Эх орны хишиг болох 21 мянган төгрөгийг сар бүрийн 15–наас хойш Хаан, Хадгаламж, Капитал банкуудаар дамжуулан олгодог. Санхүүжилт хийгдсэн цагаас эхлэн банкуудын ачаалал нэмэгдэж, иргэдийн бухимддаг нь нууц биш. Засгийн Газар дээрх банкуудад үүсч буй энэ ачааллыг бууруулах зорилгоор бусад арилжааны банкинд тус үйлчилгээг шилжүүлэх тогтоол гаргажээ. Энэ тухай ”Хаан банк”-ны салбарууд 21 мянган төгрөгийг олгох ажил түр хугацаагаар саатах тухай зар хадсан бөгөөд Засгийн газраас гаргасан тогтоол болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний газартай байгуулаагүй байгаа гэрээтай холбоотой хэмээн зарлалд тайлбарлаж байгаа юм байна.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )