Хотонт суманд “лимүзэн” гэр барьжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 03

                 

 Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн иргэн 52 настай Дагваагийн Базаррагчаа хөдөөгийн нөхцөлд тааруулан хоёр гэрийг холбож хуримын том гэрийг барьжээ. Энэ гэр нь 15 метрийн урттай, 6 метрийн өргөнтэй ба 200 гаруй хүн багтдаг байна.

Тэрээр жилийн өмнөөс энэ санаагаа олж, том хүүгийнхээ хуримыг саяхан хийхдээ аль болох олон хүн багтаах санаатай сэдэж энэхүү том гэрийг барьжээ. Өөрөөр хэлбэл, хоёр гэр холбох дунд талын холбоосны материалаа авснаас хойш хоёр сарын хугацаанд хийж дуусгасан байна.

Энэ гэрийг хөдөөгийн нөхцөлд хаана ч барьж, угсарч болохоор авсаархан, хөнгөн байдлаар хийжээ. Д.Базаррагчаа гуай ярихдаа "Нутаг усныхан их л бахдаж, таатайгаар хүлээж авсан. Бүр лимүзэн гэж нэрлэсэн шүү" хэмээн инээж байлаа. Д.Базаррагчаа жолооч мэргэжилтэй бөгөөд одоо сумын сургуулийн манаачийн ажил хийж байна хэмээн МОНЦАМЭ мэдээллээ.

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.151.188) 2017 оны 08 сарын 03

guanz bish bol demii hen ch boonooroo 1 oroond untahiig husehgui

0  |  0
зочин(103.57.94.249) 2017 оны 08 сарын 03

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
зочин(103.57.94.249) 2017 оны 08 сарын 03

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Top