Алба хаагчдыг үнэ төлбөргүй сувилан эмчилж байна

2017 оны 08 сарын 14

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн 06, 07 дугаар саруудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч дайчлагдан ажилласан.

Харин тус аймгийн “Дархан үйлс”, “Дархан-Оюут” сувиллын хамт олон түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амраан сувилж байна.

Гамшгийн голомтод урт хугацаагаар ажилласан албан хаагчдын биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, тамир тэнхээг сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг тэдэнд үзүүлж байгаа юм. Эхний ээлжинд 17 алба хаагч ийнхүү эмчилгээ сувилгаанд хамрагдаад байна.

Ингэснээр алба хаагчдад бие бялдрын болон сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байна гэж алба хаагчид хэлж байна.

Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан сувиллын хамт олонд аймгийн Онцгой байдлын газраас талархал гардууллаа гэж ДарханУул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.21.106.110) 2017 оны 08 сарын 14

Мундаг хамт олонд ажлын өндөр амжилт! Онцгойгийн ажилсаг залуустаа эрүүл энхийг хүсэн ерөөе! Үнэхээр сайхан,маш зөв ,буянтай үйлс хийж байна даа.Жич; зөвхөн аврагчид л сувилуулаасай,дарга нар,санхүү болон офисын нөхдөд үл хамаарна биздээ?

0  |  0
Top