Монгол банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 19

 

Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой булхай луйварын асуудал өнөөдөр ч хөндөгдсөөр байгаа. Уг хэргийн гол буруутнаар тухайн үед Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал нэрлэгддэг.

УИХ-ын сонгуулийн дараа гадаадад оргон гарсан гэгдэх Н.Золжаргалыг авилга хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-ын Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  эхэлжээ. Шалгах явцад Н.Золжаргал нь биеийн байдал тааруу гэдэг шалтгаанаар гадагшаа эмчилгээнд яваад өнөөдрийг хүртэл эх орондоо ирээгүй бөгөөд оргон зайлсан байх магадлалтай гэх мэдээлэл цацагдаад байсан юм.

Түүнийг 3.7их наяд төгрөгийг орон сууцны хөтөлбөрт, 1.9их наяд төгрөгийг Үнэ тогтворжуулах  хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан хэмээн  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэж байсан юм. Түүнчлэн гадаадад томилолтод өндөр зардал гаргасан, УИХ-ын сонгуулийн өмнө бэлэн мөнгө их хэмжээгээр хэвлүүлэн хувьцааны мөнгөнд өгсөн гэх зэргээр түүнийг буруутгах шалтгаан цөөнгүй бий. Ямартаа ч түүнийг хуулийнхан анхааралдаа оруулжээ.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kul(66.181.178.50) 2017 оны 08 сарын 23

Ene nehkert masn ihk no bgaa daa Elbegiig aldchihkbaa tsaadahk chin genet alga bolno snuu no ihk garna daa

0  |  0
mgjl(103.9.90.130) 2017 оны 08 сарын 21

elbegdorj bayar 2 iig barij hori buh yum todorhoi bolno

0  |  0
зочин(103.229.123.2) 2017 оны 08 сарын 19

Алт дилерийн хэргээр шийтгүүлж байсан нөхөр биз дээ. АН албаар мөнгө угаах гэж тавьж л дээ. Манай томилгоонууд арай л дэндүү шүү.

0  |  0
r(124.38.134.200) 2017 оны 08 сарын 19

odoo tsag ni bolson doo. Yumand ynen gej zaaval baidgiim. Tsag ni irheer eeree garaad irne.

0  |  0
С(202.9.43.211) 2017 оны 08 сарын 19

Зи даалгавар огч бсан туунийг хор ь

0  |  0
Иргэн(73.176.233.100) 2017 оны 08 сарын 19

Н.Энхбаяр чинь бурхан юм шүү дээ. Ц. Элбэгдорж бол чөөеөө.

0  |  0
дорж(27.123.214.115) 2017 оны 08 сарын 19

Элбэгдорж Сайханбилэг Бадамжунайтай нь хамт хорих хэрэгтэй.Элбэгдорж бол монголын 1000 жилд үзэгдээгүй хар энергитэй хүн. Бүх зүйл нь шунал болсон Энхбаяраас аймаар

0  |  0
Top