Монгол Улсын өмнөд хаалга болсон Өмнөговь аймгийн залуучууд гурван өдрийн турш урлаг, спортын Их наадмаар амьсгалж шилдгүүдээ тодрууллаа. Урлаг, спортын Их наадмыг Өмнөговь аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Бид Хамтдаа” мөрийн хөтөлбөрийн “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүний дагуу тус наадмын нэгдүгээр шат 8-р сарын 7,8-ны өдрүүдэд сумдад амжилттай зохион байгуулагдсан юм. Эхний шатанд шалгарсан шилдэг тамирчид, уран бүтээлчид 8-р сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Даланзадгад хотноо хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдлөө.
Залуучуудын авъяас чадварыг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус наадмын хоёрдугаар шатанд нийт залуучууд маань урлагийн долоо, спортын 10 төрлөөр найрсаг өрсөлдөж нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байж чадсан юм.
Спорт бол найрсаг өрсөлдөөн, найз нөхөрлөл, хамтын ажиллагаа, хайр энэрлийн бэлгэдэл гэдэгтэй хэн ч маргашгүй. Тэгвэл энэхүү Их наадам говийн залууст эв нэгдэл, урлагийн мэдрэмж, сэтгэлийн цэнгэл, оюуны таашаал, халуун өрсөлдөөнийг бэлэглэсэн юм. Өмнөговь аймгийн нийт хүн амын 41 хувийг 15-35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Энэ нь залуучуудад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг харуулж буй тоо юм. Тиймээс аймгийн Засаг дарга ирэх онуудын мөрийн хөтөлбөртөө залуучуудад чиглэсэн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг олж харсны нэгэн тод жишээ нь энэхүү наадам болов уу.
Ийн говийн залуучууддаа нэгэн дээвэр дор цуглаж хоорондоо танилцах, авьяас чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдөх, цаашлаад илүү олон хүнтэй нөхөрлөх, хамтран ажиллах боломжийг олгосон аймгийн засаг дарга Н.Наранбаатар, засаг даргын тамгын газрын удирдлага, ажилтнууд, "Өмнөговийн Оюуны Хөгжлийн Сан", "Говийн Хүү Сан", хамтран зохион байгуулагчаар Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Аймгийн хөгжимт жүжгийн театр, Биеийн Тамир Спортын Газар, Өмнөговь аймгийн Оюутны Нэгдсэн Холбоо, Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Төгс Голомт ТББ, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо зэрэг байгууллагын нийт залуучуудад баярлаж талархаж байгаагаа тамирчид, уран бүтээлчид маань дамжуулж байсныг үүгээр уламжлъя.
Түүнчлэн аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулахад хамгийн гол хөшүүрэг болоод дэмжлэг нь яах аргагүй ивээн тэтгэгч байдаг. Тэгвэл тус Их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Оюутолгой ХХК-ийн "Говийн оюу хөгжлийн сан" оролцон төрөлх нутгийнхаа түүчээ болсон говийн залуусаа нэгэн зорилго, нэгэн зүг, эв нэгдлийн дээвэр дор нэгдэх боломжоор хангаж, 19 сая төгрөгийн ивээн тэтгэлгийг олгожээ.
Мөн наадмын санхүүжилтын гол хэсэг буюу 40 сая төгрөгийг Аймгийн засаг даргын тамгын газраас шийдвэрлэж өгчээ. Хамтран зохион байгуулагчаар ажилласан УИХ-ын гишүүн, "Говийн Хүү Сан"-г үүсгэн байгуулагч Л.Энхболд 5 сая, "Өмнөговийн оюуны хөгжлийн сан" 8 сая төгрөгөөр тус тус ивээн тэтгэж, наадмыг өндөр түвшинд зохион байгуулах төсөв хөрөнгө бүрдүүлсэнд нутгийн залуус нэгэн дуугаар баярласан сэтгэгдлээ илэрхийлж, эх нутгийнхаа түүчээлэг залуус байхаа бахдан хэлж байв.
Тус наадмыг зохион байгуулсан төв комиссын дарга, "Өмнөговийн оюуны хөгжлийн сан"-гийн тэргүүн Хархүүгийн Мандахбаяр хаалтын үеэр хэлсэн үгэндээ “Өмнөговийн залуучуудын урлаг, спортын их наадам маань говийн залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл байгаасай гэж хүсч байна. Залуу насны цог золбоог илтгэсэн, нийтийн биеийн тамирыг сурталчилсан, говийн залуусын урлагийн мэдрэмжийг хөгжүүлсэн, залуучуудын хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлсэн өгөөжтэй арга хэмжээ болгохын төлөө бид зорин ажиллалаа” гэв.
Түүнчлэн сумдын удирдлагууд урлаг, спортын наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчид уран бүтээлчдийнхээ бэлтгэлийг сайтар ханган оролцсон нь илт харагдсан юм.
Заган шугуй нь захгүй үргэлжлэх тал нутгийн залуус цагаан зээр шигээ хурдан шаламгай болох нь Их наадмын спортын 10 төрөлд тодхон харагдаж байлаа. Тус төрлийн шагналт байруудад:
Эрэгтэй Волейболын аварга
Эмэгтэй Волейболын аварга
Эрэгтэй сагсны аварга
Эмэгтэй сагсны аварга
Шилдэг тоглогчоор Цогтцэций сумын Б.Ганбаяр, . Ханбогд сумын Б.Эрдэнэ-Отгон нар шалгарсан юм.
1500 метрийн эрэгтэй гүйлтийн төрөлд: Тэргүүн байр Ханбогд сумын тамирчин Д.Анхбат, дэд байр Ёлууд багийн тамирчин Т.Азжаргал, гутгаар байр Ирвэсүүд багийн тамирчин Т.Төмөрчөдөр нар орсон бол эмэгтэй тэргүүн байранд Ханбогд сумын тамирчин Н.Энхтуяа дэд байранд Баяндалай сумын тамирчин Б.Амарзаяа, гутгаар байранд Ёлууд багийн тамирчин А.гэрэлт-Од нар тодорч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн 100 метрийн гүйлтийн тэмцээнд эрэгтэй тэргүүн байранд Ёлууд багийн тамирчин Б.Гансанням, дэд байранд Баяндалай сумын тамирчин Э.Бямбадорж, гутгаар байранд Ханбогд сумын тамирчин Б.Түвшинтогтох, эмэгтэйгээс тэргүүн байранд Ханбогд сумын тамирчин Э.Өлзийсүрэн, дэд байранд Ёлууд багийн тамирчин А.Гэрэлт-Од, гутгаар байранд Ханхонгор сумын тамирчин Б.Сайнжаргал нар шалгарч бусдыгаа хошуучиллаа.
Уртын харайлтын төрлөөр эрэгтэй тэргүүн байранд Ирвэсүүд багийн тамирчин С.Цасбаяр, дэд байрт Ханбогд сумын тамирчин Н.Энх-Амар, гутгаарт Баяндалай сумын тамирчин Э.Бямбадорж нар шалгарсан бол эмэгтэйгээс Ханбогд сумын тамирчин О.Амарсайхан тэргүүн байр, Ирвэсүүд багийн тамирчин Т.Шинэсар дэд байр, Манлай сумын тамирчин Б.Цэрмаабуд гутгаар байранд орж алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан юм.
Дугуйн төрөлд эмэгтэй тэргүүн байранд Ханбогд сумын тамирчин Т.Бумандэлгэр, дэд байранд Ирвэсүүд багийн Х.Даваа, гутгаарт Сэврэй сумын тамирчин Б.Тогосмаа нар шалгарсан бол эрэгтэйгээс Ирвэсүүд багийн тамирчин Э.Буяндэлгэр тэргүүн байранд шалгарч, дэд байранд Елууд багийн тамирчин Э.Золбоо, гутгаар байранд Хүрмэн сумын тамирчин Т.Баярболд нар тус тус шалгарав.
Ширээний теннис эмэгтэй тэргүүн байранд Ёлууд багийн Б.Мөнхсайхан, дэд байранд Ирвэс багийн Б.Дүүриймаа , гутгаарт Сэврэй сумын Г.Анужин нар авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилав. Харин эрэгтэй тэргүүн байранд Ёлууд багийн Д.Галтхүү, Ирвэс багийн Э.Хатанбүүвэй дэд байранд, гутгаарт Ханхонгор сумын О.Мөнхтөр нар шалгарлаа.
100 буудалт даам эрэгтэйд Цогт-цэций сумын Э.Самданцоодол тэргүүн байранд орсон бол дэд байранд Ёлууд багийн тамирчин Д .Галтхүү, гутгаарт Булган сумын тамирчин Э.Эрхболд нар алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангав. Эмэгтэй төрөлд Цогт-цэций сумын Ч.Нансалмаа, дэд байранд Ёлууд багийн тамирчин Г.Цэрэндулам, удаах байрт Манлай сумын тамирчин М.Сарангоо нар бусдыгаа хошуучилав.
Харин шатрын эрэгтэй төрөлд Ёлууд багийн тамирчин С.Тэмүүжин тэргүүн байранд шалгарсан бол дэд байрт Мандал-Овоо сумын Э.Мөнхтөр, гутгаарт Ханхонгор сумын тамирчин Б.Шинэхүү нар шалгарав. Эмэгтэйгээс тэргүүн байранд Ирвэсүүд багийн тамирчин Г.Номин дэд байранд Цогтцэций сумын тамирчин, Б.Цогзолмаа, гутгаар байранд, Гурвантэс сумын тамирчин Д.Отгонбаяр нар шалгарч бусдыгаа хошуучиллаа.
Язгуур урлагийн төрөлд
Гоцлол дуу төрөлд
Дуэт дуу төрөлд
Гоцлол бүжиг
Хамтлаг бүжиг
Гоцлол хөгжим
Хамтлаг хөгжим
Өмнөговийн “Залуучуудын урлаг спортын их наадам”-ын урлагийн төрлийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Ханбогд сум орж цом, өргөмжлөл, 800 мянга төгрөг, дэд байранд “Даланзадгад сумын Ирвэсүүд” баг эзэлж цом, өргөмжлөл, 600 мянган төгрөг, гутгаар байрыг Цогтцэций сум эзэлж цом, өргөмжлөл, 400 мянган төгрөгийн эзэн боллоо.
Харин спортын төрлийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Даланзадгад сумын “Ёлууд” баг шалгарч өргөмжлөл, цом, 800 мянга төгрөг, хоёрдугаар байрт Даланзадгадын “Ирвэсүүд” баг тодорч цом, өргөмжлөл, 600 мянган төгрөг Гуравдугаар байрт Цогтцэций сум цом, өргөмжлөл, 200 мянган төгрөг, гутгаар байрт Ханбогд сум цом, өргөмжлөл, 200 мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.
Хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа сорин өрсөлдсөн шилдэг залууст шагнал гардуулах хаалтын цэнгүүн Ажнай талбайд сүр дуулиантай болж хотоос хүрэлцэн ирсэн дуучид, уран бүтээлчидтэй нэгэн үдшийг нижгэр өнгөрөөв. Ийнхүү гурван өдрийн турш эв нэгдлийн дор нэгдсэн тэд "Дараа жилийн наадам хол байна даа" гэдэг шиг, 2019 оны Урлаг, спортын Их наадам хол ч, тэсэн ядан хүлээнэ" гэсээр сум сумын зүг хүлгийн жолоо залсан юм.
Ш.Адъяамаа
Сэтгэгдэл ( 1 )
ЯЗГУУР УРЛАГЫН ПОСТОО ЗАСААЖ ЦОГТЦЭЦИЙ БИШ ЦОГТ ОВОО СУМ ШҮҮ.