Энхтайваны өргөн чөлөө зүүн 4 замаас баруун 4 зам хүртэл зүүн эргэлтийг хязгаарлах шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, Цэцэг төв, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөө, Зүүн 4 зам гэсэн 7 уулзвараар зүүн эргэхийг хориглосон юм. Уг шийдвэр хэрэгжиснээс хойшхи 2 хоногийн үр дүнг Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр Замын цагдаагийн албанаас танилцуулжээ.
Албаны хүмүүсийн мэдээлсэнээр зүүн эргэхийг хязгаарласнаар уулзвараар тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал эрс буурчээ. Жишээлбэл, зүүн 4 замын уулзвараар 8 дугаар сарын 14-ний өдөр нэг цагт 6830 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол 8 дугаар сарын 15-ны өдөр цагт 7400 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Д.Дорж
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Юу вэ. Дээдсүүдийн явдаг зам чөлөөтэй болсон юм байх да. Таван гараас Сансар ороход 2 цаг явлаа. Арай дэндүү байна ш дэ. Юу буурсан гээд бгаан. Хэдэн цагдаа нар махаа идэж мань мэт нь цаг зав тос малаар хохирч бна. Түгжрэл арай хэтэрч уур уцаарыг минь барж бна.
Ёстой улаан цайм солиордог байна шүү. Сандуй нь огцорч байна. Одоо Дүнхүй Батболд нь зайлаасай билээ!
Za zamiin achaalal buurlaa yu.
boli pizda batboldoo
битгий хуцаад худлаа шаагаад бай