“Мал, хэл, хил гуравтайгаа байхад хэн баян бэ. Монгол баян” гэж З.Дорж найрагч тунхаглаад одсон. Тусгаар тогтнолын баталгааны нэг нь Үндсэн хууль. Монгол Улс Үндсэн хуулиа дөрвөн удаа өөрчилж, шинэчилсэн. Өдгөө тав дахь удаагааа өөрчлөх буюу нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Гэхдээ нэг зүйлийг бид анхаармаар. Хэвлэлийнхэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн тухай мэдээллийг дамжуулж, бас санаа, оноо, шүүмжлэлээ өрнүүлж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч бид л зөв хэллэг, бичлэг, үлгэр жишээг уншигчид, үзэгчид, сонсогчид, иргэддээ хүргэх ёстой, үүрэгтэй ч. Гэвч Бид “Үндсэн хууль” гэж бичихийг “ҮХ” гэж товчлоод байхаар хэнд таатай сэтгэгдэл төрүүлэх вэ. Ганцхан жишээ. Контрол.мн сайт. “Үндсэн хууль, түүний бүтэц болон “ҮХ”-ийг өөрчлөх ямар учир шалтгаан байгаа талаарх цуврал лекц”. Зөвхөн гарчиг шүү.
Үндсэн хуулиа ядаж “ҮХ” гэж товчлохоо больё. Бид чиньТусгаар тогтносон, “Үндсэн хууль”-тай Монгол Улсын иргэн шүү дээ. Тусгаар тогтнолгүйгээр эх орон, иргэн гэж байхгүй. Үндсэн хуульгүй, тусгаар тогтнолгүй “Үндсэн хууль” гэж хэлэх эрхгүй зүдэргээнт ард түмэн бидний ойр амьдарсаар л байна. Үндсэн хуулиа “ҮХ”-үүлмээргүй байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Яг зөв. Нэр уснаасаа илүү Лүндээг энэ хуулинаас хол байлга. Энхбаярын эрх хав
Үндсэн хуулийн нэр ч яамай. Харин одоо энэ хуулийг өөрчлөх нь зөв үү. ҮГүй л бол уу. Ард түмэн минь эхлээд өөрчлөх хэрэгтэй хэрэггүйг шийдээд дараа гол агуулга руу орвол зүгээр. Тэгэхээс шүүд л нэр усруу ороод л хэрэггүй. Мянга гоё нэртэй байгаад дотор талнь авах юмгүй бол яах вэ. Иймд Дорждох хэрггүй
Үндсэн хуулийг хэзээ ч хэн ч ҮХ гэж хэлж бичиж байгаагүй. битгий шаа. Дорж минь архиа бага уу. түүнийхэээ дараа зөгнөлөө хэл дээ. арай дээр байх даа. Үндсэн хуулийн том асуудал яригдаж байхад хүүхнүүдийн жижиг сажиг зүйлээр эхэлдэг ямар жижиг толгойтой бөөс бэ. том бод
Лүндээтэн хуулиа сахиад, барилгаа зогсоочоод, үндсэн ажлаа хий дээ. Хар амиа хэдий болтол хоохойлх вэ.
Феодаалын бутрал Капитализм руу явлаа гэсэн чинь ФЕОДААЛИЗМ руу явчихлаа гээч. Яг БОГДЫН засгийн газрыг Гамингууд унагаад Монголын ард түмний нуруун дээр нь гал түлж өлгийтөй нялхсаар тулга тулж гал түлж байсан тийм тогтолцоо руу оруулсан ҮХЛИЙН ҮНДСЭН ХУУЛЬ гээчээ
Өөрөөр юу гэж нэрлэнэ гэж улс орны Богдын төрийх доройтуулан аюулгүй байдлаа алдагдуулж ард түмнээ үгүйрүүлэн цөөхөөн баян олон түмэн ядуучууд төрүүлсэн 1992 оны өгөр хар үндсэн хуулийг ҮХ гэхээс өөр юу гэж нэрэлэхийн бэ? Нөгөө цөөхөн хэдэн баян нэрт хулгайч нарт зориулан эцэг хууль гэхиймуу? ТҮЙ ЭЦЭГ МАЛ ҮХЛИЙН ХУУЛЬ ФИЗДАК
Үндсэн хуулиа МАНыг засаг бариж байхад засуулж өөрчлүүлж болохгүй, яг төв замаар зүүн гар тийш эргүүлэхгүй гэдэг шигээ юм хийнэ шүү монголчуудаа, худалч нам шүүү, наанаа гоё юм яричаад цаана нь юуг ч өөрчилж байж мэднэээ