлд маш зүйтэй олон талаас нь дэлгэрэнгүй амьдралд үнэн талаас нь хөндөж бичсэн байна холбогдох улс нь уншиж ухаараасай одоо төр засгийн эрх баригчид өөрсдийгөө биш гадны орныг дуурайх биш жинхэнэ ард түмнээ гэсэн сэтгэлээр монгол орны эрс тэс уур амьсгал нөхцөлд тулгарлаж ажилламаар юм тэтгэвэрийн нас нэмэх арай болоогүй байхаа
Тэтгэвэрийн насыг нэмэх нь зүйтэй . 2027 -65=1962 онд төрсөн эрэгтэй 2027 онд тэтгэвэртээ гарна. 2027-60=1967 онд төрсөн эмэгтэй 2027 онд тэтгэвэртээ гарна.
ЭНЭ ТӨРИЙН ТОЛГОЙД СУУЧИХСАН ХАНАЖ ЦАДХАА МЭДХЭЭ БАЙЧИХСАН ТӨР ЯРИСАН МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД ТЭТГЭВЭРИЙН ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ ТЭД НАР ТЭТГЭВЭРТЭЙ ТЭТГЭВЭРГҮЙ БИД ӨӨРСДИЙГӨӨ БОЛГОЧИХСОН ТЭТГЭВЭР ХАРАХГҮЙ АМЬДАРЧ БАЙГААД ҮХЭХ ЦАГАА ТУЛХААР ҮХЭНЭ ГЭЧИХСЭН УЛСУУД ТЭДЭНД ХАРИН ОДОО ТӨРД СУУЖ БАЙХАД НЬ ШАЛ ӨӨР ЮМ СОНИН БАЙГАА НЬ ОЙЛГОМЖТОЙ ЯАЖ ГАДНААС ЗЭЭЛ АВАХ ВЭ ТЭРНИЙ ТАЛААС ЖААХАНЫГ ЭНЭ ГУЙЛАГЧИНГУУДАД ХЯЛААЛАГЧИХААД ҮЛСЭНЭЭС НЬ ӨӨРТӨӨ НАСААРАА ИДЭЖ БАРХААРГҮЙ АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГЭЭД АВАХ АА БОДОЖ БАЙНА ХӨРӨНГӨ ОРЖ ИРЭХГҮЙ БОЛ ТӨРИЙН СУУДЛЫГ НАЙМААЛЦАЖ ХЭДЭН ЮМ ОЛОХ СОНИРХОЛТОЙ УЛСУУД
Тэтгэврийн насыг нэмэх буруу одооноос насаар ялгаварлаад ажилд авахгүй байхад тэтгэврийн насыг нэмчихээр яах болж байна өчнөөн тэтгэвэр төлчихөөд ашигийг нь хүртэхгүй юм байна уур хүрээд байх юм ямар эргүү малнууд ийм хууль батблдаг байна өөрсдөө үхэн үхтлээ сандал ширээтэйгээ зууралдах гэж л энэ байх энэ хуулиа эргэж нэг хараарай.