Даланзадгадад “Таван толгойн цом”-ын төлөө өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

 

Өсвөр үеийнхнийг оюун ухааны гайхамшигт спорт болох шатарт  дурлуулах эх үүсвэрийг тавьсан эрхэм хүн бол  Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Таван толгой транс” компанийн гүйцэтгэх  захирал асан  Чулуунбаатарын Цэцэг-Өлзий.Түүний нэрэмжит“Таван толгой цом 2017” тэмцээн  Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо эхэллээ.

Тэмцээн А (2100-с дээш), В (2100-с доош), өсвөр үе (8 хүртэл, 12 хүртэл, 18 хүртэл) гэсэн гурван ангилалд 230 гаруй тамирчид оюун ухаанаа уралдуулж байна. Тус тэмцээнд нийслэлээс гадна Эрдэнэт, Дархан, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Бага-Нуур, Сэлэнгэ, Өвөрхангай, Дундговь, Завхан, Говь-Сүмбэр зэрэг  11 аймгийн 30 гаруй клубийн шатарчид оролцож байгаа юм.

Ц.Батчулуун, А.Энхтуул, Б.Гүндаваа, Б.Хатанбаатар, Д.Шаравдорж нарын их мастеруудаас гадна зургаан олон улсын мастер,50 гаруй олон улсын цолтой тамирчид оролцож байгаагаас  энэ тэмцээний чансаа хэр өндөр байгааг   харуулж байна.Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн “Цэц” шатрын холбоо, ”Зууны шатар” клуб ажиллаж байгаа бол “Таван толгой” ХК, ”Ажнай” корпораци, ”Говийн өндөр”, “Далан булаг”, ”Шанхтранс”, ”Говийн сод” зэрэг компаниуд  ивээн тэтгэжээ. Тэмцээний үеэр үндсэн стандартын төрлөөс гадна шатрын бодлого бодолт болон  блиц тоглолтын тэмцээнүүд  явагдах юм.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top