Өглөөг хэрхэн эхлэхээс тухайн өдрийн хандлага тодорхойлогддог гэдэг. Тухайлбал, өглөө сэрээд инээмсэглэн, бүхнийг эерэгээр харахад л тухайн өдөр үр бүтээлтэй, амжилттай өнгөрдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Харин өглөө сэрээд уурлаж, ундууцсан хүмүүсийн өдөр тэр чигээрээ бүтэлгүйтлийн дунд өнгөрөх аж. Тиймээс та өглөөг эерэг бодлоор, эерэг хандлагаар угтаад үзээрэй. Магадгүй үүнийг худлаа гэж бодож болох юм. Тэгвэл та өглөө сэрээд дараах үгсийг өөртөө нэг хэлээд туршаад үзээрэй.
- Би хамгийн шилдэг нь
- Би чадна
- Би бол ялагч
- Өнөөдөр бол миний өдөр
Амжилт эдгээр үгсийг хэлэхдээ мэдээж чин сэтгэлээсээ инээмсэглээд хэлээрэй. Учир нь таны амьдрал таны гарт байдаг гэдгийг санаарай. Учир та хэн ч байсан амьдралын гол дүр юм. Бүх зүйлс таныг тойрон эргэлдэж байдаг. Гагцхүү та зөвхөн өөр лүүгээ сайн сайхан зүйлсийг л татахад болно.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )