“Ноён уул”-ын нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолт явуулахыг эсэргүүцсэн "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнөөс "Сентерра Гоулд" компанийн эзэмшиж буй дөрвөн лицензийг цуцлуулах хүсэлт гаргасан байдаг.Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хэлэлцэж, "Ноён уулаа аврая" хөдөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийг хүчинтэй гэж үзэж, "Сентерра Гоулд" компанийн лицензийг цуцлах шийдвэрийг гаргасан юм.
Энэ шийдвэрт гомдолтой байгаагаа мэдэгдэж, "Сентерра Гоулд" компани давж заалдаад байсан юм. Өнөөдөр Захиргааны хэргийн шүүхэд давж заалдах шатны шүүх хуралдаан болсон байна. Хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзжээ. Иймд "Сентерра Гоулд" компанийн лицензийг цуцлахаар болж байна. Шүүх хуралд "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийнхнөөс гадна УИХ-ын гишүүн асан Г.Уянга очсон байна.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 0 )