Булган аймгийн Булган сумын хоёрдугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн хичээл зүтгэлээр цэцэрлэгийн ойр орчим гадна тохижилтыг хийсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархаад байгаа. Тус мэдээллийн дагуу тохижилтын ажлыг санаачлан зохион байгуулсан цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяатай ярилцлаа.
Та өөрийн ажилладаг цэцэрлэгийн талаар товч танилцуулна уу?
- Булган аймгийн хоёр дугаар цэцэрлэг анх 1954 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш 58 жил үйл ажиллагаа явуулснаар элэгдэж улсын аагтанд орсон юм. Ийнхүү 2012 онд шинэ цэцэрлэгийн шав тавигдаж 2017 оны 4-р сард бид шинэ цэцэрлэгийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Шинэ цэцэрлэг хирнээ яагаад засварын ажлыг гүйцэтгэх болов?
- Барилгын компани ажлаа дутуу хийсэн. Одоо ч хийх зүйлс багагүй бий. Бид энэ талаар маргаантай байгаа юм. Харин гадна талдаа ердөө л автомашины зам, хоёр сүүдрэвчээс өөр зүйлгүй цулгуй байсан. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд л гадна тохижилт засварын ажлыг хийж эхэлсэн дээ.
Хэзээнээс энэ ажлыг эхлүүлсэн бэ?
- Засварын ажлыг 7 сарын 17-ны өдрөөс хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 60-65 хувьтай явж байна.
Энэхүү ажлыг хийх санаа сэдэл хэрхэн төрсөн бэ?
- Гол санаа хүүхдүүдээ яаж цэвэр бас тохилог орчинд байлгах вэ гэдгээс л урган гарсан юм. Энэхүү ажлыг хийнэ гээд хэдэн сарын өмнөөс төлөвлөж эхэлсэн. Тэгээд л энэ зун эхлүүлж өнөөдөр хамт олныхоо хүчээр маш гоё өнгөлөг, тохитой болгож байна.
Гадна талыг нь тохижуулчихаад хүүхдүүдээ хүлээж авах юмсан гэсэн хүсэл минь өнөөдөр бага багаар биеллээ олж байгаа нь энэ шүү дээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 4 )
сайн байнавбуян нь дэлгэрэг
Ih hortoi mashinii dugui gj bodohoor yavch saihan bish bish. Jaahan deeguur setgemeer uim.
Хүүхэд тоглох орчин бишээ, маш их хортой шүү дээ, Цэвэр модоор хий л дээ, Булган чинь модтой газар шүү дээ
Mash ih hortoi shu bolioo