Баян-Өлгий аймгийн төвийн зарим багийн ард иргэд хулгай, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн багийн нутаг дэвсгэрт гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор сайн дураараа зохион байгуулалтад орж Хөршийн холбоодыг байгуулжээ.
Холбооны зүгээс өөрсдийн харьяа тодорхой гудамжнуудад "Хөршийн хяналтын бүс" тогтоож, тухайн бүсийн ард иргэдийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлүүлэх, зөвшөөрөгдөөгүй газруудад хог хаях, машинт тавих зэрэг асуудлуудад хяналт тавих, аливаа хууль бус үйлдлүүдийг хэсгийн байцаагчдад цаг тухайд нь мэдээлэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна. Энэ ажилд сумын захиргаа, багийн Засаг дарга нарын зүгээс ч дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж эхлээд байна гэж тус аймгаас мэдээлэв.
Одоогоор нийтдээ 49 Хөршийн холбоо байгуулагджээ. Аймгийн Цагдаагийн газрын зүгээс тэднийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж байгаа ба цаашид бүх багуудад байгуулан ажиллуулахыг төлөвлөж байгаа ажээ.
Л.Ган
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )