Алтны “нинжа”-тай Говь-Алтайнхан тэмцэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 16

 

Говь-Алтай аймгийн хэмжээгээр гар аргаар паажуур, хүрз, жоотуу ашиглахаасаа илүү трактор, техник ашиглан хууль бусаар алт олдворлох нинжа нарын үйл ажиллагаа их байгаа аж.

Аймгийн МХГ-аас хууль хяналтын байгууллагуудтай хамтран үзлэг шалгалт, хяналтыг байнга хийж байгаа ч ихэнх сумдад алт олдворлолт явагдсаар байгаа ажээ. Есөнбулаг, Чандмань, Шарга сумдад алт олдворлох үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авсны дээр оны эхний 7 сарын байдлаар улсын байцаагчийн шийдвэрээр 11 сая төгрөгний торгууль шийтгэвэр ногдуулж барагдуулах ажил хийгдэж байна.

Дээрх хувиараа алт олдворлож байгаа хүмүүс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын журмын дагуу бичиг баримт бүрдүүлээгүй, бичил уурхай ашиглах гэрээ байгуулж, газар ашиглах зөвшөөрөл аваагүй, ямар нэгэн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгуулаагүй хууль бусаар ажиллаж байгаа гэж аймгийн МХГ-аас мэдээллээ.

 Г.Хан

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top