Ц.Баасандорж: Хэргээ илчлээд байгаа гэрчийг хорих нь хуульд нийцэхгүй

2017 оны 08 сарын 11

 

-Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн асуудал өндрөө авч байна. Гэрч Ч.Батболд гэх залуу хэргээ илчилснээр энэ асуудал нийтэд ил болсон. Өмгөөлөгчийн хувьд та энэ хэргийг хэрхэн дүгнэж байна вэ?

Монгол Улсын Шадар Сайдыг 2017 оны 5-р сараас эхлэн хэд хэдэн хүн дагасан, мөрдсөн, тагнасан байдаг. Ажлын хөлс нь 50,000,000 төгрөг гэдэг. 1 сая төгрөгийн урьдчилгаа төлбөр авч дагаж байсан Ч.Батболд гэх залуу хэргээ илчилснээр уг хууль бус ажиллагаанд МАН-ын байрыг гэрээгээр хамгаалж байсан компаниудын удирдлагууд захиалгаар, зохион байгуулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нийтэд ил болсон. Хэргээ илчилсэн гэрчийн мэдүүлснээр “Нью Фалкон” ХХК, “Очир” ХХК гэх  харуул хамгаалалтын компаний захирлууд болох З.Золбаяр, Энхмэнд нар уг хэргийг Ерөнхий сайдын даалгавраар хийж байгаа гэж хэлсэн гэдэг. Өмгөөлөгчийн үзэж байгаагаар Монгол Улсын Шадар Сайдыг дагаж, мөрдөнө гэдэг бол зүгээр нэг иргэний, хувийн харуул хамгаалалтын компаний хийх ажил биш, ашиг сонирхлыг зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтны захиалгаар л хийгдсэн гэж хардаж байгаа.

-Та яагаад улс төрийн өндөр албан тушаалтны захиалгаар хийгдсэн гэж үзээд байгаа юм бэ?

Тэгж хардах хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, жирийн нэг иргэн, харуул хамгаалалтын компаний ажилтнууд нийлээд Шадар сайдыг зүгээр л дагасан гэвэл үнэмшихэд хэцүү. Тэр хүмүүс чинь ажилтай, амьралтай. Зүгээр л дагасан гэвэл хэн ч үнэмшихгүй. Тэдгээр мөрдсөн, тагнасан хүмүүс шадар сайдтай ашиг сонирхлыг ямар нэгэн зөрчилгүй. Өөрөөр хэлбэл өш хонзон, өр авлага, хувийн ямар нэгэн асуудал байхгүй.

-Та хэд хэдэн шалтгаан гэсэн, өөр ямар шалтгаан байгаан?

Хоёрдугаарт, энэ хэрэгт гардан оролцож байсан гэрч Ч.Батболд уг үйл ажиллагаанд оролцсон, зохион байгуулсан, захиалсан хүмүүсийг илчилснээр 2017 оны 7-р сарын 03-ны өдөр Шадар Сайдын Ажлын Албанаас ТЕГ, АТГ-т гомдол хүргүүлсэн ч 1 сарын гарангийн хугацаанд тэдгээр байгууллагууд юу ч хийгээгүй. Энэ нь тэдгээр байгууллагуудад энэ хэргийг шалгахгүй байх ашиг сонирхол байсан гэж хардах үндэслэл. Түүгээр ч үл барам хэргээ илчилсэн гэрч мэдүүлэг өгөх гээд очиход зугтаасан, байцаагч нь солигдсон тохиолдол байгаа. Гуравдугаарт, энэ хэргийг илчилсэн гэрч нар, гэмт хэргийг илрүүлэхэд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн хоёр албан хаагчийг гэнэт сар гарангийн дараа цонхыг нь хагалж, үүрээр гэртээ унтаж байхад нь баривчилсан. Эдгээр гэрчүүдийг баривчлах үндэслэл байхгүй, хэргээ илчлээд байгаа гэрчийг хорих асуудал нь Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн зорилт, зарчим болоод, 14.9-т нийцэхгүй.

-Цагдаа, АТГ, Тагнуулын байгууллага ажлаа хийхгүй байна гэлээ, яагаад?

Хуулинд заасан шалгах хугацаагаа зөрчин ажлаа хийхгүй байх шалтгаан байна гэсэн үг.

-Ямар?

Яг ямар гэдгийг хэлж мэдэхгүй ч хоёрхон л шалтгаан байдаг. Нэг нь авилга, нөгөө нь албан  тушаалын нөлөөлөл.

-Цагдаа, Тагнуулын байгууллагад хэн нөлөөлж болох уу?

Цагдаагийн албаны тухай хуулийн 20-р зүйлд “...Цагдаагийн Ерөнхий Газрын даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасан. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14-р зүйлд “...Тагнуулын Ерөнхий Газрын даргыг Засгийн  Газар томилно” гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс томилдог байгууллагаас л нөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа.

-Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж, мөшгиж мөрдсөн нь Эрүүгийн хуулинд заасан ямар гэмт хэрэг вэ? Ямар ял шийтгэл оногдуулах вэ?

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулинд заасан таван гэмт хэргийн шинж байгаа гэж үзэж байгаа. Үүнд:

- Эрүүгийн хуулийн 13.12 дугаарзүйлд заасан “Хууль бусаар мөрдөж мөшгих”гэмт хэрэг гэж үзэж байгаа. Ял шийтгэл нь зургаан сараас нэг жил хүртэл хорих ялтай.

- Эрүүгийн хуулийн 19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах гэмт хэрэг. Ял шийтгэл  нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ялтай.

-Эрүүгийн  хуулийн 19.3 дугаар зүйлд Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах. Ял шийтгэл нь таван жилээс арванхоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Хэдийгээр халдах ажиллагаа болоогүй ч энэ гэмт хэрэгт бэлтгэсэн, завдсан үйлдэлд нь ял оногдуулах үндэслэлтэй.

19.8 дугаар зүйл. Экстремист үйл ажиллагаа явуулах. Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

21.13 дугаар зүйл. Гүйцэтгэх ажлын тухай хууль. Эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа ямар шатандаа яваа бол?

Мэдээлэлгүй байна. АТГ-ын даргатай уулзах гээд очсон боловч хүлээн авч уулзаагүй. Уулзахгүй байгаа шалтгааныг нь ойлгохгүй байгаа. Өмгөөлөгч болоод мөрдөгч нар хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Шинэ Эрүүгийн  хуулийн зарчим ч тийм.

-Энэ хэргийн цорын ганц гэрч Ч.Батболдыг АТГ-аас баривчлаад явсан нь анхаарал татаж байгаа юм. Цагдаа биш...?

Баривчлах эрх нь хуулийн байгууллагуудад байгаа ч Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 14.9-т заасан баривчлах үндэслэл байхгүй. Хэргээ илчлээд байгаа  гэрчийг баривчлаад байх юм бол гэмт хэрэг илрэхгүй. Гэтэл зохион байгуулсан гол хүмүүс нь эрх члөөөтэй л явж, илчилсэн гэрч нь хоригдох нь Эрүүгийн хууль, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулий үзэл санаа, зарчимд нийцэхгүй.

-Зохион байгуулсан харуул хамгаалалтын компаний захирлуудыг яагаад хорихгүй байгаа юм бэ?

Уг нь хамгийн түрүүнд хорьж шалгах ёстой. Эрх чөлөөтэй, гадуур явж байгаа гэсэн. Би ойлгохгүй байгаа.

-Батболд гэж залууг эрүүдэн шүүж байгаа гэсэн мэдээлэл эх сурвалж хэлж байна. Танд энэ талаар дуулсан мэдээлэл байна уу?

Батболдын тухайд сайн мэдэхгүй ч өөр гэрчүүдээс мэдүүлэг авахдаа хүний эрх зөрчсөн, тулгасан, хөтөлсөн асуултууд тавьж, хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Хэрэв мөрдөгч тийм үйл ажиллагаа явуулсан бол шадар сайдыг мөрдсөн, тагнасан хэргийн гэмт хэрэгтнүүдтэй нэг санаа зорилготой, хэргийг өөрчлөх,  зохиомол өөр хэрэг бий болгох даалгавар байна гэсэн үг. Үнэхээр тийм үйлдэл гаргасан, эрүүдэн шүүсэн бол тэдгээр мөрдөгч нарыг бүгдийг нь шалгуулна, гомдол гаргана.

-Энэ хэргийг илрүүлсэн цагдаагийн А болон Ж гэсэн хоёр албан хаагчийг хорьсон гэлээ, яагаад?

Хэргээ илчилсэн гэрч Ч.Батболд нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан байдаг. Цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А болон Ж нартаа шадар сайдыг мөрдсөн, тагнасан, хууль бусаар дагасан асуудлыг анх хэлсэн байдаг. А болон Ж нар Цагдаагийн албаны тухай хуульд заасан үүргийнхээ дагуу болсон асуудлыг баримтжуулж эрх бүхий байгууллага руу,  Шадар сайдад мэдэгдэж, шадар сайд гомдол гаргаснаар уг хэрэг нийтэд ил болсон. Үүнийх нь төлөө А болон Ж нарыг хорьсон байдаг. Бас л ойлгохгүй байгаа. Гэмт хэргийг илрүүлсэн, баримтжуулж эрх бүхий байгууллага, холбогдох албан тушаалтанд мэдээлсэн цагдаагийн албан хаагч нарыг хориод байгаа нь хэргийг өөр тийш эргүүлэх даалгавартай ажиллаж байгаа юм шиг харагдаад байгаа. Энэ хэрэг олны анхаарлын төвд байгаа. Хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол тэдгээр бүх мөрдөгч нарыг шалгуулж, хариуцлага тооцуулах болно.

-Ч.Батболдыг заавал үүрээр эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхад нь цонхыг нь хагалж онц хэрцгийгээр баривчлах шаардлага байсан юм уу?

Ер нь хэргээ сайн дураараа илчилж, гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлж байгаа хүнийг баривчлах, саатуулах нь Эрүүгийн хууль, Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн зарчим, үзэл санаатай нийцэхгүй. Барууны  кинон дээр гардаг шиг цонхыг нь хагалж, олуулаа дайрч орж сүр дуулиантайгаар баривчлах шаардлаг бүр ч байхгүй. Энэ явдал зүйд нийцэхгүй санагдаж байна. АТГ-ын ажилчид ингэж авирласан нь ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж байна бэ?

-Шадар сайд У.Хүрэлсүхийг энэ хэргийг өөрөө зохион байгуулсан гэсэн мэдээлэл яваад байна? Энэ талаар?

Ямар ч нэргүй, эзэн нь  тодорхой бус твитр, фэйсбүүк хаягнаас тийм мэдээлэл явж байгааг харсан. Тийм мэдээлэл нийгэмд хүргэх зорилго хэн нэгэн хүнд байна, гэхдээ тэр хүн нь нэр, хаягаа ил болгохыг хүсэхгүй байна гэж ойлгож байгаа. Хэрэв тодорхой нэр бүхий иргэн энэ мэдээллийг явуулбал хүн гүтгэсэн асуудалд холбогдоно, хуурамч мэдээ мэдээлэл тарааса нь ил болно гэж үзэж тодорхой бус твитр, фэйсбүүк хаягнаас ийм мэдээлэл явуулж байгаа гэж харж байгаа. Шадар сайд ерөнхий сайдыг гүтгэн, жирийн ажлаа хийж яваа залуучуудыг золиослож, гэмт  хэрэгт холбогдуулж зохион байгуулах  хүн биш гэж бодож байна, тэгээд ч тэр залуучуудтай өнөөдрийг хүртэл нэг ч удаа уулаж байгаагүй, мэдээллийг авсан даруйдаа л хууль хяналтын байгууллагад хандсан. Харин өөрөө зохион байгуулсан гэж харагдуулах сонирхол шалгаж байгаа хуулийн байгууллагад байгаад байна уу гэх хардлага байна. Ямар шалтгаанаар гэдэг л байна.

-Энэ хэрэг үнэн зөвөөр шалгагдах уу? Ерөнхий сайдын нэр холбогдсон хэрэг шүү дээ?

Хуульд байгаа бүх л боломжийг ашиглана. Энэ хэргийн захиалагч/хатгагч/, гүйцэтгэгч, зохион байгуулагч нарыг илрүүлэхийн тулд хуулинд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авна. Гэмт хэрэг  үйлдсэн л бол хэн ч байсан, төрийн өндөр албан тушаалтан  ч байсан хуулийн хариуцлага хүлээх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн зарчим.

-Танд амжилт хүсье. Баярлалаа. 

Эх сурвалж: medee.mn


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.43.218) 2017 оны 08 сарын 12

НӨГӨӨ 60 ТЭРБУМЫН ХЭРЭГТЭЙ ЯАСАН АДИЛХАН ЮМБЭ??? ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР МӨН ИХ ДАВАРЧ БНАА??? ЁРӨНХИЙЛӨГЧ ӨӨ?

0  |  0
Z(46.127.193.153) 2017 оны 08 сарын 12

Ene bas 1 l tanidag ajillagaa haragdaad bna da.MAN gariig taltsuulah gej mani yurunhiilugch huruu durvuu.kkk

0  |  0
Erdenetungalag(202.131.248.210) 2017 оны 08 сарын 11

huuyee yu vee yaaj bgam bee?

0  |  0
zochin(202.131.248.210) 2017 оны 08 сарын 11

ene hergiig il tod bolgoj gargaj ogson huniig horih ni yr ni buruu l bmaar yum.

0  |  0
Батболд(139.59.3.30) 2017 оны 08 сарын 11

Зөөлөн суудал дээр сандаалсан нөхдүүд хүссэн бүхнээ хийж байхымаа

0  |  0
Монгол(138.68.97.9) 2017 оны 08 сарын 11

Үнэн шдээ дагасан болхоос, захиалсан биш буруу зүйл хийсэнээ хүлээн зөвшөөрсөн. Гэрчийн хамгаалтанд авах ёстой

0  |  0
Bold*(191.101.30.254) 2017 оны 08 сарын 11

Aliwaa zvild xemjee xyzgaar gej baidag yumaa. Ene bol shudarga bus zvil bn. Xereg xiisen xvniig ni olj ugj bxad uuriig ni yaagad xorij bgan boldoo

0  |  0
Erxvv*(138.68.93.229) 2017 оны 08 сарын 11

Undur alban tushaaltai gexeereel yu l bol yu xij boldog yu shig bgan. Xemjee xyzgaar gej bas neg yum bdagdaa uug ni. Uuriin erx medliig ashiglaj xvnd daramt vzvvlj bga bol uls turd xereggvi l bolow uu. ERdenebat uuruusuu ingej amarxan bulzairuulax bsan yum gej vv.

0  |  0
ХУУЛЬ ХААНА БАЙНА(192.162.242.165) 2017 оны 08 сарын 11

ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГЭДИЙН ТАЛД АЖИЛЛАХ ТАНГАРАГТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МАНАНГ ИЛРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙХАД ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ХҮН АЛХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХУРЦАДВАЛ ИРГЭД ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХЭН ТЭДНИЙГ ЭНЭ СУУДАЛД СУУЛГАЖ ХЭНИЙ МӨНГИЙГ ИДЭЖ УУДГИЙГ НЬ САНУУЛАХ ЦАГ БОЛСОН

0  |  0
ХУУЛЬ ХААНА БАЙНА(192.162.242.165) 2017 оны 08 сарын 11

ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГЭДИЙН ТАЛД АЖИЛЛАХ ТАНГАРАГТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МАНАНГ ИЛРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙХАД ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ХҮН АЛХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХУРЦАДВАЛ ИРГЭД ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХЭН ТЭДНИЙГ ЭНЭ СУУДАЛД СУУЛГАЖ ХЭНИЙ МӨНГИЙГ ИДЭЖ УУДГИЙГ НЬ САНУУЛАХ ЦАГ БОЛСОН

0  |  0
Жамбал...(107.170.246.109) 2017 оны 08 сарын 11

ТӨРД БАЙГАА БҮХ ТОМЧУУД НЬ ЦАГДАА ХҮЧНЭЭ ХУДАЛДААД АВЧИХСАН. ӨӨРСДИЙНХ НЬ МУУ МУУХАЙГ Л ДЭЛГЭВЭЛ БАРИАЖ ХОРИОД АЛАХ НЬ ХОЛГҮЙ ТӨРТ УЛС ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭ. ИРГЭДИЙН ТАЛД АЖИЛЛАХ ТАНГАРАГТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА МАНАНГ ИЛРҮҮЛЭХ ЁСТОЙ БАЙХАД ТЭДНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙХ Ч ГЭЖ. ЭРДЭНЭБАТ НАМЫН ДАРГЫН ТӨЛӨӨ ХҮН АЛХААС Ч СИЙХГҮЙ БОЛЖЭЭ. ЭНЭ БАЙДАЛ ХУРЦАДВАЛ ИРГЭД ХАМТДАА ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ХЭН ТЭДНИЙГ ЭНЭ СУУДАЛД СУУЛГАЖ ХЭНИЙ МӨНГИЙГ ИДЭЖ УУДГИЙГ НЬ САНУУЛАХ ЦАГ БОЛСОН

0  |  0
duudii)(46.101.138.168) 2017 оны 08 сарын 11

MAH-g dotroos ni tsewerleh heregtei. hedhen huniig shiitgeed ongoroh asuudal bish. Eh ornoosoo hulgai hiihee zogsooh bolson

0  |  0
Zochin)(178.62.54.151) 2017 оны 08 сарын 11

MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson. Suudliin tuluu uvaigui uildel hiihee zogsooy Eronhii saidaa!!!

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 08 сарын 11

УЛС ТӨР ИИМ Л БАЙДАГ УЛС ТӨР ЛҮҮ ОРСОН БОЛ ИИМ ДАРАМТ ШАХАЛТЫГ ТООЦООЛЖ ТОГЛОО БАЙЛГҮЙ ХАМГИН МУУХАЙ ТОГЛООМ МӨРИИТЭЙ ТОГЛООМ БИШ УЛС ТӨРИИН НААДГАЙ ЮМ БИШ ҮҮ

0  |  0
Top