Шударгын туйл Ц.Нямдорж гишүүн “ком”-оос гарлаа

2017 оны 08 сарын 18

Удаан хугацааны турш ужигран яригдаж буй “60 тэрбумын хэрэг” гэгч ид эрчтэй яригдан, МАН дотор ч “бөмбөг тэсрээд” эхэллээ. Уг хэргийн гол оролцогчдын зүгээс нотлох баримт болох бичлэгийг “эвлүүлэг” хэмээн өнөөг хүртэл зад гүрийсээр байгаа боловч мөдхөн хэлэх үггүй болж мэдэх нь.

Шударга бус зүйлийг шулуухан хэлчихдэгээрээ алдартай Ц.Нямдорж гишүүн эцэст нь энэ хэргийн талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн явдал “гал дээр шар тос нэмэв” гэгч болов. Нямка гишүүнийг энэ талаар үг дуугардаггүй юм байх даа хэмээн олон нийт удаан хугацаанд хүлээж байсан нь гарцаагүй. Өмнө нь яагаад таг дуугүй байгаад байсан юм бол хэмээн хардах нэгэн ч байна.

Ер нь, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга ялж, төрийн шинэ тэргүүн болсон явдал МАНАН хэмээх бүлэглэлд хүчтэй цохилт болсон нь сүүлийн үед өрнөөд буй улстөрийн үйл явдлуудаас тодорхой харагдаж байна. Үе улиран төр засгийн эрх мэдлийн дээд сэнтийд өөрийн төлөөллөө тавьж дөнгөдөг байсан энэхүү бүлэглэл энэ удаад ялагдан, тэдний хүчтэй “дайсан” Төрийн тэргүүн болсон нь ийнхүү олон хүний дотроо бугшуулан хадгалж байсан үгсийг нээгээд эхлэв бололтой.

Ц.Нямдорж гишүүний үг нийгэмд жинтэй тусдагийг бүгд мэднэ. Тэр бол ямар ч реклам сурталчилгаа хэрэглэлгүй, өөрийн гэсэн шударга имижээрээ УИХ-д удаа дараалан түвэггүй сонгогдсоор ирсэн. Олон нийт түүнийг ингэж л үнэлдэг юм. Дээд түвшний эрхтэн дархтнуудад хаягласан шүүмжлэлийг айж эмээх сэтгэлгүйгээр тэр л шууд хэлж чаддаг. Энэ бүгдийг нотлох өчнөөн тооны бичлэг интернет орчинд байгааг бид харсан, сонссон.

“60 тэрбумын хэрэг”-ийн бичлэг бол эвлүүлэг биш гэдгийг Ц.Нямдорж гишүүн баттай ноттойгоор мэдэгдэв. Монголын урдаа барьдаг туршлагатай мундаг хуульчдын нэг ийнхүү өгүүлсэн нь яавч гоомой үгс биш байх. Тэгээд ч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн дэмжлэгтэйгээр уг бичлэгийг өмнө нь Олон улсын шилдэг лабораторид илгээн шинжлүүлэхэд эвлүүлэг биш гэдэг нь тогтоогдсон билээ. Тэрхүү байгууллага бол мэдээж гадны ямар ч нөлөөгүй, гуравдагч тал учраас дүгнэлт нь шударга гэдэгт эргэлзэх зүйлгүй юм.

Энэхүү бичлэг анх тавигдсаны дараахан бараг гурав хоногийн турш “ком”-д ороод, хэлэх үггүй болсон тухайгаа Ц.Нямдорж гишүүн бас дурдав. Ингээд намын дарга М.Энхболдод өөрийн зүгээс зөвлөгөө өгөхөд тэрээр хүлээн авч хэрэгжүүлээгүй талаар ярин, бичлэгийн гол баатар Ганбаатарын эрүүл эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.

Монголын хууль хүчний байгууллагууд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед бүр хөл толгойгоо олохоо байтлаа самруулсан хэмээн нэртэй хуульчийн хувьд дүгнэдэг аж. Үнэхээр ч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар хүн амины хэрэгтэн Лүндэндоржийг тавьсан шүү хэмээн нэгэн удаагийн хуралдаан дээр Элбэгээ ерөнхийлөгч рүү хандан ширүүлж байсныг тод санаж байна. Олон нийтийн дунд ч тэр даргын талаар иймэрхүү явган яриа байнга сонсогддог юм билээ.

Ц.Нямдорж гишүүний үзэж буйгаар, МАН-ын нэр хүндийг унагаасан зарим нөхдийг үтэр түргэн хөөн зайлуулах шаардлагатай аж. Энэ байдлаараа ужиграад заваараад явбал 2020 оны сонгуульд бүгд гудамжинд гарах магадлалтай талаар УИХ-ын мэргэшсэн гишүүн, туршлагатай хуульч өгүүлж байгаа нь зүгээр ч нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөчих үгс биш шүү...

 

 

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батхүү(104.6.184.33) 2017 оны 08 сарын 19

үнэнийг улайтал хэлнэ гэдэг чинь энэ л дээ.Өөр бусад нь бол дуугарч чадахгүй гүлдийгээд айгаад сууж байгаа. Шударгаар зоригтой үгээ хэлж бурууг илчилж, булхайтай улс төрчдийг намнах нь зөв. Үнэг үг хэлсэн хүнд өширхсөн юмнууд байж л байдаг юм. Бөгс долоогчид тэглээ гээд яадаг юм , хэзээд үнэн ялдаг хорвоо. Нямка ах шударга байна аа. Аргагүй л төрийн түшээ хүн юм даа.

0  |  0
Зөнөг(202.70.46.221) 2017 оны 08 сарын 19

Хөөе өвгөн чиний залийг мэдийш дээ

0  |  0
Аянга(202.70.46.221) 2017 оны 08 сарын 19

Энэ луйварчинд чоно борооноор сиймхий хайж эхлэв үү худлаа шударга царайлаад

0  |  0
Оооо(103.229.122.56) 2017 оны 08 сарын 19

60- г мэдээгүй бж бгаад сая мэдсэн гэвэл тэрэн шиг худлаа юм бхгүй Албан тушаалын үнэр авчаад солиурч бгаамаа

0  |  0
Хүн(24.22.196.29) 2017 оны 08 сарын 18

2 нүүрт өвгөн юмаа. Энэ одоо тэтгэвэртээ гарвал таарна. Сонгуулиар Энхболд гээд л гүйгээд байсан. Ичдэггүй юм байх даа. Өөрт нь ашиггүй байгам байгаа биз.

0  |  0
zochin(27.123.214.123) 2017 оны 08 сарын 18

songuuliin vyer enhboldiig taizan deer doloogood baisan hun mun uu

0  |  0
zochin(103.26.195.11) 2017 оны 08 сарын 18

uneng helj bn sh de

0  |  0
Зочин(202.179.25.145) 2017 оны 08 сарын 18

Наад хөгшиний чинь шунал дуусдаггүй одоо юу мөрөөдөөд намаа хагалах ажилд үнэнч дүр эсгээд явнаа хөөрхий мөнч хуурамч царайтай хүндээ

0  |  0
уншигч (202.9.42.229) 2017 оны 08 сарын 18

Үнэнийг яриад байгаа юм биш үү? яриаг нь сонсоод байхад нээрээ л ЭЛБЭГДОРЖ ийн үед бүх юм түүний дарангуйлалд байсан гэдгийг амтай болгон яриад байна шүү

0  |  0
ard(27.123.213.2) 2017 оны 08 сарын 18

Nymdorj ymiig yu yui duhand daldagnaad baidaggvi ymiig tungaaj baij ih suurtai vnelgee ogdog hvn shudarga hvn. Ymiig tungaaj bodoj baij shudarga hariult ogdog uls torch

0  |  0
зочин(27.123.212.137) 2017 оны 08 сарын 18

Эсрэг талд нь юм хэлсэн бол зөнөсөн өвгөн л гэж байсан даа

0  |  0
Top