Монгол Улс тусгаар тогтносон, хууль журамтай, төрт ёсны уламжлалтай. Өдгөө Монгол Улсад гадаадын иргэд хөрөнгө оруулах, хөдөлмөр эрхлэх бүгд нээлттэй. Гэвч хэрээс хэтрүүлж хууль дүрэм зөрчиж, их хэмжээний хохирол учруулдаг ч хариуцлага хүлээх бус харин ч шагнал мэтээр өршөөгдөж, хариуцлагаас мултрах тохиолдол цөөнгүй. “Үер” киноны усчин Болд өвгөн “Орос, Монгол хүмүүс ирж л байх юм, явж л байх юм” гэдэг шиг... Заримыг нь шүүх шийдвэрлэдэг, Ерөнхийлөгч нь өршөөдөг гэх мэтээр үргэлжлэх.
“Та Лу”-гийн хэрэг
Манай улсад үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тан Лу” компаниас тагнуулынхан алт, буу зэвсэг илрүүлсэн тухай дуулиан тухайн үед хэвлэл мэдээллээр гарч байлаа. Шүүх хурлууд нь хэвлэлийнхэнд нээлттэй болсон. Хэд хэдэн хятад иргэн шүүхээс ял сонссон. “Тан-Лу” компани ресторан, зочид буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө хэтрүүлж алт угааж, их хэмжээний зэр зэвсэг оруулсан, хадгалсан олон ноцтой баримт дэлгэгдсэн байдаг. Тухайн үеийн зарим иргэний хөдөлгөөнийхөн зохион байгуулсан жагсаал, цуглаандаа “Тан-Лу” компанийн “Портер” машиныг ашигласан тухай ч яригдаж байлаа.
Монгол иргэд Хятад иргэдэд зодуулсан
Нийслэлийн Баянгол дүүрэгт таван хятад залуу хоёр монгол иргэнийг гудамжинд зодож, хүнд гэмтээсэн хэрэг 2014 оны 11 дүгээр сард гарсан. Хятад иргэдэд зодуулсан Е,Х нар нь тухайн үед тээврийн хэрэгсэлтэйгээ 3,4 дүгээр хорооллоос “Модны-2”-ын замаар уруудаж машины зогсоол дээр маргалдсанаас үүдэлтэй. Хятад иргэд Е,Х нарыг машинаас нь чирч буулган бүлэглэн зодож, бүсгүйн толгойг шилээр цохиж хагалсан.
Монгол Улсад автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй, түр оршин суух эрхтэй байсан Хятадыг иргэдийг гэмт хэрэг үйлдэх үедээ хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамаг байдаг.
“Саусгоби Сэндс”-ийн дуулиан өршөөлөөр төгсөв
“Саусгоби сэндс” компани нь 2007-2011 оны хооронд Монгол Улсад төлөх их хэмжээний татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан гэж үзэж Монгол Улсын шүүхээс АНУ-ын иргэн Жастин Капла, Филиппинийн Кристобал нарын иргэдийг бүлэглэн Монгол Улсын татварын хуулийг зөрчиж, хоёр удаагийн үйлдлээр 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн үзэж Жастин Каплагаас нэг сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авч таван жил 10 сарын хорих ялаар, Хиларион В.Кажуком-оос нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч таван жил зургаан сарын хорих ял, Кристобэл Ж.Дэвидээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил 10 сарын хорих ял шийтгээд байсан. Монголын төрд учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийг "Саусгоби Сэндс" компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр ийм. Инээдтэй эс бөгөөс эмгэнэлтэй гэмээр нь тухайн үеийн Ерөнхийлөгч Монгол Улсын төрөөс 35 тэрбум төгрөгийн татвар нуун дарагдуулсан гэх шүүхийн шийдвэртэй гадаадын эдгээр иргэнийг Өршөөлөөр сулласан нь тухайн үед нийгэмд ихээхэн дуулиан тарьж, маргаан дагуулж байв.
“Жи-Тайм” сүлжээний бизнесийн луйвар
Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Марат тэргүүтэй найман иргэнийг Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Казахстаны иргэн санаачилж амар хялбар аргаар асар их ашиг, мөнгө олох гэсэн Монгол иргэд нэгнээ луйвардсан өрнөлтэй гэмээр сүлжээний бизнес. Сайшаалтай нь цагдаагийнхан цаг алдахгүй хөдөлж Улсын мөрдөн байцаах газраас “Жи Тайм” компанийн удирдлагууд болох Ж.Марат, Э.О, Я.Ч нарын нэр бүхий найман иргэнийг Монгол улсын хилээр гарахыг хориглох шийдвэр гаргаж, “Жи Тайм” компанийн ерөнхий захирал Ж.Марат гэр бүлийн гишүүний хамт “ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас баривчлан, дансанд нь байсан зургаан тэрбум төгрөгийг битүүмжлэсэн.
Хятад иргэн дөрвөн настай Монгол хүүг заазуурдсан хэрэг
2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд амьдардаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Өргөнтал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрвөн настай А-г заазуурдаж, амь насыг хөнөөж, 46 настай Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг тус бүр 2-3 удаа заазуурдаж, гэмтээжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, БНХАУ-ын иргэн Өргөнталд 25 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн Хятад иргэний гарт амь насаа алдсан Монгол хүүгийн гунигт түүх бидэнд сургамж, эмзэглэл болон үлджээ.
Монгол Улсын иргэн гадаадын тэр дундаа өмнөд хөршийн иргэдэд зодуулсан, залилуулсан, охид, бүсгүйчүүд нь доромжлуулсан дуулиан шуугиан үе үе гардаг ч хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй замхардаг, жишиг бий. Итали эзэнтэй “Марко Поло” цэнгээний газарт олон тооны Монгол охины биеийг үнэлүүлсэн,
“Худалдаа хөгжлийн банк"-наас Нигер улсын иргэн Жорж Бест 10 мянган ам.долларыг хуурамч чекээр сольж, залилсан гээд тоочвол Монгол Улсад гадаадын иргэдийн үйлдсэн гэмт хэргийн жишээ олон ч хэрхэн шийдвэрлэгдсэн нь даанч бүдэг, бадаг.
Монголд гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн ял зэмгүй өнгөрдөг, ял авсан ч хамгийн хөнгөн хэлбэрээр ногддог гэсэн ойлголт иргэдийн дунд амь бөхтэй оршсоор.
Хууль хяналтынхан ч, хохирсон гэх Монгол иргэд ч. Ялгаагүй. “Манайхан гадныхныг хүндэлдэг хуучинсаг үзэлтэй. Гадаадын иргэнд зодуулж хохироод, “Надад мөнгө өгсөн юм, эсвэл мөнгө аваад өгчих, шийтгэл оногдуулаад хэрэггүй гэж гүйгээд ажилд хүндрэл учруулдаг” гэсэн хуулийн хүний яриа хэвлэлийн iшарласан хуудсанд үлджээ.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Элбэгдоржоос 35 тэрбумыг нэхэх хэрэгтэй. Эсвэл толгойг нь ав.
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126