Сэлэнгийн түймэр дарагдаагүй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

Улсын хэмжээнд 12 түймрийн голомт унтраагүй өнөөдрийг хүрчээ. Түүний дийлэнх нь буюу арван түймэр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт асч байна. Энэ оны зургадугаар сарын 20-оос хойш тус аймгийн нутаг дэвсгэр түймэрт өртжээ. Аймгийн Онцгой байдлын алба энэ хугацаанд түймрийн эсрэг тасралтгүй арга хэмжээ аван ажиллаж байгаа ч хүн хүчний хүрэлцээ муу байгаа гэнэ. Тиймээс нутгийн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас хүн хүч дайчлан хоёр түймрийн голомтыг цурманд оруулжээ. Одоогоор найман түймэр асч байгаа юм. Хуурайшилт ихтэйн дээр ой модны хөвдөнд шургасан гал халуун наранд уугин дахин асаж байгаа нь хүндрэл учруулж байна гэж Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ. Үлдсэн хоёр түймрийн голомт Булган, Хөвсгөл аймгийн нутагт цурманд байна.

       Л.Зул 

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top