Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад шинээр орж, ингэхдээ сонин содон менежментээр амжилтад хүрсэн хүмүүсийг уншигчид тэр бүр мэддэггүй. Тэрбумтнуудын жагсаалтад ган үйлдвэрлэлээр олж буй ашгаараа багтсан нэгэн эрхэм бий. Түүнийг Владимир Лисин хэмээнэ. Тэрбээр өнгөрсөн онд 15.8 тэрбум ам.доллартай байсан бол энэ сард 24 тэрбумтай гэж бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, дөрөвхөн сарын дотор хөрөнгөө 50 хувиар нэмэгдүүлж чадсан юм байна.
Насаараа төмөрлөгийн үйлдвэртэй “ноцолдож” байгаа гэж хэлж болох энэ эрхмийг саяхан болтол хэн ч анзаардаггүй байв. Новолипецкийн төмөрлөгийн үйлдвэр хэмээх аварга үйлдвэрийг хувьчилж авснаасаа хойш үйл ажиллагааг нь өргөжүүлсээр өдгөө алдарт Лакшми Митталын Arcelor Mittal-ын ганц өрсөлдөгч болсон. Олон нийтийн анхааралд өртдөггүй баячуудын “Үл үзэгдэгч хүн” ангилалд багтдаг тэрбээр харин саяхнаас ил гарч эхлээд байгаа. Гэхдээ завь худалдаж авсан гэх мэт үйлдлээр биш спортыг ивээн тэтгэдгээрээ нэр гарч байна. Саяхан Бүх оросын зуны спортын төрлүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Түүний нэгэн ярилцлагыг хүргэе.
-Владимир Сергеевич, 90-ээд оны үед та Trans World Group-ын хар төмөрлөгийн салбарт ажиллаж байсан. Өнгөт төмөрлөгийн салбар сэргэн мандаж, хар төмрлөгийнх нуран унасан дараагийн жилүүдэд та яагаад энэ салбартаа үлдэх болсон юм юм.
-Ганцаараа байж дотор хүнээ чагнасан. Тэр үед НЛМК-ийн хувьцааг худалдаж авах нь хамгийн сайн хувилбар болохыг олж харсан юм.
-Тийм тийм. 13 хувийг эзэмшиж байснаа дараа нь 25 хувь болтол нэмэгдүүлсэн шүү дээ. Тэр үед мэдлэггүйг нь далимдуулж, иргэдийн хувьцааг залилах тохиолдол их байсан гэдэг. Та тэгсэн юм биш биз?
-90-ээд оны өмч хувьчлалыг одоо эргээд бодоход их сонирхолтой байдаг. өөрчлөн байгуулалт, хувьсгал болж байлаа шүү дээ. Энэ бүхэн одоо түүх болж үлдсэн. Цаг хугацаа бүгдийг харуулна гэдэг биз дээ. Алдсан ч хүн байгаа, оносон нь ч бий. 90-ээд оны жинхэнэ “баатрууд”-ын ихэнхийг нь бид одоо мэдэхгүй шд. Унаж босоод алга болцгоосон, гэхдээ хийсэн бүтээсэн зүйл нь мөрөө үлдээсэн л байж таарна. Бизнесийг сайн ойлгохгүйгээр бизнес хийж яваад дампуурцгаасан нь олон. Харин одоо бол бид “Алдана, олно. Дампуурна, амжилтад ч хүрч болно Энэ чинь л бизнес шүү дээ” гэж хэлэхтэйгээ болж.
-Гэхдээ төр үйлдвэрүүдийг хувьчлахдаа хэтэрхий хямдхан үнээр шилжүүлж байсан гэж одоо ч яригддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийнхэн шударга бусаар хөрөнгийг өөрийн болгож байсан. Тэднээс одоо мөнгө нэмж авах хэрэгтэй гэж үздэг хүмүүс бий?
-Тэгвэл би танаас өөрөөс чинь нэг юм асууя. Таны эцэг эх тань амьдарч байсан орон сууцаа үнэгүй өмчилж авсан биз. Тэгвэл та одоо яг тийм байр худалдаж авахын төлөө хэдэн рубль төлөх хэрэгтэйгээ нэг бодоод үз. Тэгээд улс “Байр хямдхан байх үед үнэгүй хувьчилчихаж, одоо мөнгөө авна” гэж нэхэж байна гээд төсөөл дөө. Та улсад төлөх л болно. Гэхдээ энэ нь зүй ёсны биш юм.
-Хамт ажилладаг хүмүүс хэмнэлийг тань яаж тэсдэг юм бол. Таныг өдөрт дөрөвхөн цаг унтдаг гэж сонссон юм байна. Үнэн юм уу?
-Физиологийн онцлог гэх үү дээ. Гэхдээ би менежерүүдээ унтахад нь садаа болдоггүй.
-Гадаадаас хөрөнгө босгох нь 2000-аад оны эхэн үед төмөрлөгийн салбарынхан дунд түгээмэл санаа байсан. Гэтэл та их болгоомжтой хандсаны учир юу вэ?
-Ямарваа нэгэн ажил хийж байгаа хүн болгоомжтой байлгүй горьгүй. Засаж болохгүй алдаа гэж байдгийг үргэлж санах хэрэгтэй. Манай үйлдвэр жилд хамгийн ихдээ 11.5 сая тонн төмөр боловсруулж байсан (2010 онд). Биднээс их боловсруулалт хийдэг үйлдвэр дэлхийд олон бий. Оросод ч гэсэн бид эхний байрт ордоггүй. Гэхдээ манай компани хүчирхэг байдал, нөөц, үнэлгээ зэргийг нийлүүлээд тооцоход салбартаа дэлхийд эхний гуравт жагсдаг юм.
-Та эх орондоо хайртай юу?
-Эх орноо үргэлж хайрлах хэрэгтэй. Ингэж ажиллаж амьдрах нь сонирхолтой шүү дээ.
-Оросын хамгийн баян хүний тухыг хамгийн их алдагдуулдаг зүйл нь юу вэ?
-Хэвлэлийнхэн. Харин спорт надад адреналин шиг л үйлчилдэг.
-Эцсийн асуулт. Үнэхээр өндөр боловсролтой, чадварлаг иргэн мөнчгөрөөрөө зүтгээд супер баян хүн болох боломж Оросод бий юу?
-Манай оронд энэ ойлголт таарахгүй. Бусад орныг бодвол шүү дээ. Гэхдээ тэнд ч ингэж зүтгээд баяжсан хүн маш ховор байдаг юм. Амжилттай хүмүүсийн түүх өгүүлсэн номонд л иймэрхүү тохиолдлын тухай бичсэн л байдаг.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 5 )
GANTS TARNIAR
Ер нь ийм нийгэмд ухаан мэдлэг хэрэггүй гэдэг нь үнэн байх Шургуу ажиллагаа,тооцоо, зориг, балмад зан ч гэсэн хэрэг болно.
orosod ch bas ch gej ajil hudulmur hiij baisan humuus bayajij baigaa yum baina harin ene uls nertei neg muu har zah shig uursduu yuch hiij buteej chadah chadvargui elgiin mongold yamar humuus bayajij baina geech urd ni hezee ch ulsiin ajil hudulmur hiij baigaagui hulgaigaar dagnaj amidarch yavsan garuud odoo ene muu ulsiin orontsogiin bayan baatruud bolj baigaa hehe
ОРОСД ПУТИНЫ НАЙЗУУД ХИЙЛЧИН МАХ ЦАВЧИГЧ ХАМГААЛАГЧ БАГШ Г.М. НАР Л БАЯЖИЖ БГАА ЧИ ЯМАР НАЙЗ НЬ ВЭ?