Боловсролын байгууллагдад нэг жил ажиллах эрхийн шалгалт Хов аймагт өрнөж байна. Энэ сарын тавны өдөр буюу өнгөрсөн бямба гарагт Ховд Их сургуульд хоёр шатлалтайгаар шалгалтын эхний шалгуур өндөрлөжээ. Шалгалтанд оролцохоор 305 залуу багш мэдүүлгээ өгсөнөөс 295 багш өрсөлджээ. Тэднээс 170 хүн дараагийн шат буюу “эссе бичих” эрхийн шалгалтанд шалгарчээ. Багшлах эрхийн шалгалтыг БСШУС-ын сайдын 2017 оны А/32 дугаар тушаалаар байгуулагдсан Үндэсний зөвлөлийн тогтоолоор Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт нь зохион байгуулсан аж.
Дашрамд хэлэхэд, тус аймагт багш мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо их бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өгсөн мэдээгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9,7 хувийг эзэлдэг байна.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )