Тайхарын талд сарлагаар наадна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 04

 

Сарлагийн өлгий Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд “Монгол сарлаг” наадмыг энэ сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Наадмыг “Сүрлэг хангай” сарлагийн жагсаалаар чимэн өрнүүлэх аж. Мөн “Хөхдэй” уралдаант тэмцээнийг зохиож, “Сайхан сарлаг”, “Ганган сарлаг”, “Сарлагт ээлтэй малчин”, “Саглагар сагсаахай”, “шимт идээ”, “арвин баяла”г, “Уран сарлаг” төрлөөр зохион байгуулахаар болсон байна. Аймгуудын бэлчээр ашиглагчдын холбоодын хамтарсан “Цагаадай” хэмээх жуулчдад зориулсан үзэсгэлэнг дэлгэхээр болсон байна.

“Монгол сарлаг” наадмын ерөнхий зохион байгуулагчаар Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо ТББ, “Нэг Архангай –Шинэ хөгжлийн тэмүүлэл” НҮТББ ажиллаж байгаа бол Архангай аймгийн ЗДТГ, Ихтамир сумын ЗДТГ, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ, Монголын ноос ноолуурын холбоо ТББ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслөөс хамтран зохион байгуулж байгаа юм байна.

www.zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top