Түүх соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үүднээс “Дэлхийн соёлын биет бус өв Монгол туульсад” зориулан бүтээн босгож буй “Хан алтайн дуулал” цогцолборын нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 05-ны өдөр Ховд аймагт боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, ХЗДХЯамны ТЗУГ-ийн дарга Б.Үнэнбат, нар болон албаны бусад хүмүүс оролцлоо..
Тус цогцолборын зураг төслийг “БАЛДАНС” ХХК, Барилгын гүйцэтгэлийг “Баруун Монгол Интернейшнл” ХХК, Авто зам зогсоолын ажлыг “АЗЗА” ТӨХК, Гадаад тохижилтыг “Буянт стандарт” ХХК, Дотор засал чимэглэлийг “ARCHJS” ХХК гүйцэтгэжээ.
“Хан алтайн дуулал” цогцолбор хэмээх түүхэн бүтээн байгуулалт нь олон ястны өлгий Ховд нутгийнхны сум сумдын төлөөлөл 40 гаруй хүний сэтгэлийн хандив, тэрбум орчим төгрөгийн өртөгтэйгөөр цогцолсон байна.
"Хан алтайн дуулал" цогцолборын найман метр гаруй өндөртэй сүрлэг хөшөө юм. Тус бүтээн байшуулалтыг босгосон Монгол Улсын Төрийн соёрхолт Л.Ганхуяг цогцолборын талаар, ” Дархан цаазат амьтдаар төлөөлүүлэн сав шимийн ертөнц, огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрсэн мэт гүн сэтгэгдэл төрүүлэм дүрслэлийг үзүүлэхийг зорьсон” гэж тайлбарлалаа. Монгол ардын баатарлаг туульс нь хэдэн зуун шад шүлгээс бүтдэг, үгийн урлаг төдийгүй хөгжим аялгуу, туульчийн ур чадвар, хайлах, хэлэх ёс жаяг, зан үйлийг багтаасан цогц туурвил билээ. Тууль нь 2009 онд ЮНЕСКО-гийн “Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн билээ.
Г.Хан
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Баруун Монгол Интернейшнл purevdorj gishuun tuunii naiz tuvdun dorjiin compani shatnii hongil shig yum barichaad 1.5 terbum geed bga shuu