Сурагчийн хуурамч дүрэмт хувцсыг хилээр нэвтрүүлэхийг завджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 15

 

Наймдугаар сарын эхээр “Төмөр трейд” компанийн нууцлалтай хуурамч дүрэмт хувцсыг Замын-Үүдийн хилийн боомтоор Хархорин захын түрээслэгч иргэн УАЗ-469 маркийн автомашинаар оруулж ирэхэд нь Хилийн Мэргэжлийн Хяналтын албаны байцаагч илрүүлсэн байна.

Сурагчийн дүрэмт хувцас урд хөршөөс оруулж ирж байгаа нь асуудал дагуулж мэдэхээр байна. Учир нь урд хөршид үйлдвэрлэсэн хуурамч дүрэмт хувцасууд ямар материалаар, хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй байдаг аж. Зарим компани болон хувь хүмүүс урд хөршөөс сурагчийн дуураймал дүрэмт хувцас оруулж ирэн хямд үнээр борлуулдаг байна.

Импортоор оруулж ирдэг дүрэмт хувцас нь харагдах талаасаа дотоодынхоос ялгахааргүй ч ч материалын хувьд 100 хувийн полиэстер /нийлэг/ учраас чийг даах, агаар салхи бага нэвтрүүлдэг байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Угтаа бол сурагчийн дүрэмт хувцасны материал стандартын дагуу 40 хувь нь цэвэр хонины ноос бол 60 хувь нь полиэстер байх ёстой.

Энэ дагуу уг хувцсыг үйлдвэрлэхээр тендерт шалгарсан үндэсний үйлдвэрлэгч болох “Өүлэн Мэнч”, “Шилмэл загвар”, “Шүтэн уул”, “Эрд сүлж”, “Төмөр трейд” “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” гэсэн долоон компани дотоодын  зах зээлд нийлүүлж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тэд стандартад нийцсэн, эрүүл мэндийн шаардлага хангасан цэвэр хонины ноосон хөвөн даавуун материалаар сурагчийн дүрэмт хувцас урлан, албан ёсны цэгүүдээрээ худалдаалдаг байна.

Г.Хан

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(182.160.32.168) 2017 оны 08 сарын 17

манайд үйлдвэрлэж бгаа хувцаснууд амархан бөөстдөг, маш өндөр үнэтэй, харин хятадын нь хямд чанартай бдаг. үндэсний үйлдвэрлэлээ дэмж л гээд бдаг ийм бхаар чин яаж дэмжих вэ дээ ядаж үнээ буулгамаар юм даа

0  |  0
Top