Хэрлэн гол татарч загас жараахай үхэж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

 Хэнтийн нуруунаас эх авч Дорнодын хээр талыг дайран өнгөрдөг Хэрлэн голын загас жараахай үхэж эхэлжээ. Хэт их халалт хуурайшилтын улмаас усны түвшин багасан, тэжээгдлийн орчинд ган үүссэн байна. Мөн хэт халалтын нөлөөгөөр гарсан түймэрийн аюул ч энэ байдалд хүргэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хэрлэн голын сав дагуу үзлэг шалгалт, шинжилгээний ажил үргэлжилж байна. Түүгээр урсацад нөлөөлөх нөлөөллийг судалж байгаа юм. Тус голын урсацад нөлөөлдөг хүчин зүйл нь хурын ус.Тиймээс өнөө жилийн ган гачиг, түймрийн байдал загас үхэхэд нөлөөлсөн гэж үзжээ.

 Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цианы натри(39.7.54.164) 2017 оны 08 сарын 03

Цианы натри мөнгөн ус 2 оор маш их голын эхыг хордуулж бга энэ уснд загас бтугай хүн ч орход үхнэ бүд хор

0  |  0
Top