Сагил сумын Эрүүл мэндийн төв үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ үеэр хүчит 64 бөх барилдаж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын начин Б.Ганзориг түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Арвижих-Увс” компанийн бөх аймгийн арслан О.Түмэн үзүүрлэсэн байна.
Өсвөрийн бөхийн барилдаанд хүчит 32 бөх бяр хүчээ сорьсноос Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан С.Гомбожав агсны зээ Цэдэнбалжирийн Баярсайхан түрүүлж, Батсүхийн Өсөхбаяр үзүүрлэжээ. Хурдан азарганы уралдаанд Сагил сумын Б.Мягмаржав хар, их насанд тус сумын Д.Цээсүрэнгийн хээр, дааганд Наранбулаг сумын С.Баянмөнхийн хээр, хязааланд Сагил сумын Мэндбаярын хонгор тус тус түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлжээ.
Түүхт 80 жилийн ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа Сагил сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд болон алтан гартай ахмад буурлууддаа Сагилчууд гүн хүндэтгэл үзүүлж баяр дээр нь баяр нэмж байлаа гэж МОНЦАМЭ агентлагаас мэдээлжээ.
Г.Нис
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )