Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 -ын "А" дахь заалт, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.4 дэх заалтыг үндэслэн Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаанаар малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна.
Мал амьтны гоц халдварт өвчин буюу шүлхий, хонины цэцэг өвчний дэгдэлт улсын хэмжээнд зүүн болон төвийн бүсийн ихэнх аймгуудад гарч дэгдэлт буурахгүй байгаа учир дээрх шийдвэрийг гаргасан байна. Өөр аймгаас мал худалдан авах, тууварлах замаар өөрийн аймагт мал оруулж ирэхийг энэ сарын 12-ноос гурван жилийн хугацаатайгаар хориглож байгаа юм.
Л.Ганаа
www.zindaa.mn
Малчдад мал амьтны гоц халдварт өвчний талаарх мэдээлийг цаг алдалгүй хүргэж ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар болон сумдын дарга нарт даалгалаа. Мөн хуулийн дагуу зохион байгуулж буй дээрх арга хэмжээг зөрчсөн иргэн аж ахуй нэгжид хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт даалгажээ.
Сэтгэгдэл ( 0 )