Өнөөдрийн байдлаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гурван, Ерөө сумын нутагт гурав, Хүдэр сумын нутагт нэг, Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сумын нэг, Булган аймаг Хутаг-Өндөр сумын нутагт нэг нийт есөн түймэр асч байна. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр, Булган аймаг Гурванбулаг, Хутаг-Өндөр , Завхан аймаг Яруу сумын нэг, нийт таван түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 254 алба хаагч, 22 автомашин, орон нутгаас 244 иргэн, 34 автомашин, нийт 498 хүн, 56 автомашин, таван мотоцикльтой ажиллаж байна. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 57 суманд 156 удаа, нийт 173 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 хувиар өссөн, шатлагад өртсөн ойн талбай 82,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Л.Хан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )