Зохиолч Шинрэн Сюэ Хятадын Именг хязгаарын Шаньдун мужийн тариачин өрхийн аж амьдралыг нүдээр үзсэнээ ингэж бичжээ.
“Тариачин эрийн эхнэр нь амаржив. Бид гал зуухны өрөөнд сууцгааж байлаа. Унтлагын өрөөний зүгээс эмэгтэй хүний ёолох дуу хадна. Төрөхөөр дуншиж буй эмэгтэй нэг огцом хашгирснаа төрөв бололтой, чимээгүй боллоо. Нам гүм байдал хэсэг ноёлсны эцэст эр нөхрийн “Хэрэггүй амьтан” гэсэн урамгүй дуу гарч хувин руу ямар нэгэн зөөлөн юм пүлхийн орох нь дуулдав” гэж бичжээ. Хатагтай Шинран үүний дараа болсон явдлын талаар “Надад үнэхээр аймшигтай байсан. Хоёр жижигхэн хөл хувин дотроос арвалзаад л. Би түүнийг авахаар ухасхийсэн боловч цагдаа нар намайг зогсоосон юм. Тэд надад “Туслах гэсний хэрэггүй ээ, дэндүү оройтсон байна” гэж хэлсэн юм. Харин төрсөн үрээ хувин руу шидэн хөнөөсөн эх “Энэ чинь охин шүү дээ. Охин хүүхдийг дор нь алчих явдал энэ газар ердийн үзэгдэл” гэж жишим ч үгүй хэлж байв. Миний сэтгэл өвдсөн хэвээр байсан тул “Тэгсэн ч гэсэн энэ чинь амьд хүүхэд байсан” гэхэд өөдөөс “Энэ хүүхэд биш ээ. Охин байсан. Энэ бүс нутагт хүүгүйгээр та амьдарч чадахгүй. Охидуудыг энд хүүхдийн тоонд оруулдаггүй” гэж хээв нэг хэлсэн юм даа”.
Бүх Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн (CASS) 2014 оны нэгдүгэр сард хийсэн судалгаа үнэхээр охидууд хүүхдийн тоонд ордоггүй гэсэн дүгнэлтийг баталсан юм. Залуу эмэгтэйн хүрэлцээгүй байдлаас болж 10 жилийн дараа гэхэд нас бие гүйцсэн таван эрэгтэй тутмын нэг нь ганц биеэр насыг барах гунигт хувь тавилан тосч байна гэсэн харуусам баримтыг судалгааны ажилтнууд нийтэд дэлгэсэн билээ. Тус академи хүн амын хүйсийн харьцааг тогтоохдоо насанд хүрсэн болон 19-өөс доош насны гэж ангилж үзсэн байна. 20 жилийн дараа гэхэд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцаа 30-40 харьцаатай болох төлөв ажиглагджээ. Эр хүйсийн давамгайлал хамгийн ихтэй Герман 23 эрэгтэйд 20 эмэгтэй ноогдож байгаатай харьцуулбал энэ бол түгшмээр үзүүлэлт билээ. 10 жилийн дараа гэхэд эхнэр авах найдваргүй хятад залуусын тоо Европын хамгийн том гурван улсын хүн амтай тэнцэнэ гээд төсөөл дөө. Энэтхэг айл л гэхэд охинтой болсон бол нсанд хүрч эрд гарахаас нь өмнө хэд гурван төгрөгөөр арилжихыг илүүд үзэх нь элбэг байдаг байна.
Дэлхий дээр мэндэлж байгаа хүүхдүүдийн талаас илүү хувь нь эрэгтэй байдаг. Гэхдээ тэд балчир насандаа өөд болох эрсдэл эмэгтэй хүүхдийг бодвол их байдаг тул насанд хүрэх үед эр, эм хүйсийн харьцаа тэнцэж ирдэг ажээ. Гэтэл хятадад энэ байдал бүр хэрээс хэтрээд байна. “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлсэн 1979 оноос хойш эрэгтэй хүүхэд давамгайлах явдал гарч эхэлсэн юм. Энэ нь өгүүллийн эхэнд дурдсан охидын аллагатай холбоотой. Энэтхэг, Бангладеш, Вьетнам зэрэг улсын газар тариалангийн бүс нутгуудад 100 охинд 124 хүү ноогдох болтлоо хүйсийн харьцаа алдагджээ. Хүү төрвөл ажилд туслана гэж үздэг байснаас одоо баян болсон орнуудад ч хүйсийн тэгш бус байдал ихээр илрэх болсон байна. Ядуу нь ажиллах хүч үүсгэх гэж, баян нь хөрөнгөө өвлүүлэх гэж эрэгтэй хүүхдийг төрүүлдэг ажээ. БНСУ зэрэг орнуудад эр хүйстэн эрс давамгайлснаас газар тариалангийн салбарт ажилладаг эрчүүд нь гадаад орноос эхнэр авах нь ихэсчээ. Тус улсад нийт гэрлэгсдийн 10 хувь нь гадаадаас эхнэр авдаг, тэдний ихэнх нь БНХАУ, Монгол, Филиппин зэрэг орны иргэд байдаг аж.
2020 он гэхэд Солонгосын фермерүүдийн тал хувь нь эрлийзүүд болсон байна гэсэн ноцтой баримт ч нийтлэгджээ. Тэр үед хүүхэд багачуудыг солонгосын ази буюу kosians гэсэн шинэ нэр томъёогоор нэрлэж магадгүй хэмээн эрдэмтэд анхааруулж байгаа юм. иймэрхүү байдал хүн худалдаалах гэмт хэрэг газар вах шалтгаан болж байхыг ч үгүйсгэх аргагүй юм. БНХАУ-ын Аньха мужид гэхэд л 227 хөвгүүнд 10 охин ноогдож байна гэж бодохоор үнэхээр аймшигтай. БНАХУ, Энэтхэг, БНСУ зэрэг оронд ганц бие эрчүүд гэмт хэрэг ихээр үйлддэг бөгөөд янхандалт, хар тамхины худалдаа зэрэг таагүй зүйлсийн гол хэрэглэгч нь байдаг аж. 15-34 насны бүсгүйчүүдийн амиа хорлолтоор БНХАУ, БНСУ дэлхийд тэргүүлдэг аж. Зохиолч Шинрэн Сюэ үүний шалтгааныг “Дөнгөж төрсөн охиноо хөнөөлгөсөөр байгаад ингэдэг байх” хэмээн дүгнэж байна. Энэ байдал цаашид үргэлжлэх тусам гэмт хэрэг, далд бизнес дэлхийн эдийн засгийн хөгжлийг хазаарласааар байх нөхцөл бүрджээ.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 8 )
hewliidee teej toruulsen uree shuud ustguulchihaar amia horlohgui gd ch yahiin
Aimaar ymaa hytadaas haraat ediin zasgaa oilgooch saitiig haraah bish said naraa uhaantai bolgoh ymsan hytadtai boldog bol hilee haah ymsan
Хятад гэхээс илүү энэ хэсэг нь харанхуй бүдүүлэг лалын шашинтангууд юм .Эмэгтэй хүнийг адгуус амьтантай адилхан үздэг шашны ёс нөлөөлж байна .
Ямар аймшигтай юм бэ энэ хятадууд гэж..манайхан хаа очиж үр хүүхдээ ингэж муухайгаар ялгаварладаггүй нь юутай сайхан бээ та минь.
Хятадуудаас л хамгийн бузар булай бүхэн гарах юм даа.
iim baliar medeelel oruulj hunii sethel uvtguhuu boliocu muu novshiin site mini.
iim baliar medeelel oruulj hunii sethel uvtguhuu boliocu muu novshiin site mini.
Uzen yadmaar zavaan novshnuud tamd hurdan ochiu boltigai.